Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Шагдаржавын Бямбацогт таалал төгсжээ.
Тэрбээр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төржээ. Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэсний дараагаар хуучнаар Радио телевизийн улсын хороо буюу Монголын үндэсний олон нийтийн радио телевизид туслах найруулагчийн туслахаар орж, ажил амьдралын гараагаа эхлүүлж байв.
Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, Алтан гадас одон, 2017 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнаж байжээ.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран ажиллагсдад гүн эмгэнэл илэрхийлье.