Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцин хийх явуулын 22 баг, суурин 49 цэгт 80 багийн 309 эмч, ажилтан ажиллаж, 4,238 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой бөгөөд цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр
- I тунд 76,
- II тунд 193,
- нэмэлт сэргээх тунд 1,771 буюу нийт 2,040 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.6 хувь байна. Мөн 2,931 жирэмсэн эх, 12-15 насны 67,255, 16-17 насны 26,402 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршил: