fbpx Өнөөдөр явуулын 21 баг, суурин 48 цэгт нийт 4,438 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
 
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/10/14
Унших
1 минут 3 секунд

Өнөөдөр явуулын 21 баг, суурин 48 цэгт нийт 4,438 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцин хийх явуулын 21 баг, суурин 48 цэг 09:00-17:00 цагт ажиллана.

Эдгээр цэгт 78 багийн 303 эмч, ажилтан ажиллаж, 4,438 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байгаа юм. Иргэн та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр уг вакцины

  • I тунд 77,
  • II тунд 186,
  • нэмэлт сэргээх тунд 1976 буюу нийт 2,239 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.8 хувь байна.

Мөн 2,933 жирэмсэн эх, 12-15 насны 67,279, 16-17 насны 26,413 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:






Үнэнд гүйцэгдсэн “Рио Тинто”
ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