fbpx Сүхбаатар дүүргийн 9,11 дүгээр хорооны 10 га газарт Үндэсний урлагийн их театрын барилгыг барина
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 37 секунд

Сүхбаатар дүүргийн 9,11 дүгээр хорооны 10 га газарт Үндэсний урлагийн их театрын барилгыг барина

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт соёл, урлагийн чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээний үр дүнгийн талаар хэлэлцлээ.

Нийслэлийн Соёл, урлагийн газар дээрх бодлогын бичиг баримтад нийт найман зорилт, 12 үйл ажиллагааг зохион байгуулахаар тусгасан. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 13 төрлийн ажлыг хийж гүйцэтгэжээ.

Тус газар нь Үндэсний урлагийн их театр, Үндэсний номын сан, Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн соёлын өв, Хөгжлийн төв болон Хүүхэд залуучуудын театрын барилгыг шинээр барих газрын асуудлыг шийдэж эхэлсэн байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 9,11 дүгээр хорооны 10 га газарт Үндэсний урлагийн их театрын барилгыг барихаар болжээ.

Мөн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Үндэсний номын сангийн шинэ барилгад зориулан 0.3 га газрын асуудлыг шийдвэрлүүлсэн бөгөөд барилгын ажил үргэлжилж байна.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн хурлын үеэр “Улаанбаатар хотын төв номын сан болон салбар дөрвөн номын сан, алслагдсан гурван дүүргийн соёлын ордны номын сангийн фондыг баяжуулах ажлыг жил бүр хийхээр бодлогын баримт бичгүүдэд тусгасан.

Гэвч 2021 онд фондыг баяжуулах зардал улс, нийслэлийн төсөвт тусгагдаагүй. Ирэх жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөлд тусгуулахаар ажиллаж байна. Мөн эдгээр номын санд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх нөхцөлийг бүрдүүлнэ” гэдгийг хэллээ.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр “Нийслэлийн Соёл, урлагийн газрын эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байна. Соёл, урлагийн байгууллагуудад зориулсан барилга, байгууламж барьж байгаа нь сайн хэрэг.

Гэхдээ хуулиар заасан чиг үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайлбал, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлд ажил хийгээгүй байна” гээд, цаашид энэ чиглэлд анхаарч ажиллахыг санууллаа.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий Сайд Ким Бү Гём-тэй уулзлаа

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​