fbpx Авто зам, инженерийн шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг яаралтай дуусгах үүрэг өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 27 секунд

Авто зам, инженерийн шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг яаралтай дуусгах үүрэг өглөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар найман чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 89.8 хувьтай байна. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалд хяналт тавих, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр нийт 1749 байгууллагатай “Хариуцлагын гэрээ” байгуулсан. Түүнчлэн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар есөн дүүргийн 171 хорооны 2943 аж ахуй нэгж, байгууллагад 776 албан хаагч ажиллан, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Мөн Хотын дарга үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудаа тогтмол зохион байгуулж, хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд нийт 229 удаагийн зөөлтөөр 3430 шоо метр лаг хагшаасыг зөөж тээвэрлэсэн бол Баянгол, Хан-Уул дүүргийн хоёр байршилд үерийн далан дагуу хашаа барьж, шороо асгасан зөрчлийг арилгажээ. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээ, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэхийг дүүргүүдийн удирдлага болон хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад өгсөн. Тэгвэл өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс хойш 22.558 тонн хог хаягдлыг тээвэрлэн, цэвэрлэжээ. Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн их ба урсгал засварын ажлын хүрээнд нийт 1047 метр кабель утсыг цэгцэлж, 586 толгой засварын ажил хийснээр нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлэг 99.04 хувийн асалттай байна.

12-15 насныхан дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна

“Ковид-19”-ийн нөхцөл байдлын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Энэ үеэр долдугаар сард бүртгэгдсэн коронавирусийн халдварын тархалтын дэлгэрэнгүй судалгааг мэдээлж, дархлаажуулалтын явцыг тайлагнав. Тодруулбал, өнгөрсөн сард коронавируст халдварын 23.174 тохиолдол бүртгэгдсэн нь зургадугаар сараас 7.7 хувиар буурсан байна. Халдварын тохиолдол ийнхүү буурч байгаа нь нийслэлийн иргэдийн амралт, хөл хөдөлгөөний сийрэгжилттэй холбоотой гэдгийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хэллээ. Түүнчлэн халдварын улмаас бүртгэгдсэн нас баралтын тоо өмнөх сарын мөн үеэс 14 хувиар буурчээ. Долдугаар сард коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын I тунд нийт 67.544 иргэн хамрагдсанаас 65 хувь нь 12-15 насныхан байсан бол II тунд 98.977 иргэн хамрагдлаа.

Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт орчны бохирдол үүсгэсэн, газар шорооны ажил дутуу хийгдэж удаан хугацаанд ухсан нүхтэй, овоолсон шороотой, эвдэрч нурсан хашаатай байршлуудад газрын зөрчил арилгуулах талаар хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Наймдугаар сарын 20-ноос эхлэн энэ чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын үр дүн гарна гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа. Харин Хотын дарга тус хугацааг наашлуулах, хурдан хугацаанд чанартай ажиллах шаардлагатай байгааг сануулав.

Сургууль, цэцэрлэг орчмын замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн засварлахыг үүрэг болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар таван чиглэлд 20 төрлийн үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө. Тухайлбал, хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн захиалагчийн хяналтыг сайжруулж, барилга угсралтын бүх шатанд стандарт, технологийн норм нормативыг мөрдлөг болгох, хяналтын инженерүүдийг талбайд тогтмол ажиллуулахыг үүрэг болгов. 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд авто замын засвар болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлийн ажлыг наймдугаар сарын 25-ны дотор дуусгаж, авто замын хөдөлгөөний зорчих хэсгийг жигдрүүлж ажиллах, нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсний халтиргаа гулгааг арилгах зориулалтын бодис, давс нөөцлөхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газарт даалгалаа. Мөн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар, стандартад тогтмол хяналт тавих, нөөц бүрдүүлэх ажлуудыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов. Түүнчлэн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хэд хэдэн чиглэл өглөө. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын ажлуудыг наймдугаар сарын 20-ны дотор дуусгахаас гадна хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих, “School police” ажиллуулах бэлтгэл хангахыг холбогдох албаныханд даалгав. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын авто замын тэмдэг, тэмдэглэгээг засварлах, шинэчлэх, хурд сааруулагчийг стандартын дагуу байршуулахыг үүрэг болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ТОКИО 2020: С.Батцэцэг шөвгийн 4-т шалгарлаа
ТОКИО 2020: С.Батцэцэг шөвгийн 4-т шалгарлаа
 
Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан
Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​