fbpx Онгоцны түлшээ “алдсан” импортлогчид Засгийн газрыг бойкот хийсэн үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 10 секунд

Онгоцны түлшээ “алдсан” импортлогчид Засгийн газрыг бойкот хийсэн үү?

Жолооч нар уржигдар үдэш гэнэт бужигнаж эхлэв. Чухам хаанаас ямар мэдээлэл авч шөнөжин колонк дээр дугаарлах болсноо ойлгох ч сөхөө байсангүй. Хэдхэн хоногийн өмнө явгарч хаширсан хүмүүс арга ч үгүй байх. Уг нь тэр даруй Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас “Шатахууны нөөц хэвийн” гэсэн мэдэгдэл гаргасан ч тоох амьтан олдоогүй юм. Гэтэл монголчуудын сэтгэлзүйгээр тоглож, цаг хугацаа, хөрөнгө мөнгийг нь үргүйдүүлж нийтээр нь шатахуунд оочерлуулсны учиг төд удалгүй тайлагдаж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн шатахууны хомсдол зохиомол уу, бодит уу гэдгийг ялгаж салгах учиртай.

Монгол Улсад “Роснефть”-ийн жижиглэнгийн цэгүүдийг оруулж ирэх асуудал ч Засгийн газрын түвшинд хурцаар яригдсан байна. Энэ мэтээр Монголын төр нийтийн эрх ашгийг хөндсөн асуудалд нухацтай хандаж “Эрчис Ойл” төрийн өмчит компани, “Роснефть” хооронд онгоцны түлш нийлүүлэх Засгийн газрын тогтоолыг өчигдөр баталжээ.

НЕФТЬ ИМПОРТЛОГЧИД МОНГОЛЫГ БУЖИГНУУЛАХ БЯРТАЙ

Эх сурвалжуудын мэдээллээр зарим нэг шатахуун импортлогчид Засгийн газрын таалагдаагүй шийдвэрийг эсэргүүцэж, бяраа үзүүлсэн нь энэ аж. Ингэж Засгийн газрыг бойкотлохдоо нийслэлчүүдийг тэр чигээр нь хөдөлгөж сүрийг үзүүлсэн бололтой юм. Тэгвэл энэ “дайн”-ы эхлэл нь өнөөх л шатахуун.

Нисэх буудалд онгоцны шатахуун нийлүүлнэ гэдэг маш том бизнес. Тиймдээ ч үүний төлөө ширүүн өрсөлдөөн өрнөж өнгөрсөн хугацаанд нэг л компани онгоцны түлш нийлүүлэх гэрээг “өмчилж” ирсэн байдаг. Байсхийгээд асуудал дагуулдаг ч ямар нэг аргаар болгосоор ирсэн нь нууц биш юм. Манай улс нисэх буудлаа өргөтгөж Хөшигийн хөндий рүү нүүлгэсэн нь саяхан. Тэр хэрээрээ онгоцны түлш нийлүүлэх гэрээний дүн нэмэгдэх нь хэнд ч тодорхой. Тиймээс өнгөрсөн хугацаанд Хөшигийн хөндийн нисэх буудалд түлш нийлүүлэх тендерийг хэд хэдэн удаа зарласан ч бүтэлгүйтжээ. Тэгэхээр нь Засгийн газар ОХУ-ын “Роснефть”-тэй 60/40-өөр хамтарсан “Эрчис-Ойл” төрийн өмчит компани байгуулсан. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахыг мэдэнгүүт эрх ашиг нь хөндөгдсөн зарим нэг импортлогч бухимдсаны илрэл нь бидний шатахуунд бөөгнөрсний учир юм. Өөрөөр хэлбэл, нефть импортлогчид хүслээ гүйцэлдүүлэхийн тулд Монголыг бужигнуулахыг яруу тодоор харлаа шүү дээ. Ерөөс энэ бүхний эхлэл нэг алгын чинээ бичигтэй холбоотой юм. Түүнийг санамсартай, санамсаргүй байдлаар нийтийн сүлжээнд хэн дамжуулсан нь бүү мэд. Ямар ч байсан жолооч нарыг шөнө дөлөөр ч хамаагүй хөнжлөөс нь босгоод зам дээр зогсоох их хүчтэй аж.

Лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт хоёр хоногийн өмнө буюу даваа гаригт тодорхой болдог. Харин тэр дунд нь “Роснефть”-тэй хамтарч, Монголын төр онгоцны шатахууныг өөртөө хариуцах асуудал байснаас ийнхүү импортлогчдын бойкот эхэлсэн гэх. Шатахууны хомсдолын бужигнааны он сар ч таарч байгаа нь сонин. Тухайлбал, мягмар гаригийн орой “Сод Монгол групп” компанийн гүйцэтгэх захирлын тушаал бүхий шатахууны нөөц багассанаас түгээлтийг хязгаарлахтай холбоотой албан бичиг нийгмийн сүлжээнд тарсан юм. Гэтэл жолооч нар ШТС-дээр дугаарлаж эхлэнгүүт “Шаардлагагүй, тайван бай” гэсэн хоёр өөр мэдэгдлийг нэг өдөр гаргасан болж таарав. Үүнийг ч ШӨХТГ-ын дарга баталж тус компанид хариуцлага тооцохыг салбарын яамнаас хүссэн юм.

ЭРСДЛИЙН САН БАЙГУУЛЖ, “РОСНЕФТЬ”-ИЙН САЛБАРУУДЫГ МОНГОЛД БАЙГУУЛАХ ТАЛААР ЯРЬЖЭЭ

Манай улсын шатахууны зах зээл хэдэн нефть импортлогчдоос хараат байгаа нь хоёр ч удаагийн үйлдлээс харагдлаа. Тиймээс цаашид эрх ашиг нь хөндөгдөх бүрт “базуулахаа” болих асуудлыг Засгийн газрын түвшинд ярьжээ. Ингэхдээ хэд хэдэн хувилбар гаргасан байна. Эх сурвалжийн мэдээлснээр нефть импортлох татварын 20 хувиар эрсдлийн сан байгуулах шийдлийг танилцуулжээ. Хэрэв өнөөдрийнх шиг шатахууны хомсдол үүсвэл эрсдлийн сангаараа шуурхай зохицуулалт хийх юм байна. Мөн Монголбанкинд хөнгөлөлттэй зээлийн суваг нээх асуудлыг хөнджээ. Хөнгөлөлттэй зээлийн суваг байгуулах нь шатахууны зах зээлийг зөв голдрилд оруулах бас нэг гарц гэж үзсэн байна.

Түүнчлэн нефть импортлогчдын эл үйлдэл олон дахин давтагдах юм бол Монгол Улсад “Роснефть”-ийн жижиглэнгийн цэгүүдийг оруулж ирэх асуудал ч Засгийн газрын түвшинд хурцаар яригдсан байна. Энэ мэтээр Монголын төр нийтийн эрх ашгийг хөндсөн асуудалд нухацтай хандаж “Эрчис Ойл” төрийн өмчит компани, “Роснефть” хооронд онгоцны түлш нийлүүлэх Засгийн газрын тогтоолыг өчигдөр баталжээ. Ер нь олон жил нэг компани ямар нэг аргаар зах зээл дээр монополь байж ирсэн. Тэр хэрээрээ гадны улстай хавсраад ч хамаагүй хүслээ гүйцээдэг байдлыг халах нь зүйтэй гэдэгт танхимын сайд нар санал нэгдсэн сурагтай.

Шатахууны хомсдолтой холбоотой асуудлаар Засгийн газар, агентлаг болон импортлогчдын төлөөллийн байр суурийг хүргэе.

сонин mn

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Их гүрнүүдийн ил далд хоорондын тэмцэл дээд цэгтээ хүрч байна

-Шатахуун, цар тахлын асуудал улс төрийн амьдралын хурцадмал үед бий олж байгаа учраас үүнийг дагасан таагүй үйл хөдөлгөөнүүд хийгдэж байна. Ковидын дараах эдийн засгийн нөхцөл байдал гэж маш хүнд асуудал бий. Том зургаар харвал их гүрнүүдийн ил далд хоорондын тэмцэл дээд цэгтээ хүрч, хаялгад нь юмны үнэ нэмэгдэх цаг үе өрнөж байна. АНУ-аас 2000 орчим ам.доллароор ирдэг байсан ачааны тээврийн зардал 10 мянган ам.долларт хүрсэн. БНХАУ-ын дотоодын тээвэрлэлтийн зардал 2-3 дахин өссөн. АНУ-ын Засгийн газар өрийнхөө таазыг нэмэгдүүлэхгүй бол дефолт зарлах тухай асуудал ярьж байна.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Шатахууны хомсдол үүсгэхийг оролдсон

