fbpx Л.Оюун-эрдэнэ: Баялгийн үр өгөөжийг бэлэн мөнгөөр халамж хэлбэрээр тараахаас татгалзана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 15 секунд

Л.Оюун-эрдэнэ: Баялгийн үр өгөөжийг бэлэн мөнгөөр халамж хэлбэрээр тараахаас татгалзана

“Тогтвортой хөгжлийн зорилго” дээд түвшний чуулга уулзалт Төрийн ордонд болж байна.

Тус чуулга уулзалт нь цар тахлаас үүдсэн сөрөг нөлөөг даван туулах, эдийн засгийн сэргэлтийг хурдасгах болон 2030 он гэхэд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилгын “Арван жилийн үйл ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэхэд олон талын оролцоог хангаж, санал солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

сонин mn

Монгол Улсын Ерөнхий сайд, Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ тус чуулга уулзалтад оролцож үг хэлэхдээ, “Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт”-ийг төслийг боловсруулж, УИХ-ын энэ намрын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгааг дурдав.

Мөн тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад 2022-2024 онд Засгийн газраас зарим бодлогыг танилцууллаа.

Тэрбээр,

-Манай Засгийн газар Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод үндэслэн цар тахлыг богино хугацаанд эрсдэл багатай даван туулах, эдийн засгаа сэргээх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо бий болгох, шударга ёс, цахим засаглалыг бэхжүүлэх зорилтыг дэвшүүлэн, шинэ сэргэлтийн бодлого тодорхойлон ажиллаж байна. Засгийн газар Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн шинэчлэлийг ирэх жилийн төсөвт тусгасан. Жишээлбэл, ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох зорилтуудыг хэрэгжүүлэх үндэс бол дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоо бүрдүүлнэ. Тиймээс хадгаламжтай ирээдүйн иргэдийг бий болгох тогтолцоог бүрдүүлэх үүднээс байгалийн баялгийн үр өгөөжийг бэлэн мөнгөөр халамж хэлбэрээр тараахаас татгалзаж, 0-18 насны иргэдийн нэрийн дансанд бодитоор, мөнгөн хэлбэрээр байршуулах тогтолцооны шинэчлэлд шилжин орох болно.

сонин mn

Хүн амын эрүүл мэндийг дэмжих зорилтыг хангах хүрээнд иргэн бүхэн жилд нэг удаа урьдчилсан оношилгоонд хамрагддаг байх тогтолцооны шинэчлэлийг мөн ирэх жил эхлүүлнэ.

Чанартай боловсролыг хангах хүрээнд боловсролын салбарын шинэчлэлийн багц хуулийг УИХ-д өргөн барьсан. Үүнд цахим боловсрол болон үр дүнд, гүйцэтгэлд суурилсан шинэчлэлийг тусгасан. Мөн энэ хичээлийн жилээс Засгийн газар “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болголоо. Нэг хүүхдийн авах илчлэгийн хэмжээ нэмэгдэж, цаашдаа боловсролын чанарт ахиц гарна гэж харж байгаа.

Инноваци болон дэд бүтцийг нэмэгдүүлэх, ээлтэй хот, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилтуудын хүрээнд хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад ч бас онцгойлон анхаарч ажиллаж байна.

Эдгээр бодлогын зорилго, зорилт, арга хэмжээ бүр манай улсын хөгжил, дэвшилд чухал ач холбогдолтой бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх үйл хэрэг билээ гэв.

Тогтвортой хөгжлийн зорилгын мэдлэг, хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын оролцоог Монгол Улсын Ерөнхий сайд онцлов.

“Манай үндэсний томоохон компаниуд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаандаа тогтвортой хөгжлийн зорилгоос тусгаж, байгаль орчин, нийгмийн хариуцлагын талаар зөв хандлага тогтоон, байгальд ээлтэй, ногоон төсөл, хөтөлбөрт анхаарах хандлага эрчимжиж байна.

сонин mn

Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх сэдвээр төр хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын цуврал уулзалтыг амжилттай зохион байгуулсаар байна. Эдгээр уулзалтын хүрээнд цар тахлын үед төр хувийн хэвшил, иргэний нийгэм, хөрөнгө оруулагчид хамтдаа эдийн засгийн эрчимжүүлэх гарцыг эрэлхийлж, шинэ сэргэлтийн бодлогыг хамтдаа боловсруулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилж буй “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Засгийн газраас талархан дэмжиж, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг урагшлуулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Тухайн улс орон тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа үзүүлэлт нь гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татах суурь нөхцөлүүдийн нэг болдог хандлага руу дэлхий нийтээрээ шилжиж байна. Монгол Улс өнгөрсөн хугацаанд олж авсан ололт амжилтаа ирээдүйд улам ахиулахын тулд хичээл, зүтгэл гарган ажиллах болно. Тогтвортой хөгжлийн төлөө хүн бүрийн оролцоо, хүчин зүтгэл чухал гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

сонин mn

Голомт банк “100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа
Голомт банк “100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​