Тэмцээний дараа манай тамирчин М.Анхцэцэг олимп сурвалжилж буй сэтгүүлчдэд сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрээр "Юуны өмнө намайг дэмжиж байсан бүх монголчууддаа чин сэтгэлээсээ баярлалаа. Мөн энэ амжилтад хөтөлсөн багш, даасгалжуулагч, төрүүлж өсгөсөн аав, ээж, гэр бүл, хамт олон гээд бүх хүмүүстээ маш их баярлалаа. Бас уучлаарай гэж хэлмээр байна. Дараагийн олимпод алтан медаль авч та нарыгаа баярлуулах болно оо. 2016 оны анхны олимпдоо 18 настай балчир жаахан охин байсан. Харин энэ удаагийн олимпод илүү туршлагатай, том зорилготойгоор оролцлоо. Монголын үндэсний олимпийн хороо, Биеийн тамир спортын улсын хорооноос тамирчдыг маш их сэтгэл гаргаж бэлдсэн. Олимпын турш дэмжсэн бүх хүмүүстээ дахин баярлалаа" гэлээ.