fbpx Коронавирусийн дельта хувилбарын тархалтын эсрэг улс орнуудын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 9 секунд

Коронавирусийн дельта хувилбарын тархалтын эсрэг улс орнуудын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа

Цар тахал дэгдсэнээс хойших жил хагасын хугацаанд дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбар олон сорилтыг даван эдийн засгийн хүнд үеийг туулж байна. Вакцин гарснаар хүн амаа дархлаажуулж, хэвийн амьдралдаа шилжихээр дор бүрнээ төлөвлөж байсан ч коронавирусийн аюултэй хэд хэдэн хувилбар, ялангуяа дельта вирусийн улмаас харьцангуй энгийн байдалд шилжсэн байсан орнууд эргээд тодорхой хязгаарлалтуудыг олон нийтийн дунд тавьж эхлэв.

Дэлхийн улс орнууд, тэр дундаа Ази, Номхон далайн бүсийн зарим орон ямар арга хэмжээ авч байгаа талаар сонирхуулья.

Австралийн зарим хот, мужид хөл хорионы дэглэм үргэлжилж байна

Австралийн Засгийн газар хөл хориог дуусгаж, хэвийн амьдралдаа шилжих дөрвөн үе шат бүхий төлөвлөгөөгаа зарлажээ. Одоогоор хамгийн эхний шатны төлөвлөгөө буюу А хувилбарыг хэрэгжүүлж байгаа буюу халдварын идэвхжилтэй холбоотой хатуу хөл хорионы дэглэм хэрэгжүүлж байна.

2020 оны гуравдугаар сараас хойш хилээ хааж, ертөнцөөс өөрсдийгөө тусгаарласан тус улс хүн амынхаа 80%-ийг вакцинжуулж дууссаны дараа нээлттэй болохоор төлөвлөснөө Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон албан ёсоор зарласан. Энэ бол D шат. Харин вакцинжуулалтад хамрагдсан иргэддээ дотоодын бүх хязгаарлалтаас чөлөөлөгдөх боломж олгох талаараа С шатны төлөвлөгөөндөө тусгажээ.

Одоогоор Сиднейн ихэнх хэсэг, Мельбурн хотод хөл хорионы дэглэм үйлчилж байгаа нь дельта вирусийн тархалттай холбоотой байна.

БНХАУ: Хонг Конгод дөрвөөс дээш хүн цуглахыг хязгаарлав

Дельта вирусийн дэгдэлттэй холбоотойгоор Их Британийг эрсдэлтэй бүс хэмээн үнэлж, тус улсын бүх нислэгийг хориглохоор шийдсэнээ Хонг Конг 2021 оны зургадугаар сарын 28-нд мэдэгдсэн.

Вакцинжуулалтын тухайд 38 хувьтай байгаа бөгөөд бүрэн тунгаа хийлгэсэн хүмүүст үйлчилгээнүүдийг нээж байгаа аж. Тухайлбал, хоолны газрууд 50%-ийн хүчин чадлаар ажиллаж байгаа бөгөөд бүх ажилчид нь вакцинаа хийлгэсэн бол 75% нь ажиллах боломжтой аж. Гэхдээ иргэдэд амны хааль зүүхийг шаардаж байгаа ба одоог хүртэл зай байрих арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тодруулбал, дөрвөөс дээш хүн цуглахыг хязгаарлаж байна.

Японд 20:00 цагаас хойш ресторан, баарууд ажиллахгүй

Япон улсын хувьд халдварын хүнд нөхцөл байдалд бүх дэглэмийг сахин “Токио 2020” олимпоо зохион байгуулж буй. Тус улсын нийслэл Токиогоос гадна Окинава, Сайтама, Чиба, Канагава, Осакад наймдугаар сарыг дуустал онц байдал зарласан. Наймдугаар сарын дунд үе хүртэл иргэдээ аялахгүй байхыг зөвлөж байна. Дээрх зургаан газраас гадна таван мужид нийтийн хоолны газар архи согтууруулах ундаа заруулахгүй байхаар болжээ. Цагийн хуваарийг мөн 20:00 цагаар хязгаарласан байна. Түүнчлэн иргэдийг аль болох олуулаа цуглахгүй байхыг зөвлөж байгаа аж.

Сингапурт 100 хүний арга хэмжээ зохион байгуулахад оролцогч бүрээс шинжилгээ авна

Сингапурт халдварын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан КОВИД-19 цар тахлын эсрэг арга хэмжээгээ чангатгав. Долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 18-ны хооронд ийнхүү зарим хязгаарлалтыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, аливаа арга хэмжээг 100 хүнээр хязгаарлаж байгаа бөгөөд тэдгээр хүн уг үйл ажиллагааны өмнө шинжилгээ өгсөн байхыг шаардаж байгаа аж. Амны хаалт зүүхийг мэдээж зөвлөж байна.

Вакцин хийлгэсэн, өвдөөд эдгэрсэн хүмүүс таваас хэтрэхгүйгээр уулзаж болох бол анги танхим дахь хүний тоог 30-аар хазгаарлажээ.

БНСУ-д 18:00 цагаас хойш хоёроос олуулаа гадуур явахгүй

Өмнөд Солонгос улсад халдварын тохиолдол буурснаар тавдугаар сараас хатуу хязгаарлалтуудаа сулруулаад байв. Гэвч долдугаар сарын эхээр халдвар дахин гарч, 15-н гэхэд эрчимтэй тархах болсон тул наймдугаар сарын 8-н хүртэл эргээд онц байдал тогтоохоор болсон. Тодруулбал, Сөүл, Инчеон зэрэг хотод онц байдлын хязгаарлалтын IV зэрэглэл буюу хамгийн чанга түвшинд хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд ресторан, кафег 22:00 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрч кинотеатр, тоглоомын газар, шөнийн клуб зэрэг бусад үйлчилгээг хязгаарлажээ. Оройн 18:00 цагаас хойш хоёроос олуулаа цуглахгүй.

Сөүл хотод үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэлийн салбараас бусад бизнесүүдийн ажилтнуудынхаа 30%-ийг ажиллуулахыг зөвшөөрч байна.

Өмнөд Солонгосын олимпын медальтнууд их хэмжээний мөнгөн шагнал хүртэнэ
Өмнөд Солонгосын олимпын медальтнууд их хэмжээний мөнгөн шагнал хүртэнэ
 
Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан
Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​