fbpx “Дэлхийн усны хомстлын сан”-д хандив өргөж буй анхны монгол хүү Т.Баттүшиг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 40 секунд

“Дэлхийн усны хомстлын сан”-д хандив өргөж буй анхны монгол хүү Т.Баттүшиг

Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн Сангийн судалгаагаар дэлхий даяар 1.42 тэрбум хүн, тэр дундаа 450 сая хүүхэд, усны өндөр буюу маш өндөр эрсдэлтэй нутаг оронд амьдарч байна. Энэ нь таван хүүхэд тутмын нэг нь өдөр тутам усны гачигдалтай, усны хэрэгцээгээ хангаж чадахгүй байгааг харуулж байна.

Тэгвэл өчигдөр буюу есдүгээр сарын 29-ны өдөр 10 настай Түвшинтөгсийн Баттүшиг хүү төрсөн өдрийн баяраа гэр бүл, найз нөхдийн хүрээнд өргөн тэмдэглэн өнгөрүүлөхөөс татгалзаж, харин төрсөн өдөр тэмдэглэх мөнгөөрөө “Дусал усны үнэ цэнэ” сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгууллаа.

10 настай Т.Баттүшиг хүү “Дусал усны үнэ цэнэ” сайн үйлсийн аян зохион байгуулах санаагаа анх ээжтэйгээ хамт усны хомстлын тухай нэгэн бичлэг үзэх үеэрээ бодож олжээ.

Тэрбээр 10 насны төрсөн өдрийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэх мөнгөөрөө цэвэр усны үнэ цэнэ, ач холбогдлыг үеийнхээ найз нөхдөдөө ойлгуулах арга хэмжээг зохион байгуулж болох уу? гэж ээж, ааваасаа асуусан байна.

Хүүгийн энэхүү санаачлагыг ээж, аав, эмээ, өвөө нар нь дэмжиж өчигдөр ийнхүү сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.

“Дусал усны үнэ цэнэ” сайн үйлсийн аяны хүрээнд хүүгийн гэр бүл Монос хүнс ХК-ийн Экос усыг худалдан авч хүрэлцэн ирсэн хүмүүсийг ус худалдан авч аянд нэгдэхийг уриалав.

“Дусал усны үнэ цэнэ” сайн үйлсийн аяны өдөрлөгт Т.Баттүшиг хүүгийн ах, эгч, ойр дотнын хамаатан садангууд хүрэлцэн ирж аянд нэгдэж буйгаа илэрхийлж ус худалдан авлаа.

Ус худалдан борлуулах нэгдсэн үнэ тариф тогтоогүй бөгөөд аянд хүрэлцэн ирсэн хүмүүс өөрсдийн боломжит мөнгөн дүнгээрээ ус худалдан авч хандивын аянд нэгдсэн юм.

Усны борлуулалтаас олсон бүх орлогыг “Дэлхийн усны хомстлын сан”-д хандивлах юм. Одоогоор Монгол улсаас энэхүү санд хандив өргөж буй анхны монгол хүн Г.В.Плехановын нэрэмжит Орос сургуулийн тавдугаар ангийн сурагч, 10 настай Түвшинтөгсийн Баттүшиг болж байна.

“Дусал усны үнэ цэнэ” сайн үйлсийн аяныг санаачлагч Т.Баттүшиг хүү бидэнд өөрийн өдөр тутамдаа хэрэгжүүлдэг усаа хэмнэдэг энгийн аргуудаасаа хуваалцсан юм.

Тэрбээр “ Би хааяа аав ээждээ тусалж аяга таваг угаах үедээ крантнаас ус гоожуулж угаахгүйгээр саванд ус хийж угааж дараа нь усаар зайлдаг. Мөн гар нүүрээ угаахдаа усаа хэтэрхий ихээр гоожуулахгүйгээр угаадаг. Жишээ нь: гараа савандахдаа усаа хааж угаадаг. Бас шүдээ угаахдаа стаканд ус хийж аваад угаадаг. Үеийн найз нөхдөдөө хандаж хэлэхэд миний энгийн аргуудаас суралцаж усаа хэмнэж байхыг уриалж байна”гэлээ.

Т.Баттүшиг хүүгийн “Дусал усны үнэ цэнэ” сайн үйлсийн аяныг дэмжиж Галлериа Улаанбаатарын нэг давхрын заалны талбайн түрээсний төлбөрийг авалгүйгээр үнэ төлбөргүй ашиглуулсан Таван Богд ХХК –ийн хамт олонд талархал илэрхийлье.

Их гүрнүүдийн эрх ашгийн огтлолцлыг давуу талаа болгоё

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​