fbpx Р.Улаанхүү: Нано технологи монголд хөгжих цаг нь болсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 31 секунд

Р.Улаанхүү: Нано технологи монголд хөгжих цаг нь болсон

"Нанотехнологи - 2021" өдөрлөг цахим, танхим хосолсон хэлбрээр болж өндөрлөлөө /2021.10.09/. Тус үйл ажиллагаанд салбарын эрдэмтэн мэргэжилтнүүд идэвхтэй оролцохын зэрэгцээ шинжлэх ухаанд дурлагч хэн бүхэнд нээлттэй байсныг онцлох нь зүйтэй биз ээ.

Үйл ажиллагааны хүндтэй зочдын нэг болох “Нано шинжлэх ухаан, нано технологийн төв”-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Эрдэнэт үйлдвэрийн худалдааны мэргэжилтэн Р.Улаанхүүгийн сэтгэгдлийг хүргэж байна.

-Хөгжингүй орнууд бүх салбар шинжлэх ухааныг нано гэдэг үгээр илэрхийлж байх шиг байна.

-Энэ шинжлэх ухаан нь бүх шинжлэх ухааны ноён оргил. Манай улс мал аж ахуй, хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай, байгалийн баялаг, эрүүл мэнд гээд маш олон салбаруудтай. Эдгээрт Нано технологийг нэвтрүүлж Монгол Улсын хөгжлийг түүчээлэх цаг үе болсон гэж үзэж байна. Тэр дундаа нано био технологи, нано хими технологи гэдэг салбарууд Монгол Улсад илүү хөгжих боломжтой. Учир нь мал аж ахуй, газар тариалан химийн технологи, боловсруулалтаар явагддаг.

-Байгалийн баялаг ч бас химийн технологиор боловсруулагдаж гардаг биз дээ?

-Тэгэлгүй яахав. Химийн технологи, нано технологийг хослуулан нано хими технологи гэдэг аргачлалаар Монгол Улсад үйл ажиллагааг нь нэвтрүүлэх цаг нь болсон. Ерөөсөө л хамгийн чухал салбар болох уул уурхай буюу байгалийн баялаг, тэр дотроо материалын химийг хөгжүүлэх, түүхий эдийн материалын судалгааг хийх нано хими технологийг хөгжүүлэх нь чухал юм. Монгол Улсын Засгийн газраас шинжлэх ухааныг илүү дэмжиж ажиллаж байгаа. Тэр ч утгаараа өнөөдрийн үйл ажиллагаанд Боловсролын яамны сайд болон газрын дарга нар ирж оролцож байна. Мөн Монгол улсын “Нано шинжлэх ухаан, нано технологийн төв”-ийг үүсгэн байгуулагч ДОКТОР Ч.Ганзоригийн номын нээлт гээд давхар, давхар баяр болж байна.

-Засгийн газар бодлогын түвшинд анхаарч, дэмжиж ажиллах нь зүйн хэрэг. Эрдэнэт үйлдвэрт химийн таван үйлдвэр барихаар баримт бичиг баталсан байх аа?

-Зэс хайлуулах үйлдвэр, гангийн үйлдвэр буюу металлийн үйлдвэр, бордооны үйлдвэр, тэсэлгээний бодисын үйлдвэр, хүхрийн хүчлийн үйлдвэр гэсэн таван химийн үйлдвэрийг барихаар Монгол Улсын Засгийн газар бодлогын баримт бичиг баталсан. Энэ нь Засгийн газар шинжлэх ухааныг дэмжиж ажиллаж байгаагийн нэгээхэн хэлбэр юм. Цаашдаа ч дэмжээд явах байх.

МУИС, ХШУИС, Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төвөөс зохион байгуулж буй "Нанотехнологи - 2021" өдөрлөг нь цахим болон танхим хосолсон хэлбэрээр 10 дугаар сарын 9-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд нанотехнологийн салбараар үл хязгаарлагдан бүх мэргэжлийн багш, судлаач, оюутан, залуус болон шинжлэх ухаанд дурлагч хэн бүхэнд нээлттэй өргөн цар хүрээтэй өдөрлөг боллоо.

Мөн өдөрлөгийн үеэр тус төвийн үүсгэн байгуулагч, захирал Химийн болон техникийн ухааны доктор, профессор Ч.Ганзоригийн "MIT ба Энтрепренер их сургуулийн үүсэл хөгжил" номын нээлт болов.

Нано технологийг үүсгэн байгуулагч, нано шинжлэх ухаан, нано технологийн төвийн захирал, химийн болон техникийх ухааны доктор профессор Ч.Ганзориг:

-Юун түрүүнд танд шинэхэн номын нээлтэнд нь баяр хүргэе. Номынхоо талаар уншигчдад товч танилцуулаач.

Баярлалаа. MIT гэдэг нь инженер технологийн чиглэлээр тэргүүлэх сургууль байгаа. Сүүлийн 10 жилд чансаагаараа дэлхийд нэгдүгээрт жагсдаг. Энэ сургуулийн үүсэл хөгжил болон их сургуулиуд нийгэм, эдийн засагт хэрхэн чухал үүрэг гүйцэтгэдэг, яаж том тоглогч байдаг талаар бичсэн алдартай номыг орчуулаад уншигчдын гар дээр тавьж байгаадаа баяртай байна. Энэ номын ач холбогдол гэвэл 2020 оноос Монгол Улсын их сургуулиудыг судалгааны их сургууль мөн нийгэм эдийн засагт гол үүрэг гүйцэтгэх сургууль болгох үндэсний хөтөлбөр зарлагдсан байгаа. Энэ ном нь их сургуулиудын захирлууд, менежэрүүд, багш нар, оюутнуудад тодорхой нэг зүйлийг мэдүүлсэн, ойлголтыг өгсөн чухал ном гэж үзэж байна. -----

-Нано шинжлэх ухаан, нано технологи төвийнхөө үйл ажиллагааны талаар таницуулна уу

Манай төв бол 2008 онд Монгол Улсын Их сургуулийн дэргэдэх төв гэж байгуулагдаж байсан. 2020 онд тодорхой бүтцийн өөрчлөлтөөр төв нэг хэсэг татан буугдсан байж байгаад 2020 оны 10-р сарын 1-ны өдөр нано технологийн төв шинээр байгуулагдсан. Эхний 10 жилд Монголд Нано технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, гадаад дотоодын их дээд сургуулиудад оюутан сургах, бэлдэх, судалгааны чиглэлийг тодорхойлох зорилготой байсан. Хоёр дах 10 жил буюу 2020 оноос 2030 он хүртэл нано технологийн төвийг юу гэж дүгнэх вэ гэвэл Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг, ялангуяа түүхий эд, ашигт малтмалыг их ашигласан өндөр технологийн гарааны компаниуд, аж үйлдвэрийн секторуудыг бий болгох зорилготой төв гэж бид нар томёолж байгаа. Тэр ч утгаараа наногийн үе үеийн төгсөгч нар, энд сурж ажиллаж байсан залуучууд, нано технологийг сонирходог компани, их дээд сургуулиудын захирал нарыг урьж, хамтын ажиллагааг тогтоох зорилгоор өнөөдрийн үйл ажиллагааг явуулж байна.

ДЭМБ сул дархлаатай хүмүүст нэмэлт тунг тарихыг зөвлөжээ
ДЭМБ сул дархлаатай хүмүүст нэмэлт тунг тарихыг зөвлөжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​