fbpx Lil Thug E & Tory Lanez
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
6 минут 21 секунд

Lil Thug E & Tory Lanez

Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа Монголын шинэ үеийн залуу реппер Lil Thug-E болон Канадын алдарт реппер Tory Lanez нарыг онцоллоо.

“Тэр үргэлж инээмсэглэл цацруулдаг”

Монголын хип хоп ертөнцийн томоохон орон зай, тод өнгө болсон реппер Lil Thug-E буюу Г.Төгөлдөр 2013 оноос уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Тэрбээр биологийн мэргэжлээр суралцсан боловч өөрийн хүсэл эрмэлзлэлдээ хөтлөгдөн Монголын хип хоп ертөнцөд “south”, хип хоп, трап урсгалаар уран бүтээлээ туурвиж буй авьяаслаг реппер юм. Түүний “Одоо”, “Хавар”, “Анзаарахгүй” дуунууд нь сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээхийн сацуу долдугаар сард цацсан “Чамтай” дуу нь энэ зуны хит болсон юм. Г.Төгөлдөр нь уран бүтээлийнхээ үг болон аяыг өөрөө бичиж, дотоод ертөнцөө бүхэлд нь тольдон харуулсан хурц шийдэмгий үгс, сэтгэлийн гүнээс нь ундран гарах уран яруу шүлгээрээ урлагийн ертөнцөд цоо шинэ өнгө төрхийг нэмсэн билээ. Үүгээр ч зогсохгүй олон арван хамтлаг дуучдын хит уран бүтээлийн аяыг бүтээн туурвиж, орчин цагийн хөгжмийн өнгө төрхийг 29-хөн насандаа тодорхойлж яваа нь цаашид Монголын урлагийн ертөнцөд нэгэн өөрийн гэсэн шинэ урсгалын эхлэлийг тавиад байгаа юм.

Түүний талаар “SPS” телевизийн Ерөнхий продюсер Б.Ялалт “Г.Төгөлдөр бол хүн бүртэй сайхан харилцдаг, хүмүүсийн хайрыг татдаг, зөөлөн, сайн залуу. Бидний мэдэх хамгийн күүл репперүүдийн нэг. Хүрээлэл дундаа их үнэтэй эрдэнэ. Lil Thug E гэхээр хамгийн эхэнд инээмсэглэл санаанд ордог. Байнга инээмсэглэж явдаг, хамт байхад эерэг энерги цацруулдаг хүн.

Түүний rhyme, flow нь давтагдашгүй учир Монголын хип хопод маш их хэрэгтэй уран бүтээлч юм. “Одоо” дууг нь youtube-д 12 сая гаруй удаа үзсэн нь том амжилт. Авьяастай залуу репперийнхээ дуунуудыг нь дахин сонсож, хамтдаа сагс тоглохыг үнэхээр их хүсч байна” гэж ярилаа.Учир нь реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E нь цусны цочмог хорт хавдартай хэмээн оношлогджээ. Түүний эмчилгээний төлбөр нь эхний байдлаар 650 сая төгрөг болох бөгөөд найз нөхөд, гэр бүл, хип хопын ертөнц, Монголын ард түмнээсээ цуглуулах #BigLIFEforLilTHUGE хандивын аянд нэгдэхийг уриалж байна.

416-гийн түүх болсон Tory Lanez

Канадын реппер, ая зохиогч, продюсер Дейстар Шэмуэл Шуа Петерсон буюу уран бүтээлч Tory Lanez 1992 оны долдугаар сарын 27-нд төржээ. Тэрбээр 2013 оны наймдугаар сард “Миний дотоод сэтгэлийн зөрчлүүд буюу 416-гийн түүх” /Conflicts of My Soul:The 416 Story/ mixtape цацан олны анхааралд өртсөн юм. Үүний дараахан 2015 онд продюсер Бэнни Бланкогийн студитэй гэрээ байгуулсан юм. Түүний анхны студийн цомог болох 2016 онд гаргасан “I Told You” нь “Billboard Hot 100” жагсаалтад багтсан нь томоохон амжилт болсон билээ. Энэ цомогт "Say It", "Luv" тэргүүтэй дуунууд багтсан юм. Үүнээс хойш “Дурсамж хэзээ ч арилдаггүй” /Memories Don't Die/, “Одоо ч намайг хайрладаг уу” /Love Me Now?/, Chixtape 5, Daystar гэсэн дөрвөн цомог гаргасан юм. Үүнээс "Chixtape 5" цомог нь АНУ-ын шилдэг 200 цомгийн хоёрдугаарт, өнгөрсөн онд гаргасан Daystar цомог нь тус жагсаалтын аравдугаарт жагссан юм.

Мөн тэрбээр урлагийн салбарын хамгийн том шагнал болох “Grammy Award”-аас "Luv" нэртэй дугаараа дөрвөн номинацийн шагнал хүртэн дэлхийд алдаршсан билээ.

Тэрбээр хүүхэд байхаасаа хип хоп дуу бичиж эхлэн өөрийн авьяасаа эрт нээн илрүүлжээ. Мөн түүний ээж нь бага байхад нь хүнд өвчний улмаас нас барж, аав нь түүнийг орхисон нь өөрийг нь хатуужуулсан хэмээн ярьжээ. Энэ тухай Tory Lanez “Бүх хүн намайг орхих үед би юу хийх учраа олоогүй. Миний 15-18 нас хүртэлх гурван жилд би юу хийх ёстой бүрэн ухаарч чадаагүй. Гэхдээ энэ үеүдэд би өөртэйгээ үргэлж тэмцэж байсан. Хайрлах ээж, аав, эмээ ч надад байхгүй амьдрал өнөөдрийн намайг бүтээсэн. Миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн” гэжээ. Ийн тэрбээр аравдугаар ангиасаа сургуулиасаа гарч урлагийн салбарт бүхнээ зориулж эхэлсэн түүхтэй.

Б.Должинжав

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

“COVID-19”-ийн шинэ хувилбар хүүхдэд илүү аюултай юу?
“COVID-19”-ийн шинэ хувилбар хүүхдэд илүү аюултай юу?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​