Олны анхаарлын төвд байдаг хосуудын нэг бол яах аргагүй “Positive Mongolian’s” төслийг санаачлагч Төвшөө Дөлгөөн нар юм. Тэд төслийнхөө хүрээнд олон ажлуудыг амжилттай хийж байгаа ч хувийнхаа карьерийг мартсангүй. Найруулагч, жүжигчин мэргэжилтэй Төвшөөгийн ажлын гараа “Гэм зэм” театрын жүжгээр эхэлж олон чадварлаг уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар болжээ.
Оросын аугаа их зохиолч Федор Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн тус жүжигт дуучин, жүжигчин Д.Лхагва, жүжигчин Х.Цасчихэр, Г.Золзаяа, Х.Баярмаа зэрэг огт өөр жанраар уран бүтээл туурвидаг залуус тоглохоор болсон нь үзэгчдийн хүлээлтийг үүсгээд байгаа юм. Мөн “Гэм зэм” романаар нэг биш удаа дэлгэцийн бүтээл хийгдэж, Чайковский уг зохиолоор бүжгэн жүжиг бичиж, тун саяхан Москвагийн нэгэн талбайд рок дуурь тавигдсан билээ.