fbpx Голомт банк ВорлдБизнес Капитал (WBC)-тай 2 дахь удаагийн урт хугацааны санхүүжилтийн гэрээг амжилттай байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 56 секунд

Голомт банк ВорлдБизнес Капитал (WBC)-тай 2 дахь удаагийн урт хугацааны санхүүжилтийн гэрээг амжилттай байгууллаа

Голомт банк нь Монгол Улсын жижиг, дунд бизнесийг дэмжих, хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд АНУ-ын Засгийн газрын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпорац (DFC)-ийн баталгаатайгаар 8 жилийн хугацаатай зээлийн гэрээг ВорлдБизнес Капитал (WBC)- тай 2017 онд байгуулсан билээ. Тэгвэл дэлхий дахин Ковид-19 цар таxлын хүнд хэцүү нөxцөлд байгаа энэ үед Голомт банк нь ВорлдБизнес Капиталтай 2 дахь удаагийн 4 жилийн хугацаатай зээлийн гэрээг 2021 оны 6-р сарын 30-ны өдөр амжилттай байгууллаа. Энэхүү гэрээг хийснээр Голомт банк нь олон улсын жишгээр жижиг, дунд бизнесийн тодорхойлолтод багтах аж ахуй нэгжүүд, бизнес эрхлэгчид болон харилцагч нартаа дэмжлэг үзүүлэх тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын болон байгаль орчинд ээлтэй төслүүдийг түлхүү дэмжих боломжийг бий болгож байна.

Уг гэрээний хүрээнд Голомт банк нь АНУ-ын зах зээл дээрх түншлэлээ өргөжүүлэн хамтын ажиллагаагаа баталгаажуулахын зэрэгцээ банкны хэтийн зорилгоо DFC, WBC зэрэг олон улсын байгууллагуудын үндсэн чиглэлтэй уялдуулан хамтран ажиллах замаар Монгол Улсад бизнес эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн чухал санхүүжилтийг татаж буйгаараа онцлог юм.

ВорлдБизнес Капитал (WBC) нь АНУ-ын Коннектикут мужийн Хартфорд хотод байрладаг санхүүгийн байгууллага бөгөөд олон салбарын жижиг дунд бизнес эрхлэгчдийг глобал зах зээлд өрсөлдөхүйц болж хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор уян хатан нөхцөлтэй санхүүжилтийг санал болгон ажилладаг байгууллага юм. WBC нь 2003 онд байгуулагдсан ба хил дамнасан худалдаа, төслийн санхүүжилтийн чиглэлээр олон жилийн туршлагатай, дэлхийн хөгжиж буй зах зээлүүд, тэр дундаа Латин Америк, Ази, Зүүн Европ, Африк тивүүдэд төвлөрөн зээлийн санхүүжилтийг олгож ажиллаж байна.

АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпорац (DFC) нь Америкийн бизнес эрхлэгчдийг хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой Америкийн Засгийн Газрын агентлаг юм. DFC-ийг 2018 онд Америкийн хөгжлийн санхүүжилтийг бэхжүүлж, орчин үеийн хэлбэрт авчирсан BUILD буюу Better Utilization of Investments Leading to Development, Act-д тулгуурлан байгуулсан байна. Нэмж дурдахад BUILD ACT нь Гадаад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпорац (OPIC) болон Хөгжлийн зээлийн газар (the Development Credit Authority) хоёрыг нэгтгэсэн байгууллага юм.

DFC бизнес эрхлэгчдийг гадаадын шууд хөрөнгө оруулалттай холбоотой эрсдэлийг удирдах арга зүйгээр хангаж, хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжин, АНУ-ын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх чиглэлүүдийг боловсронгуй болгоход гар бие оролцож ирсэн. Мөн АНУ-ын бизнес эрхлэгчдийг шинэ зах зээлд байр сууриа олоход нь тусалж, орлогын шинэ эх үүсвэрийг бий болгон, гадаад болон дотооддоо ажлын байр, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж, санхүүжилт олгохоос гадна улс төрийн эрсдэлийн даатгал, өмгөөлөл, хувийн хөрөнгө оруулалтын сангийн менежерүүдтэй хамтран ажиллах зэрэг хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Коронавируст халдварын 1,243 тохиолдол шинээр батлагдаж, 7 хүн нас барлаа
Коронавируст халдварын 1,243 тохиолдол шинээр батлагдаж, 7 хүн нас барлаа
 
2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв
2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​