-Улаанбаатар хотод шатахууны хоёр дахь удаагийн хомсдол үүсээгүй. Шатахуун импортлогч ААН-үүдтэй уулзалт хийхэд Улаанбаатар хотод шатахууны тав хоногийн хэвийн хэрэглээний нөөцтэй байгааг мэдэгдсэн. Аравдугаар сарын сарын 14-нөөс нөөц 10-12 хоног болж өснө. Учир нь энэ сард ОХУ-аас 54 мянган тонн АИ-92 бензин нийлүүлнэ. БНХАУ-аас өчигдөр /уржигдар/ 58 вагон шатахуун Замын-Үүдээр орж ирсэн. Үүний найман вагон нь Улаанбаатар руу хүргэгдэж байна. Үлдсэн 50 вагон шатахууныг Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж дээр шилжүүлж байна. Өнөөдөр нааш нь ачих юм. Тиймээс шатахууны хомсдол үүсээгүй, зохиомол хомсдол үүсгэхийг оролдсон гэж хэлэх байна.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: ШТС-уудын нөөцийг агуулахтай нь шалгаж эхэлсэн

-Хязгаарлалт хийсэн компаниудаас эхлэн бусад шатахуун импортлогч компаниудын нөөцийг агуулахтай нь шалгах ажиллагаа явагдаж байна. "Сод Монгол" компанийн үйлдэлд хариуцлага тооцохыг Ашигт малтмал, газрын тосны газар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас хүсч байна. Ямар үндэслэлээр олон нийтийн дунд төөрөгдөл, ачаалал, хомсдол тасалдал үүсгэх хэмжээнд үйл ажиллагаа явуулсаныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газараас шалгана.

АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр: Шатахуун тасалдсан зүйл байхгүй

-Шатахуун ямар нэгэн байдлаар тасалдсан зүйл байхгүй. Замын-Үүд болон Сүхбаатар боомт дээр бензин буугаад, хэвийн тараагдаж байгаа. Дэлхийн зах зээл дээрх үнэ тогтвортой байж байгаад өсөлт явагдаж байгаа. Монгол бол импортлогч улс. Үйлдвэрээ барьсан үед шатахууны үнийн асуудал яригдана. "Сод Монгол" группийн ерөнхий захирлын тушаал гарч дотооддоо тодорхой хэмжээний хязгаарлалтыг хийсэн гэх тайлбарыг авсан. УУХҮ-ийн сайд ААН-ийн төлөөлөлтэй уулзаж ярилцахад тухайн үед техникийн алдаа гарсан гэдгээ "Сод Монгол" группээс хэлсэн бөгөөд залруулга гаргасан байсан.

"Шунхлай" ХХК: Агуулахын нөөц хэвийн

-Өчигдөр /уржигдар/ 16:00 цагаас хойш ачаалал нэмэгдэж ШТС-ууд дээр урт дараалал үүссэн. Үүнтэй холбоотой ШТС-д шатахуунгүй болсон байсан. Шөнөдөө ихэнх шатахуун зарагдаж дууссан. Шунхлай компанийн зүгээс агуулахаас ачилтыг зохион байгуулж байгаа ба зургаан ШТС-д шатахуун очиж амжаагүй, одоогоор 26 ШТС хэвийн ажиллаж байна. Агуулахын нөөцийн хувьд хэвийн байгаа.

“Сод Монгол групп” ХХК: Манайх шатахуун хязгаарлалт хийгээгүй

- Мягмар гаригийн орой нийгмийн сүлжээгээр манай компанийг шатахууны хязгаарлалт хийж эхэлж байгаа тухай худал мэдээлэл явж, үйлчлүүлэгч олныг төөрөгдүүлэн, ШТС-ууд дээр шаардлагагүй дараалал үүсгэсэн. Бензин шатахууны нөөц хэвийн хэмжээнд, хүрэлцээтэй байгаа. Шатахууны түгээлтэндээ ямар нэгэн хэмжээ тогтоогоогүй, хэвийн горимоор түгээн борлуулж байгаа. Нефть баазаас нэг автоцистернд шатахуун дүүргэхэд 40-60 минут зарцуулж байна.

С.Уянга

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Залуу тамирчин Д.Отгонжаргал ДАШТ-ээс хүрэл медаль зүүлээ
Залуу тамирчин Д.Отгонжаргал ДАШТ-ээс хүрэл медаль зүүлээ
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​