fbpx Хөшигийн хөндий рүү буухиа автобус 20 мянган төгрөгөөр үйлчилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 6 секунд

Хөшигийн хөндий рүү буухиа автобус 20 мянган төгрөгөөр үйлчилж байна

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа долдугаар сарын 4-нд эхэлсэн. Олон улсын шинэ нисэх онгоцны буудал нь нийслэлээс ойролцоогоор 50 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 орчим км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Хөшигийн хөндий гэдэг газарт байгуулсан билээ. Үүнтэй холбоотойгоор хотын дөрвөн цэгээс их багтаамжийн буухиа автобус иргэдэд үйлчилж эхлэхээр болсон. Тодруулбал, “5 шар-”Драгон” авто вокзал, “Буянт-Ухаа” нисэх буудал, Төмөр замын төв вокзал, “Дүнжингарав” худалдааны төвөөс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал чиглэлд буухиа автобус үйлчилнэ. Мөн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал–Төмөр замын төв вокзал” чиглэлийн үйлчилгээтэй холбогдуулан Төмөр замын төв вокзалын баруун талын 1000 машины зогсоолын талбайд шинээр автобусны зогсоол байгуулж, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар болсон.

Гэвч тухайн буухиа автобуснууд долдугаар сарын 4-нөөс гурван өдрийн турш үйл ажиллагаагаа явуулаад зогсчээ. Учир нь нисэх онгоцны үйл ажиллагаа жигдрээгүй. Нислэгийн тоо цөөн. Тэр дундаа короновирусын нөхцөл байдлаас шалтгаалаад олон улсын болон орон нутгийн нислэгийн цаг хугацаа нь тодорхойгүй, заримдаа нислэг нь цуцлагддаг учраас нийтийн тээврийн автобус явуулах боломжгүй болжээ. Энэ талаар Нийслэлийн тээврийн газраас тодруулахад “Хөшигийн хөндий рүү явж байсан автобусууд тодорхойгүй хугацаагаар зогссон. Хэзээнээс эхлэх нь тодорхойгүй байна. Нислэгийн үйл ажиллагаа жигдрээд, нислэгийн тоо олон болж хүмүүсийн үйлчлүүлэх явц хэвийн байдалд шилжихээр үйл ажиллагаа хэвийн болж, тогтмол явуулах төлөвлөгөөтэй байна” гэв.

Тиймээс иргэд хувийн машинаас гадна шинэ онгоцны буудал руу хэрхэн зорчиж болох талаар судалсны эцэст “Улаанбаатар Эйрпорт Шаттл” компанитай холбогдлоо. Эднийх Улаанбаатараас Хөшигийн хөндий рүү ирж, очих тээврийн үйлчилгээ эрхэлж буй юм.

“Улаанбаатар Эйрпорт Шаттл” компани эхний ээлжинд 10 автобусаар үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөөд байгаа аж. Starex автомашинаас гадна наймдугаар сарын дундуур гурван ширхэг 25 хүний суудалтай бага оврын автобус оруулж ирэх юм байна Харин есдүгээр сард таван ширхэг том оврын жуулчны автобус оруулж ирж иргэдэд үйлчлэх чадамжаа нэмэгдүүлэх зорилготой байгаа аж.

“Улаанбаатар Эйрпорт Шаттл” компаний хувьд нийтийн тээврээс ялгагдаж буй зүйл нь замдаа зогсох зүйлгүйгээр хурдан шуурхай үйл ажиллагаа үзүүлж, Шангри-ла, Blue Sky, Баянгол зочид буудлаас зорчигчдыг зөөвөрлөх юм байна. Ингэхдээ нэг хүн талдаа 20 мянган төгрөгөөр зорчих юм. Харин дунд оврын автобус 15000 төгрөг, том оврын автобус 10000 төгрөгний тарифаар зорчигчдыг тээвэрлэхээр болсон ч дунд болон том оврынх нь одоогоор явж эхлээгүй байгаа юм. Харин 20 мянган төгрөгийн зардалтай буухиа автобус нэг удаадаа заавал таван хүн буюу 100 мянган төгрөгийн зардлаа нөхөж байж үйлчилгээ үзүүлэх гэнэ.

Цагийн хуваарийн талаар лавлахад “Улаанбаатар Эйрпорт Шаттл” компанийн ажилтан “Хэрвээ ковидгүй үед үл ажиллагаагаа явуулбал Иргэнийн нисэхийн ерөнхий газраас тухайн сарын нислэгийн хуваарийг баталж өгдөг. Цар тахалтай үед өдөр өдрөөр гаргадаг болсон. Маргааш нисэх онгоцны мэдээллийг өнөөдөр орой нь хүлээн авч байна. Тиймээс нислэгтэй уялдуулж цагийн хуваарийг өөрчилж зохицуулахаас аргагүй. Нислэг эхлэхээс гурван цагийн өмнө үйлчлүүлэгчдээ онгоцны буудал дээр хүргэсэн байх шаардлагатай гэсэн дүрмийг баримтлан ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

Харин нийтийн тээврийн хувьд нислэг нь тодорхой хугацаагаар батлагдсан тохиолдолд үйл ажиллагаагаа нээх юм. Ингэснээр иргэд Олон улсын болон орон нутгийн тусгай нислэг үйлдэхдээ автомашин, нийтийн тээвэр, такси, тусгай чиглэлийн буухиа автобус гэсэн дөрвөн төрлийн тээвэрлэлтээр шинэ нисэх буудал руу очих боломжтой болоод байгаа юм.

Д.Дарамбазар

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Коронавирусийн эсрэг вакцин хийх цэгүүдийн БАЙРШИЛ
Коронавирусийн эсрэг вакцин хийх цэгүүдийн БАЙРШИЛ
 
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​