fbpx Х.Нямбаатар: Эрээн боомт хаагдсан учраас бүх ачаа тээвэр зогсож байна
 
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/10/14
Унших
1 минут 14 секунд

Х.Нямбаатар: Эрээн боомт хаагдсан учраас бүх ачаа тээвэр зогсож байна

Өнөөдрөөс эхлэн БНХАУ-ын талаас Эрээний боомтоо тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргаад байгаа. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар тайлбар өглөө.

Тодруулбал тэрээр: "Би өнөө өглөө Хил Хамгаалах байгууллагын отрядын дарга болон хилийн төлөөлөгч нартай холбогдлоо. Тэдний өгч байгаа мэдээллээр БНХАУ-ын Эрээн хотод дотоодод нь халдвар гарсан.

Үүнээс болоод оршин суугчдаа бүгдийг нь шинжилгээнд хамруулах шаардлага үүссэн.Иймээс боомтын үйл ажиллагааг түр зогсоолоо гэдгээ манай хилийн байгууллагад мэдэгдсэн.

Манай улсаас тээвэр хийж байгаа жолооч нар Хятадын ямар ч иргэнтэй контакт хийхгүй байхаар зохицуулагдсан байдаг. Иймээс манай зүгээс халдвар хамгааллын дэглэм зөрчсөн зүйл байхгүй.

Асуудлыг наашлуулах талаар Гадаад Харилцааны Яам холбогдох шугамаар ажиллаж байгаа. Хэдий хугацаанд нээж, хаахыг мэдэхгүй байна. Энэ бол БНХАУ-ын дотоод асуудал.Мөн үүнээс үүдэх хохирлыг урьдчилан тооцох боломжгүй " гэв.

С.Сарнай

Н.Анхбаяр: Эрээн хотын Хуйтун логистикийн төвд коронавирусийн халдвар бүртгэгдэж авто замын боомтын хөдөлгөөнийг хязгаарласан
Ц.Туваан: Би АН-ын гишүүн хэвээрээ байгаа
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. хэнэггүй гэхэд дэндүү биш үү?

    Хятад улс нь энэ оны эхэнд бүх иргэдийнхээ гар утсанд ковидийн халварыг илрүүлэх апелкэшин суулгасаан.Иргэн нь мэдмэгцээ ойрын харьцаатай хүмүүстээ мэдэгдэж өөрийгөө тусгаарлах арга хэмжээг цаг алдалгүй хийж өвчнийг хумиж чадсаан. Иргэд нь хариуцлагаа ухамсаралсан гэдэг юм билээ. Тэгэхэд манайхан өөрийхөө өмнөөс хүн оруулчихаад хаа сайгүй явах бүр хил гарч байгаа нь зориудаар өвчин тарааж байгаа ч гэх болохоор байгаа биз

  2. Зочин

    Тэнэгтээ. Эрх бүхий мэргэжлийн албатууд нь шинжилгээ судалгаагаа хийж дуусаад үр дүнгээр нь 2 улсын эрх бүхий байгуулалгын зохих албаны хүмүүс хоорондоо ярилцаад хөл хориог тогтоох уу?тогтоовол хэд хоног байхыг шийдээд нийтэд албан ёсоор зарлах асуудал

  3. анхааруулга.

    Хятадын эрээн хотод Ковидыг хэн нь хаанаас халварлуулсныг УБ сууж байгаа ХЗДХЯ-ны сайд тогтоодог ажил биш,тогтооё гэсэн ч мэдлэг мэргэжил ,цаг зав нь хүрэхгүй . Бусдаас онцгойрох гэж яаран сандран болчимгүй нотлогдоогүй асуудлаар шүгэлдэх хэрэггүй ээ.Чамайг яалаач мэдлэгтэй төрийн хүн гэж тэнэг л биш бол хэлэх хүн байхгүй.Тэнэгээ л улам илчлэх гээгүй юм бол амаа хамжаарагтай байгавал зохиноо

  4. ЗОЧИН

    Монгол Улс вирустайгаа олигтой тэмцэж шинэ менежмент арга барил бодлогод шилжихгүй өдөрт өвчлөгсөд нь 2 мянгаас дээш, 15 хүн хорогдоод байвал удахгүй эдийн засаг чинь үгүй болох нь. Яваандаа хүн ам чинь эрс хорогдох нь .Яанаа. Ингээд л байгаад байх уу? Хүнээ үхүүлээд.

  5. Delbee Mongol

    Би монголоос ирсэн Делби байна, би ectbank-аас 180,000 долларын зээлийн тэтгэмж авч, монгол иргэдэд бизнесээ дэмжих зорилгоор олгосон 1.5 сая долларын Ковид-19 дэмжлэгийн сангаас [email protected] [email protected] www.ectbanks хаягаар холбоо бариарай.

Шинэ мэдээ