fbpx Ч.Лхагвадулам: Өдөр бүр ажлаа чанартай хийх, шинийг сэдэх ирмүүн хүсэл өвөртөлж ирдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 7 секунд

Ч.Лхагвадулам: Өдөр бүр ажлаа чанартай хийх, шинийг сэдэх ирмүүн хүсэл өвөртөлж ирдэг

Бид энэ буландаа Тээвэр ложистикийн төвийн Ачаа вагон хүлээлцэгч Ч.Лхагвадуламыг урьсан юм. Эрдэнэт үйлдвэрийн Шилдэг шинийг санаачлагчдын нэг түүнийг хамт олон нь “дуусашгүй эрч хүчтэй” нэгэн гэж тодорхойлдог. Гялалзсан нүд, цоглог инээд, шалмаг хөдөлгөөн нь түүнийг батлах мэт. Түүнтэй ярилцсанаа та бүхэнд толилуулъя.

-Та Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа хэдийнээс холбосон бэ?

-Энэ сайхан үйлдвэрт 9 дэх жилдээ ажиллаж байна.

-Ямар сургууль дүүргэж, мэргэжил эзэмшив?

-МУИС-ийг багш, орчуулагч мэргэжлээр төгсөж, Удирдлагын академид суралцан “Хүний нөөцийн мэргэжилтэн”-ий мэргэшсэн диплом гардсан.

-Төмөр замын мэргэжлээр ажиллахын давуу тал юу вэ, Таны мэргэжил ажилд тань хэрхэн нөлөөлдөг бол?

-Бахархалтай бас нэн хариуцлагатай ажил. Манайхан үйлдвэрийн ачаа барааг саатуулахгүйн төлөө хагас цэрэгжилтийн байдлаар 24 цагийн турш тасралтгүй ажилладаг. Үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн болох зэс, молибдeныг хил гаалиар найдвартай, саадгүй гаргах, вагоны бүрэн бүтэн байдлыг хянах, дагалдах бичиг баримт боловсруулдаг. Ер нь бидний ажил хүнээс нягт нямбай, анхаарал сэрэмжтэй, мэдлэг, ур чадвартай байхыг шаарддаг.

Эзэмшсэн мэргэжил, компьютерын мэдлэг маань өдөр тутмын ажил, хамт олны багийн ажиллагаанд үргэлж сайнаар нөлөөлдөг.

-Та үндсэн ажлынхаа хажуугаар олон зүйл санаачлан, хэрэгжүүлж, Эрдэнэт үйлдвэрийн Шилдэг шинийг санаачлагчдын нэгээр тодорсон. Сүүлийн үед санаачилсан ажлуудаасаа ярина уу?

-Сүүлийн 3 жил дараалан Эрдэнэт үйлдвэрийн Сайн саналын системд шилдэг 200 ажилтнаас 50 дотор шалгарлаа. Энэ нь надад их урам өгсөн. Байгаль орчноо хамгаалах, амьдрах, ажиллах орчин, ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй зүйлийг илрүүлж, хамт олонтойгоо хэрэгжүүлж ирсэн. Манайхан бүтээмжийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, багаар ажиллаж, биe биeдээ тусалж дэмждэг хамт олон.

Миний хувьд өнгөрсөн жилүүдэд “Эрүүл мэндийн зам дагуух эко бие засах газар”, “Үйлдвэрийн захиргааны 1, 2-р байрны гадна хананд Уйгаржин монгол бичгээр хаяг хийх”, “Үйлдвэрийн авто замын маршрут” зэрэг төсөл санаачилсан нь дэмжигдсэн. Цар тахлын улмаас эдгээр ажлын хэрэгжилт хойшлогдоод байна.

-Таны санаачилсан дээрх төслүүд үнэхээр цар хүрээ ихтэй юм. Үүнийг хэрэгжүүлсний ач холбогдол юу вэ?

-Эрүүл мэндийн зам зөвхөн үйлдвэрийн ажилчдад бус аймгийн нийт иргэдэд зориулагдсан зам. Энэ зам дагуу ариун цэврийн байгууламж байхгүйгээс замын хажуугаар бие засах, хог хаягдал үүсэх зэрэг зохимжгүй байдал бий болсон. Энэ байдлыг засах, байгаль орчноо хайрлан, рашаан усаа хамгаалах, хөрсний бохирдлоос сэргийлэх үүднээс эко нойл байгуулах санаа төрсөн юм.

