fbpx Хөшигийн хөндийд 34000 айлын орон сууцны хороолол сүндэрлэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 56 секунд

Хөшигийн хөндийд 34000 айлын орон сууцны хороолол сүндэрлэнэ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд “Шинэ Зуунмод”, “Майдар” шинэ дагуул хотын бүтээн байгуулалтыг эхлүүлж, инженерийн шугам сүлжээ, орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх цогц зорилтуудыг дэвшүүлсэн.

Энэ бодлогын хүрээнд Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд шаардлагатай 19390.4 га газрыг Газрын тухай хуулийн 16 зүйлийн 16.1.13-д заасны дагуу улсын тусгай хэрэгцээнд авахаар газар зохион байгуулалтын ажил хийж байна. Энэ талаар Барилгын хөгжлийн төвийн тэргүүн дэд дарга О.Одбаяр “Хөшигийн хөндий орчмын нэгдсэн төлөвлөлтийг хийх гол шалтгаан нь Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал баригдсантай холбоотой. Үүнд 12 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авч нийт 34 мянган айлын орон сууцны хороолол баригдахаар батлагдсан. Нисэх онгоцны буудал баригдаж байгаа учраас “Шинэ Зуунмод” хотыг дайрсан Ази-Европыг холбосон хурдны зам тавигдаж тээвэр логистикийн том төвийг бий болгохоор төлөвлөсөн. Эхний ээлжинд төлөвлөгөөний дагуу тээвэр логистикийн төвийг 2000 орчим га байхаар тооцсон. Мөн ажлын байрны хангамжийг холбосон үйлдвэр технологийн парк, худалдаа үйлчилгээний том төвүүдийг байгуулахаар төлөвлөсөн байгаа.

Хөшигийн хөндий орчмыг нийт 150 мянга орчим хүн амтай дагуул хот байхаар төлөвлөлт гарсан. Мөн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглээд олон улсын жишигт нийцсэн аялал жуулчлал, эдийн засгийн тусгай төв байгуулах юм. Энэ ерөнхий төлөвлөгөөтэй холбогдуулан Төв аймгийн Сэргэлэн сумыг дагуул хотуудыг холбох эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнээр хангах төв болгохоор төлөвлөөд байна” гэв.

Улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж буй 19 мянган га газарт газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 160 дугаар тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр “Энэ бүсэд 3173 иргэн, ААН байгууллага газар эзэмшиж, ашиглаж, өмчилж байна.

Засгийн газрын 2017 оны тогтоолоор Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах журмын дагуу газар чөлөөлөх ажлыг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор газрыг нөхөн олговортойгоор солих, хууль бус газар олголтуудыг цуцлах арга хэмжээ явагдах юм. Эхний ээлжинд 76 иргэн, ААН байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг цуцлахаар бэлтгэл ажил хангагдсан.

Тиймээс Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн суманд газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн, ААН байгууллагуудын сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2-д заасны дагуу өнөөдрөөс буюу 2021 оны долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд явуулна. Тиймээс тус байршилд газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарыг тогтоосон хугацаанд Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж, холбогдох тайлбар, саналаа гаргахыг хүсч байна” гэлээ.

Б.Ялгуун

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Л.Оюун-Эрдэнэ: Олон үйл явдал давхацсан, өргөн цар хүрээтэй айлчлал боллоо
Л.Оюун-Эрдэнэ: Олон үйл явдал давхацсан, өргөн цар хүрээтэй айлчлал боллоо
 
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​