Авто замын хучилтын асфальт бетоныг нягтаршуулах ажлыг гүйцэтгэж байсан “Ялгуусан” ХХК-ийн ажилтан зам засварын индүүдэгч машинаар нэгнээ санамсаргүй индүүдэж хөнөөсөн гэх хэрэг өнгөрөгч долдугаар сарын 27-ны өдөр болжээ.
Тодруулбал, амиа алдсан ажилтан нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн талд тавигдаж буй Нарны зам дээгүүрх гүүрэн байгууламжийн үргэлжлэл болох баруун урсгалын авто замын хучилтын ажлыг гүйцэтгэж байсан аж. Хэргийг өдгөө Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.