fbpx Д.Алтанцэцэг: Газрын тос боловсруулах үйлдвэр АИ-95 бензин үйлдвэрлэнэ. АИ-92, АИ-98-ыг үйлдвэрлэхээс татгалзсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 45 секунд

Д.Алтанцэцэг: Газрын тос боловсруулах үйлдвэр АИ-95 бензин үйлдвэрлэнэ. АИ-92, АИ-98-ыг үйлдвэрлэхээс татгалзсан

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс

Шадар сайд С.Амарсайханд хандан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг сонсов.

Шадар сайд С.Амарсайхан "Үйлдвэрийн урьдчилан сонгон шалгаруулалтад есөн улсын 22 чиглэлийн компани оролцох хүсэлтээ ирүүлсэн. Тавьсан нөхцөл шаардлагыг хангасан 15 компанид тендерт оролцох бичиг баримтыг хүргүүллээ. Тээвэрлэлтийн асуудал хүнд байна. Энэтхэгээс Тяньжин руу хүргэх ачааны үнэ нэмэгдсэн. Тяньжин боомтод бөөгнөрсөн ачааны татан авалттай холбоотой асуудал яригдаж байгаа. Гадаад харилцаа болон Зам, тээврийн сайд нарт үүрэг өгсөн" гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Газрын тос боловсруулах үйлдвэрийг хэзээ ашиглалтад оруулна гэж төлөвлөсөн бэ? Хоцорч ашиглалтад орохоор бол юунаас болж хугацаанаасаа хойшлох вэ? Орон нутаг болон Засгийн газраас ямар дэмжлэг хэрэгтэй болон хүндрэл юу байна. Үйлдвэр ашиглалтад орсны дараа ямар төрлийн бүтээгдэхүүн гарах вэ. Өргөн хэрэглээний дизель түлшийг бүгдийг нь үйлдвэрлэх үү? Зах зээлийн үнэ нь ямар байх вэ? Энэ үйлдвэр шатахууны хэчнээн хувийг хангах вэ" хэмээн асуув.

Шатахуун түгээх станцуудын жижиглэнгийн үнээс доод тал нь 25 хувиар буурна

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хариулахдаа "Анх 2018 оны арванхоёрдугаар сард УУХҮЯ-ны мэргэжлийн зөвлөлөөр ТЭЗҮ-гээ батлуулсан. Түүнээс хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэр үндсэн 12 технологийн байгууламжтай. Эдгээр 12 байгууламж нь тус бүрдээ үйлдвэр гэсэн үг.

2018 оны сүүлчээр тооцоолж байхад 2023-2024 онд барилгын ажлыг дуусгана гэж байсан. Энэ үйлдвэр нь Монголд анх удаа баригдаж байгаа маш том хэмжээний байгууламж. Бид барилгын ажилд шаардлагатай бетоноос бусдыг гадаадаас авч байгаа. Барилгын ажлыг 2025 онд дуусгахаар ажиллаж байна. Одоогоор инженерийн ажил үндсэндээ дууссан. Инженерийн ажлыг баруун европ, АНУ-ын болон Энэтхэгийн компаниуд гүйцэтгэсэн.

Газрын тос боловсруулах үйлдвэр эхний ээлжид түлш, шатахуун үйлдвэрлэх зорилготой. Бүтээгдэхүүний хувьд 60 орчим хувь нь дизель бүтээгдэхүүн байна. АИ-95 бензин үйлдвэрлэнэ. АИ-92, АИ-98 бензин үйлдвэрлэхээс татгалзсан. Бид дахиад сайжирч байж тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ёстой.

Жилд 80 мянган тонн онгоцны түлш үйлдвэрлэнэ гэж тооцсон. Ирээдүйд 120 мянган тонн болгохоор зорино. Нэгж бүтээгдэхүүний өртгийн хувьд импортын бүтээгдэхүүнээс хямд байна. Гаалиар нефть импортлогч компаниуд нэгж бүтээгдэхүүнээ оруулж ирдэг үнээр бид бүтээгдэхүүнээ борлуулах юм. Шатахуун түгээх станцуудын жижиглэнгийн үнээс доод тал нь 25 хувиар буурах боломж харагдаж байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүх зардлын 85-90 хувийг түүхий тос эзэлдэг. Түүхий тосны хангамжийн асуудлыг төр засгаас шийдээсэй гэж хүсэж байна" гэдгийг хэллээ.

112 настай дэлхийн хамгийн өндөр настан урт наслах нууцаа дэлгэжээ
112 настай дэлхийн хамгийн өндөр настан урт наслах нууцаа дэлгэжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​