Өнөөдөр Токиогийн олимпын дэвжээнд иргэншлээ солин Монголын тамирчин болсон, ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллаи, эмэгтэйчүүдийн 63 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт, улсын таван удаагийн аварга Б.Ганхайч нар барилдсанаас Б.Ганхайч ялагдан, тэмцээнээ дуусгасан.
Эрэгтэйчүүдийн 81 кг-д хүч сорьж буй ДАШТ-ий алт, хүрэл медальт Сайед Моллай шөвгийн наймд Гүржийн бөх Татог цэвэр яллаа. Ингэснээр Моллаи хагас шигшээд шалгарлаа.