fbpx Тусгай хэрэгцээт сургалтын хөтөлбөрт ашиглах Монгол хэлтэй анхны цахим брайл төхөөрөмжийг Голомт банкнаас хандивлалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 42 секунд

Тусгай хэрэгцээт сургалтын хөтөлбөрт ашиглах Монгол хэлтэй анхны цахим брайл төхөөрөмжийг Голомт банкнаас хандивлалаа

Та интернэтгүйгээр хэр удаан амьдарч чадах вэ. Гар утсаа ашиглахгүй, сошиал хаягуудаа хэрэглэхгүйгээр хэдэн өдөр болж чадах бол? Гар утас, компьютер, интернэт аль хэдийнэ бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болж, зөвхөн мэдээлэл авах, суралцах бус, ажил, амьдралаа залгуулах амин чухал хэрэгцээ болсон байна. Гэвч цахим төхөөрөмжийг бидэнтэй адилхан өдөр тутамдаа хэрэглэх боломжгүй хүмүүс, хүүхдүүд бас бий. Тэд бол харааны бэрхшээлтэй хүмүүс. Тэдэнд мэдээллээр хангагдах, сурч мэдэх, хөгжих, бусдын адил амьдрах эрх бий.

Өнөөдөр хараагүй хүмүүсийн эрхийг хамгаалах “Дэлхийн цагаан таягтны өдөр” тохиож байна. Энэ өдрөөр Голомт банкны хамт олон Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн сурагчдад бусдын тусламжгүйгээр интернэт орчинд суралцах, хөгжих, техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлэх эрхийг нь хангаж өглөө. Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд тус сургуулийн Мэдээлэл, технологийн хоёр танхимыг бүрэн засварласнаас гадна “Орбит рийдер” буюу цахим брайл төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн юм. Америк, Энэтхэгийн хамтарсан “Orbit research” компанид үйлдвэрлэсэн уг төхөөрөмж хараагүй хүүхдүүдийн сурах үйл явцыг хөнгөвчилж, брайл үсэг болон дуу унших програмын тусламжтайгаар ухаалаг төхөөрөмжийг бие даан ашиглах, хөгжих боломж олгож буйгаараа ач холбогдолтой. Мөн уг төхөөрөмжид монгол хэлний програм суулгаж, монгол брайл таниулсан хэлбэрээр анх удаа сургалтын хөтөлбөрт нэвтрүүлж буй түүхэн үйл явдал болж байгаа юм. Энэ үеэр 116 дугаар сургуулийн хамт олноос Голомт банкны хамт олонд баярласнаа илэрхийлж, “Талархал”-ын батламж гардуулж өглөө.

сонин mn

Сургалтын менежер Э.Нүрзэд: Харааны бэрхшээлтэй IT инженерүүдийг бэлтгэх суурь бүрдлээ

2021-2022 оны хичээлийн жилд манай сургуульд нийт 131 хүүхэд суралцаж байна. Стандартын дагуу нэг ангид 8-12 хүүхэд суралцдаг, нийт 47 багштай. Харааны бэрхшээлтэй дөрвөн багш бий. Хүүхдүүдтэй тулж ажиллах шаардлагатай учраас туслах багш нар ажилладаг. Сурагчдын маань 70 орчим хувь нь бүрэн хараагүй, 30 хувь нь сул хардаг. Хүүхдүүд мэдээллийн технологийн хичээлд их сонирхолтой. Техник технологийн эрин үед ухаалаг төхөөрөмжийн хэрэгцээ өдөр тутмынх болоод байна. Гэтэл харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд одоо л ийм боломж бүрдлээ. Энэ тулгамдсан асуудлыг маань олж харж, монгол хэлтэй цахим брайл төхөөрөмжтэй болгон, суралцах тэгш эрхийг бүрдүүлж өгсөн Голомт банкны хамт олонд багш, сурагчдынхаа өмнөөс маш их талархаж байгаагаа илэрхийлье. Голомт банк, “Хараагүй хүмүүсийн инновацийн хөгжлийн төв” ТББ хамтран цахим брайл төхөөрөмжид монгол хэлний програм суулгаж өгсөн. Мөн Мэдээллийн технологийн хоёр танхимыг маань 7 дугаар сард бүрэн засварлаж, тохижуулснаар сурагчид тав тухтай орчинд, хүчин чадал сайтай компьютер дээр цахим брайл төхөөрөмжөө ашиглан сурч, хөгжих боломжтой боллоо. Энэ бол боловсролд оруулж буй том дэмжлэг, хөрөнгө оруулалт шүү дээ.

Манай сургуулийн 12 дугаар ангийг жилд 4-5 хүүхэд төгсөж, 80 хувь нь их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцдаг. 2019 онд нэг хүүхэд ТИС-д IT чиглэлээр элссэн. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургалтын хөтөлбөрт уг ухаалаг төхөөрөмжийг нэвтрүүлснээр одоо илүү олон хүүхэд энэ чиглэлээр суралцаж, ирээдүйд харааны бэрхшээлтэй IT инженерүүдийг бэлтгэх суурь боловсрол олгох боломжтой болж байна.

“Хараагүй хүмүүсийн инноваци хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн М.Цэнгэл: Хараагүй хүүхдүүд энэ төхөөрөмжийг ашиглаад жирийн сургуульд ч суралцаж чадна

Тэрбээр цахим брайл төхөөрөмжийн хөгжүүлэлт дээр ажиллаж, монгол хэлний програм суулгасан хүмүүсийн нэг юм.

Монгол Улс 1960 онд анх Орос улсын брайл програм дээр Ө үсэг нэмээд хэрэглэх болсноор хараагүй хүмүүс бичиг үсэг тайлагдаж эхэлсэн. 116 дугаар сургууль 1964 онд байгуулагдсанаасаа хойш брайл самбар, шүүр, бичгийн машин гэсэн хэрэгслүүдийг л брайлаар бичихэд ашиглаж байсан. 2004 онд Монголд анх удаа брайл хэвлэгч машин оруулж ирсэн. Энэ нь компьютер дээрээс крилл үсгийг брайл руу хувиргаад, тусгай цаасан дээр хэвлэдэг машин юм. Ийм аргаар хараагүй хүмүүст зориулан ном, сурах бичгийг хэвлэж, сургалтад ашиглаж байлаа. Компьютер дээр брайл үсгээр шууд ажиллах, бичих боломжгүй, заавал хэвлэнэ гэсэн үг. Брайл цаас нь бас нэлээд үнэтэй, ховор байдаг учраас зардал өндөр гардаг байлаа. Мөн дэлгэц дээрх текстийг уншдаг, монгол хэлтэй NVDA програм 2013 онд хэрэглээнд нэвтэрсэн.

Уншдаг програм ашиглаж, мэдээллийг ойлгоод явж болох ч харааны бэрхшээлтэй хүмүүст бичгийн боловсрол маш чухал. Ухаалаг төхөөрөмжийг 100 хувь ашиглахын тулд текст уншдаг програмыг цахим брайл төхөөрөмжтэй хослуулах шаардлагатай. Цахим брайл төхөөрөмжийг 2018 онд анх удаа Монголд оруулж ирсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл програм хангамжийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж, монгол хэлтэй, монгол брайлыг таниулсан анхны цахим брайл төхөөрөмж болж буйгаараа онцлог.

Уг төхөөрөмжийг нийтийн номын сангуудад ашиглаж эхэлсэн хэдий ч тусгай хэрэгцээний, суурь боловсролын түвшинд анх удаа нэвтрүүлж байгаа юм.

