fbpx Олон улсад ч ачаа тээврийн үнэ “тэнгэрт хадав”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 43 секунд

Олон улсад ч ачаа тээврийн үнэ “тэнгэрт хадав”

Дэлхий даяар цар тахал дэгдэж улс орнууд хилээ хааснаар ачаа тээвэр тасалдаж, боомтуудад ачаалал нэмэгдсэн. Цар тахалтай дасан зохицож, хэвийн амьдралын горимыг үргэлжлүүлэхээр Засгийн газрууд хичээн ажиллаж байгаа ч хоёр жил үргэлжилсэн энэ асуудал хэвийн байдалдаа орсонгүй. Манай улсын хувьд Замын-Үүд боомтын ачаа эргэлт удааширч, ачаалал үүссэн нь импортын бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд нөлөөлсөн. Замын-Үүд, Гашуунсухайт, Алтанбулаг зэрэг ачаа тээврийн том боомтуудад холбогдох албаныхан ажилласаар байсан ч нөхцөл байдал сайжирсан зүйлгүй одоог хүрсэн. Ачаа тээвэр гацах, үүнээс үүдэн тээврийн болон импортын бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь Монголд төдийгүй олон улсад тохиолдож буй том асуудал юм.

ОХУ: тээврийн зардлыг бууруулахад анхаарна

Өнгөрсөн зургадугаар сарын 29-нд ОХУ-ын “Логическая Панорама” тээврийн форум Санкт Петербург хотод болов. Хуралдааны үеэр контейнерын транзит тээвэр энэ оны эхний дөрвөн сард өмнөх онтой харьцуулахад хятадаас европ, европоос хятад чиглэлд 89 хувиар өсчээ. Хятадын ковидын эсрэг авсан хатуу арга хэмжээний улмаас Хятадаас Казахстан чиглэлийн тээврийн 60-70 хувийг хүлээн авах хэлцэл хийж энэ чиглэлд транзит нэмэх бололцоо байгааг хурлаар хэлэлцсэн байна. Мөн контейнерын хомсдолын хямралаас гадна дэд бүтцийн дутмаг байдал нь тээврийн зах зээлийг хязгаарлаж байгааг шийдвэрлэж экспорт, импортын транзит тээврийн контейнерын зардлыг багасгах зэрэг асуудал хэлэлцжээ.

Контейнерын үнэ 3500 долларт хүрчээ

Хятад улс хуурай контейнерын 96 хувь, рефийн 100 хувийг үйлдвэрлэдэг. АНУ-ын далайн комиссариатын төлөөлөгч Карл Бентцелийн хэлснээр “Хятадын төлөвлөгөөнд 2020 онд контейнерын үйлдвэрлэлийг дээд хэмжээнд хүргэхээр зорьсон учир контейнерын хомсдол буурах төлөвтэй байна. Коронавирусын цар тахлын улмаас 2017-2020 онуудад буурсан байсан контейнерын үнэ эргээд ковидын улмаас өссөн. Контейнерын үнэ 2019 онд 1650-1750 ам доллар байсан бол өнгөрсөн оны сүүл үед 3500 ам доллар боллоо. Гэхдээ үйлдвэрлэгч гурван компани өөрсдөө үнэ тогтоосон нь үнэ өсөхөд голлон нөлөөлж байгаа” гэв. Хятад улс нүүрстэй вагоныг өөрийн хилээр нэвтрүүлэхдээ өндөр шаардлага тавьдаг болсны улмаас ачааны вагоны бөөгнөрөл үүсч Засгийн газрын түвшинд хэлэлцэх хүртэл энэ асуудал хүржээ. Мөн Хятад ачааны вагоны 50 хувийг л нэвтрүүлж нүүрсний чанар муу гэх шалтгаанаар зарим вагоныг нэвтрүүлэхээс татгалзаж байгаа нь ачаалал үүсэхэд нөлөөлж байна гэв.

Казахстан Хятад улсад санал тавьжээ

Өнгөрсөн онд Казахстанаас Хятад руу өдөрт 14 вагон нэвтрүүлж байсан ч Казахстаны 9000 орчим ачаатай вагон нэвтэрч чадахгүй байгаа юм. Тиймээс Казахстан улс Достык тосгондоо ариутгалын цэг байгуулж Хятад улсын ариутгал хяналтын системийг хүлээн зөвшөөрч түүний дагуу “Балтик Контрол” хяналт шалгалтыг ажиллуулах санал тавьжээ.

Тажикстан Хятадтай зөвшилцөлд хүрэв

Тажикстан улс Хятадтай хоёр улсын хил орчимд цар тахал дэгдэхээс урьдчилан сэргийлэх ажлын гурав дахь цахим хуралдаанаар ачаа тээврийн асуудлаа хэлэлцэн шийдэв. Хуралдааны үр дүнд Хятад улс Тажикстан руу Кульма боомтоор нэвтэрч байсан хоосон вагонуудыг буцаан авахыг зөвшөөрсөн байна. Үүнээс өмнө Хятад улсаас ачаа авчирсан вагоныг цар тахал тараахаас сэргийлэн Хятад улсын компианууд хил хүртэл өөрсдөө тээвэрлэн хүргэж буцаан авдаггүй байжээ. Ингэснээр вагоны үнийг хоёр дахин нэмэгдүүлсэн үнээр Тажикстаны талаар төлүүлж байсныг өөрчилж хоосон вагонуудыг Хятад улс буцаан авахаар тохиролцоонд хүрсэн байна.

