Чөлөөт бөхийн -62 кг жингийн барилдаанууд өнөөдөр эхэлж Х.Болортуяа зодоглолоо.
25 настай тэрээр Энэтхэгийн 19 настай Сонам Сонамтай барилдаж тэнцсэн ч, сүүлд авсан бүхэл хоёр оноогоор яллаа.
Ингээд шөвгийн наймд Бразилын Лаис Нунес, Болгарын бөх, дэлхийн аварга, дэлхийн дэвжээнээс нийт зургаан медаль зүүгээд байгаа Тайбе Юсеин нарын ялсантай барилдахаар боллоо.