“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдаж буй Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг хагас шигшээд Африкийн 10 удаагийн аварга, Нигерийн бөх Блессинг Оборудудутай барилдаж 7:2-оор ялагдлаа. Ийнхүү маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.