Хятадын үйлдлийг “худалдааны зарлаагүй хориг” гэв

Хятадаас Непал улс руу бараа таваар экспортолдог олон ААН-үүд цар тахалд нэрвэгджээ. Энэ талаар “Катманду” сонины мэдээлснээр “Керунг ба Татопани хилийн боомтууд нээгдсэн хэдий ч экспорт, импортын барааг татан авч чадаагүй байна. Гадаад руу экспортлох хивс, мөнгөн гоёл чимэглэлийн эдлэл зэрэг Тамел, Патан, Бактапур нутгаас гаргадаг барааг тээвэрлэх үйл ажиллагаа бүгд зогссон талаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлагч Ражеш Кажи Шрестпа мэдээлж байна. Хятад улс цар тахлаас сэргийлэх үүднээс өнгөрсөн оны нэгдүгээр сараас аравдугаар сар хүртэл хилээ хааж энэ оны нэгдүгээр сарын 21-нд нээсэн. Бүтээгдэхүүнээ экспортод гаргаж чадахгүй болсон бизнес эрхлэгчид хүндрэлд орж орлогын өөр эх үүсвэр хайж эхэллээ. Непалын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Экспортыг дэмжих төвийн тэргүүн Маниш Лай Прадханы хэлж байгаагаар Непалаас Хятад руу гаргах экспортын худалдааны асуудал нь Татопаны худалдааны хилийн боомт хаасан үеэс үүссэн. Мөн Непалын Засгийн газар одооноос эхлэн Хятад руу экспортоо эхлүүлэх санал тавьж байгаа ч Хятадын засгийн газар Непалын зах зээлийг маш жижигт тооцон асуудлыг нухацтай сонсохгүй, анхаарахгүй байна. Хятадаас орж ирэх импортын бараа бүтээгдэхүүний үйл ажиллагаа ч цөөн тооны авто тээврээр хязгаарлагдаж байгаа” гэдгийг мэдээлсэн. Непалын худалдаачдын бараа таваар бүхий авто контейнеруудыг 16 сар гаруй хугацаанд хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөхгүй байгаа Хятадын энэ үйл ажиллагааг “худалдааны зарлаагүй хориг” хэмээн нэрлэж байна.

Хятадын Шинжин боомт дахь саатал дэлхийн тээврийн гинжин холбоонд нөлөөлөв

Шинжин боомт дахь долоо хоногийн саатал нь контейнерын тээврийн үнийг түүхэн дээд хэмжээнд хүртэл өсгөв. Шинжин дахь Янтайн терминалын ажилчид тавдугаар сард коронавирусын халдвар авснаар долоо хоног хаагдсан. Дэлхийн томоохон контейнерын терминал болох Шинжин боомтын долоо хоногийн саатал нь хүнд байдалд байсан далайн тээврийн салбарт том ачаалал өглөө. Янтайн терминал нь жилд 13 метрийн 20 футын ачааны контейнераар үйлчилдэг дэлхийд гуравт ордог том терминал юм. Мөн Янтайны энэ саатал нь ойр хавийн Нанша, Шекоу терминалын үйл ажиллагаанд нөлөөлж сааталд оруулсан байна. Бүс нутгийн засаг захиргааны байгууллагууд вирусын дэгдэлтээс хамгаалж замуудыг хаасан аж. Зөвлөх компанийн захирал Ларс Женсон “Хятад улсын Шанхай, Шинжин зэрэг том боомтод ийм байдал үүсвэл дэлхийн далайн тээврийг эмзэг байдалд оруулна” гэдгийг онцолсон байна. Мөн өнгөрсөн оны эцэст тавьсан гаалийн хязгаарлалт нь хоосон контейнерын хомсдолд хүргэж далайн тээвэрт олон асуудал үүсгэсэн. Дараа нь гуравдугаар сард болсон Суэцийн сувагт аварга хөлөг онгоц гацсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж дараа дараагийн түгжрэлийг үүсгэсэн юм.

Эдгээр олон хязгаарлалт, гацааны улмаас 40 футын контейнерыг Азиас Хойд Европ хүргэхэд өнгөрсөн оны аравдугаар сард 8500 ам.долларын үнэтэй байсан бол одоо 11 мянган ам.доллар болж өссөн гэж “Freightos” мэдээлсэн. Энэ мэтээр зөвхөн манай улсад төдийгүй олон улсад далайн болон хуурай газрын тээвэрт ачаалал үүсч үүнийг дагаад тээврийн зардал өссөөр байгаа юм.

Б.Бямбажаргал

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дэлхийн хамгийн том амтай эмэгтэй Гиннесийн номонд бүртгэгджээ
Дэлхийн хамгийн том амтай эмэгтэй Гиннесийн номонд бүртгэгджээ
 
Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан
Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​