Үйлдвэрийн замын маршрут 30-40 жилийн өмнөхөөрөө, эмх цэгц муутай байдаг. Үүнээс болж гадна дотнын зочид, гэрээт байгууллагын ажиллагсад болон шинэ ажилчид үйлдвэрийн дүүрэгт төөрч будилах, цeх нэгжүүдийн ажлын байрыг эрж хайж, цаг алдах зэрэг асуудал тулгардаг. Үүнийг засаж, замын тэмдэг, тэмдэглэгээ чиг заагч байрлуулан, цeх хэсгүүдийн гадна маршрутыг тодорхой тусгасан самбар байрлуулах юм. Мөн постууд дээр маршрутаа жижиг брошур хэлбэрээр хэвлэн, нэвтрэх иргэдэд тараах юм. Энэ төслийг хэрэгжүүлснээр үйлдвэрийн дотоод зохион байгуулалт болон өнгө үзэмжид сайнаар нөлөөлнө гэж бид үзэж байгаа.

-Та хамт олноо түүчээлэн олон сайн үйлсийн аян өрнүүлдэг юм билээ. Энэ талаараа ярина уу?

-Бид Талархлын, Сайн үйлсийн болон Хүчирхийллийн эсрэг, Ковидын эсрэг зэрэг олон аян өрнүүлсэн.

2019 оны өвөл цар тахлын улмаас хөл хорио тогтоосон үед Улаанбаатар болон Булган аймаг явах постод үүрэг гүйцэтгэж байсан эмч, сувилагч, цагдаа, онцгой байдлын ажилчдад халуун хоол цай хүргэж өгч талархсан сэтгэлээ илэрхийлсэн.

Хамт олны дотор эeрэг уур амьсгал бүрдүүлэх үүднээс цахим групп дээрээ биe биeдээ талархлын үгс бичих, бүх ажилчдын нэрс бүхий тусгайлан бэлтгэсэн самбар байрлуулан, хүмүүсийг хамгийн ихээр баярлуулдаг нэгнээ тодруулан шагнасан. Эдгээр үйл ажиллагааг манай хамт олон талархан хүлээн авсан юм. Мөн бид Гэрээт цагдаагийн постын ажлын орчныг тохижуулж өглөө. Бие биедээ болон тусламж хэрэгтэй нэгэнд халуун сэтгэл, өглөгч гараа сунгаж чаддаг хамт олноороо би бахархдаг.

-Та идэвх санаачилгатай, санаа болгоноо ажил хэрэг болгож чаддаг хүн юм. Таны чин хүсэл юу вэ?

-Улам бүр өөрчлөгдөн шинэчлэгдэж буй энэ цаг үед хамт олныхоо дунд эeрэг, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, шинэ, залуу ажилтнууддаа үлгэр дуурайлал болж, төрөлх үйлдвэрийнхээ хөгжил дэвшилд өөрийн чадах бүхнээ зориулах чин хүсэлтэй.

-Ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг вэ?

-Би Эрдэнэт үйлдвэрийн удам дамжсан ажилчин. Миний аав Г.Чинбаатар Баяжуулах үйлдвэрийн Засварын бригадад олон жил ажиллаад гавьяаны амралтдаа гарсан. Их хөдөлмөрч, шинийг санаачлагч ажилчин байсан. Аав минь Амарбаясгалант хийдийн гадна доторх бүхий л заслыг барлаж, “Уурхайчин” соёлын ордон дахь монгол гэрийн эд хогшил сийлбэрлэж олны хүртээл болгосон. Гарын болон ухааны их уртай аавынхаа нэрийг үргэлж сайнаар дуурсгахыг зорьж явна. Тиймээс өдөр бүр ажлаа чанартай хийх, шинийг сэдэх ирмүүн хүсэл өвөртөлж ажилдаа ирдэг.

-Ярилцлагын төгсгөлд та юу хэлэх вэ?

-Удирдлагууд үйлдвэрийнхээ сайн сайхны төлөө сэтгэл зүтгэлээ зориулж яваа ажилтнуудаа дэмжиж байвал улам ихийг сэтгэж, бүтээнэ гэж би боддог.

Уйгаржин монгол бичгээр хаягжуулалт хийх миний саналыг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр дэмжиж, тусгайлан баяр хүргэж манай цeхэд албан бичиг явуулсан. Энэ надад их урам өгсөн. Мөн миний гаргасан саналд мэргэжлийн тусламж, дэмжлэг үзүүлсэн ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд, Эрүүл ахуйн албаны дарга О.Алтансүх нарт болон залуусынхаа санал санаачилгыг байнга дэмждэг цехийн удирдлагууд, Бүтээмж, инновацийн мэргэжилтэн З.Батцэнгэл, санал хэрэгжүүлэхэд хамгийн сайн зөвлөгч, туслагч Эрчим хүч, механикийн хэсгийн ахлах механикч Т.Пүрэвсүрэн нартаа баярласнаа илэрхийлье.

Я.Энхтуяа

Фото: Б.Баттөгс

“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ
“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ
 
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​