УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн болон УИХ Засгийн газрын гишүүн төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү aгсны охин Б.Цэлмэг нар үерхээд багагүй хугацааг өнгөрүүлсэн.
Б.Энхмөрөн гадаадад боловсрол эзэмшээд эх орондоо ирсэн даруйдаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргаар хэсэг хугацаанд ажилласан ч бүтэлгүйтсэн юм. Түүнийг сүүлийн үед дуучин бүсгүйтэй үерхэж байна хэмээн цуурсан ч хосууд харилцаагаа ихэд нууж байсан. Тэд хамтдаа авхуулсан зургаа сошиал орчинд тавиагүй ч жүжигчин, дуучин С.Идэрмаа үе үе хамт байгаа сторигоо байршуулж харилцаагаа бага багаар дэлгэж эхэлжээ.