Одоо компьютер дээрх материал, текст, хичээлийн хөтөлбөрийн файлыг энэ жижиг төхөөрөмжид хуулаад шууд брайлаар унших, текст бичих боломжтой болсон нь гол технологи юм. Голомт банкнаас 116 дугаар сургуульд 3 ширхэг цахим брайл төхөөрөмж хандивлалаа. Төхөөрөмжийн хөгжүүлэлтийг хийх төсөл дээр надаас гадна гурван хүн ажилласны нэг нь Хараагүйчүүдийн үндэсний холбооны МСҮТ-д багшилдаг, бүрэн хараагүй Ангараг-Эрдэнэ гэдэг залуу бий. Нөгөө хоёр нь гэрээт, хараатай ажилтан. Уг төхөөрөмжийн гарын авлага, цэс бүгд монгол хэл дээр байгаа. Мөн англи брайлтай учраас давхар англи хэлээ сайжруулах боломжтой. Уншдаг програм болон цахим брайл төхөөрөмж ашигласнаар аливаа мэдээллийг тухайн цаг мөчид нь, ямар ч нэмэлт үйл ажиллагаагүйгээр авах боломжийг хараагүй хүмүүст олгож буйгаараа маш их ач холбогдолтой. Цаашид хараагүй хүүхдүүд энэ төхөөрөмжийг ашиглаад жирийн сургуульд асуудалгүй суралцаж чадна. Технологийн боломж гэж үүнийг л хэлж байгаа юм. Голомт банкнаас өндөр технологийн энэ тоног төхөөрөмжийг ивээн тэтгэснээр хараагүй хүүхдүүдийн тусгай хэрэгцээт боловсролд технологийн маш том шинэчлэл болж байна. Энэ үйл явдал хараагүй хүмүүсийн эрхийг хамгаалах “Дэлхийн цагаан таягтны өдөр”-тэй давхцаж байгаад баяртай байна.

Цахим брайл төхөөрөмж болон Мэдээлэл, технологийн шинэ танхимыг 116 дугаар сургуулийн удирдлагад хүлээлгэн өгөх үеэр 8а ангийн сурагч М.Сод-Эрдэнэ “Би мэдээлэл технологийн хичээлдээ дуртай. Өмнө нь компьютер ашиглахад их бэрхшээлтэй байсан бол одоо цахим брайл төхөөрөмжөөр дамжуулаад интернэт чөлөөтэй хэрэглэх боломжтой боллоо. Мөн word програм дээр текст бичиж чаддаг болсондоо баяртай байна” гэсэн юм.

сонин mn

Түүх, нийгэм судлалын багш Д.Сарантөгс: Ухаалаг төхөөрөмжийг энгийн хүмүүс шиг хэрэглэх боломжтой боллоо

Хараагүй хүмүүсийн боловсрол, нийгмийн харилцаа, цаашид ажиллах, сурах амьдралд цахим брайл төхөөрөмж маш чухал. Хараагүй хүмүүс компьютер, интернэтийг энгийн хүмүүсийн адилаар хэрэглэдэг болбол нийгмийн харилцаанд ямар ч саадгүй оролцох боломжтой. Сургуулиа төгсөхдөө технологийн мэдлэг чадвартай болсон байвал дараа дараагийн шатны боловсрол эзэмшихэд тустай. Бид өдөр бүр уншиж, судалж, танин мэдэж, мэдээллийн урсгал дунд амьдарч байна.

Харааны бэрхшээлтэй хүүхдүүд уг төхөөрөмжөөр дамжуулаад энэ боломжийг адилхан эдлэх юм. Хүссэн мэдээллээ монгол хэлтэй брайл төхөөрөмжөөр дамжуулан бүх л сошиал сувгаар авах боломжтой.

Би 1990-ээд онд 116 дугаар сургуулийг төгссөн. Дараа нь тухайн үеийн Багшийн их сургуулийг түүх, нийгэм судлал чиглэлээр төгсөөд төрөлх сургуульдаа эргэн ирж, 18 дахь жилдээ багшилж байна. Бидний үед самбар, шүүр гэдэг хэрэгслээ ашиглаад л лекцээ брайл үсгээрээ шивж бичдэг, гар хуруу эвэршээд бэрхшээл их байсан. Одоо технологи хөгжсөн, харааны бэрхшээлтэй хүүхдүүд энгийн хүүхдүүдтэй яг адилхан суралцах, хөгжих боломж байгаа. Өртөг өндөр тусгай хэрэгцээний хэрэгслийг санхүүжүүлж, хүүхдүүдийг сурах боломжоор хангасан Голомт банкны хамт олонд маш их талархаж байна.

Дуучин Адель 45кг жинг хассаны эцэст урлагтаа эргэн ирлээ
Дуучин Адель 45кг жинг хассаны эцэст урлагтаа эргэн ирлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​