fbpx М.Чинсанаа: “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд нийслэлчүүд 13 мянга гаруй мод, бут, сөөг тариад байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 49 секунд

М.Чинсанаа: “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд нийслэлчүүд 13 мянга гаруй мод, бут, сөөг тариад байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлээд удаагүй байгаа ч хөдөлгөөн эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд 13 мянга гаруй мод, бут, сөөг суулгаад байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нийслэлийн зүгээс хэрхэн оролцож байгаа тухай Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаатай ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Уг хөдөлгөөнд нийслэл хэрхэн оролцож, нэгдэж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнийг зарласан. Уг хөдөлгөөний нээлтийг нийслэлийн хэмжээнд үндсэн дөрвөн байршилд зохион байгуулсан байгаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Ногоон хэрэм” төслийн талбай, Налайх дүүргийн долоодугаар хорооны “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэн, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Бумбатын булаг, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Баянгол Агропарк гэх байршлуудад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийг хийж, мод тарьж эхэлсэн. Тус байршлууд нь хашиж хамгаалсан, арчилгаа хамгаалалт өндөртэй, мал амьтан орж, мод сүйтгэхгүй, талбайг хариуцах эзэнтэй юм. Иймд тус дөрвөн байршлыг сонгон энэ намрын мод тарих арга хэмжээг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан зохион байгууллаа.

-Тус үндэсний хөдөлгөөнд нийслэлийн зүгээс хэчнээн мод тарьж, ургуулахаар төлөвлөсөн бэ. Одоогийн байдлаар хэдэн мод суулгаад байгаа вэ?

-Нийслэлийн хэмжээнд ойн сан бүхий 116 мянган га талбай байдгаас 17 мянган га талбайг ойжуулах шаардлагатай гэж Ой зохион байгуулалтын тайланд тусгасан байдаг. Тэгэхээр уг 17 мянган талбайн байгалийн нөхөн сэргээлтийг хийхэд зөвхөн нэг га талбайд нормативын дагуу 800-1000 мод тарих хэрэгтэй юм. Нийслэл нэлээд тооны мод тарих шаардлагатай нь үүнээс харагдаж байгаа байх. Одоогийн байдлаар 13.399 мод, бут, сөөгийг тарьсан гэсэн тоон мэдээ гарсан. Ойн тухай хуулиараа иргэд хавар, намартаа мод тарих үүрэгтэй байдаг. Уг үүргийнхээ дагуу иргэд, олон нийт өөрсдийн эзэмшлийн хашаа, байр сууцны гадна талбай, ажлын байрны ойр орчимд мод тарих, ногоон байгууламжийг бий болгох зэргээр уг үндэсний хөдөлгөөнд нэгдэж байна. Иргэдийн тарьж буй модны тоон мэдээлэл албан ёсоор нэгтгэгдээгүй байгаа. Цаашид нийслэлийн хэмжээнд цөлжилтөд өртөж буй, ойжуулалтгүй талбайг сонгон, зурвас хэлбэрээр ойжуулах, цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор төлөвлөн ажиллаж байна. Шууд хүссэн газраа мод тариад байж болохгүй. Ногоон массыг бий болгохын тулд холбогдох газруудаас санал авч, судалгаа хийдэг.

-Модны суулгац, үрслэгээг хаанаас бэлтгэн нийлүүлдэг вэ?

-Улсын хэмжээнд хэд хэдэн аймаг, орон нутаг, ойн ангиудад үрслэгээний талбай, мод үржүүлгийн газрууд бий. Хавар, намрын улирлын мод тарих арга хэмжээний үеэр үрслэгээний талбай, мод үржүүлгийн компаниуд дүүрэг бүрд үзэсгэлэн гаргадаг. Тэгэхээр тус аж ахуйн нэгжүүд модны суулгацын нөөцийг бүрдүүлэх тал дээр дор бүрнээ ажиллаж байгаа. Тэрбум мод бол маш их хэмжээний тоо шүү дээ. Тэгэхээр тэр хэмжээний үр суулгац, үрслэгээг тарих, бий болгох тал дээр дээрх байгууллагуудын үүрэг, оролцоо маш чухал. Цаашид нийслэл өөрийн ойн ангийг бий болгохоор судалгаа хийж байгаа.

-Нийслэлийн төрийн захиргаа, үйлчилгээний байгууллага болоод албан хаагчдыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ямар зохион байгуулалтаар оролцуулж байна вэ?

-Нийслэлийн төрийн болоод орон нутгийн захиргааны албан хаагчид дээр дурдсан дөрвөн байршлаас сонгон мод тарих боломжтой. Тус байршлуудад модны суулгацын тодорхой хэмжээний нөөц бий. Мөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрсдийн тарих модны суулгацаа авч очиж байгаа. Түүнчлэн тэндээсээ суулгацаа худалдаж аваад, тусгайлан бэлтгэсэн нүхнүүдэд модоо тарих боломжийг бүрдүүлж өгсөн.

-Мод суулгаад өнгөрөх биш, тарьж, ургуулах нь хамгийн чухал. Арчлалт, хамгаалалтыг хэрхэн хийх вэ?

-Нийслэлийн Байгаль орны газрын чиг үүрэгт нийслэлийн ногоон бүс буюу ойн сан бүхий талбайн үйл ажиллагааг хариуцахыг тусгасан байдаг. Харин суурьшлын бүсийн ногоон байгууламжийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хариуцан, арчилгаа хамгаалалтыг хийдэг. Мөн иргэд тарьсан модоо өөрсдөө хариуцан арчилж, хамгаалах нь илүү үр дүнтэй. Зүгээр мод тариад орхих биш, түрүүн хэлсэнчлэн өөрсдийн тарьсан модоо арчилж, хамгаалан, ургуулах нь нэг насны буян гэж монголчууд ярьдаг шүү дээ. Хавар, намар, зундаа нэг, нэг удаа тарьсан модоо усалчихдаг байхад л тэр мод ургаад байна. Тиймээс мод тариад орхих биш, арчилж хамгаалан, ургуулаарай хэмээн иргэддээ уриалъя.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

10 мянган хүнд PCR шинжилгээ хийхэд тэрбум төгрөг зарцуулж байна гэв
10 мянган хүнд PCR шинжилгээ хийхэд тэрбум төгрөг зарцуулж байна гэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​