Э.Батшугар сонгогчидтойгоо уулзаж эхэллээ

УИХ-ын 28-р тойрог, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Э.Батшугарын иргэд сонгогчидтой хийх уулзалт СХД-ийн 12,13,14,15-р хорооноос эхэллээ.
Сонгогчид нэр дэвшигч Э.Батшугарын мөрийн хөтөлбөртэй танилцсан ба дэмжиж байгаагаа илэрхийлэн, амжилт хүсч байсан юм.



