fbpx Шинэ сэргэлтийн төсвийн онцлох гурван агуулга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Нийгэм
Огноо
Унших
6 минут 17 секунд

Шинэ сэргэлтийн төсвийн онцлох гурван агуулга

Ирэх оны улсын төсвийн төсөл эдийн засгийн салбарт гол сэдэв болоод байна. Өнгөрсөн долоо хоногт 2022 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан юм. Цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд боловсруулсан төсөв гэдгээрээ энэ удаагийнх нэлээд онцлогтой.Тиймээс Засгийн газраас ч эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боловсруулсан гэдгийг удаа дараа онцлоод байгаа юм. Тэгвэл Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өргөн барьсан 2022 оны улсын төсвийн төсөлд тусгагдсан онцлох гурван бодлогыг тоймлож байна.

ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ ХӨГЖЛИЙН ТӨСӨВ

Уул уурхайгаас гадна Боловсруулах аж үйлдвэр, Хүнс хөдөө аж ахуй, Эрчим хүч, Аялал жуучлал ба жижиг дунд үйлдвэрлэл, Тээвэр логистик, Бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн салбар зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн хөгжлийг цогцоор дэмжихэд энэ жилийн улсын төсөв зориулагджээ. Газрын тосны боловсруулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны эдийн засагт нэн шаардлагатай томоохон төслүүдийг эрчимжүүлнэ.

Үндэсний баялгийн сан, Эрдэс баялгийн биржийн хуулийн төслийг өргөн барьж, уул уурхайн томоохон төслүүдийн хайгуул, олборлолтыг эрчимжүүлж, Оюутолгойн хэлэлцээрийг урагшлуулж, далд уурхайг ашиглалтад оруулахыг эрмэлзэнэ.

Тавантолгой Гашуунсухайтын замыг 2022 онд багтаж ашиглалтад оруулж, хил холболтын цэгийг эцэслэн тохирно. Зүүнбаян-Ханги мандлын төмөрзамыг төр хэвшлийн түншлэлээр ирэх төсвийн жилд багтаан эхлүүлнэ.

Чойбалсан-Хөөт бичигт болон Зүүн болон Баруун босоо чиглэлийн төмөрзамын техник эдийн засгийн үндэслэлийг бүрэн боловсруулж дуусгана. Эдгээр төсөл нь тээвэр логистикийн болон транзит хүчин чадлыг нэмэгдүүлж, экспортын шинэ гарцуудыг нээхэд чухал ач холбогдолтой.

Хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох, аялал жуулчлалын бүс нутгийн автозамуудыг шинээр барихад 2022 оны төсөвт 140 орчим тэрбум төгрөгийг тусгажээ. Хувийн хэвшлээ дэмжих бодлогын хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулж, төрийн зарим үйлчилгээг либералчлах ажлыг үе шаттай эхлүүлэх аж. Төр одоогоор 51.5 мянган орон тоогоор хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой ажил үйлчилгээг эрхэлж байна. Хэрэв эдгээр чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлбэл аж ахуйн нэгжүүд жилд дунджаар 218 орчим тэрбум төгрөгийн үйлчилгээ үзүүлж, ажлын бүтээмж, цалин хөлс одоо байгаа түвшнээс дээшлэх боломжтой гэж үзжээ. Эдийн засгийг тэлэх зорилгоор суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтад 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг 820 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой.

ДУНДАЖ ДАВХАРГЫГ ДЭМЖИХ ТӨСӨВ

Хуримтлалын сангийн тогтолцоонд үе шаттай шилжин орох зорилтын хүрээнд “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр эрдэс баялгаас төвлөрүүлсэн орлогыг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах зарчмаар хүүхэд багачууддаа хуримтлалын данс үүсгэж, ирээдүйд зарцуулах боломжийг бүрдүүлнэ.

Өнөөдөр манай улсын 2.7 сая иргэд ямар нэг хэлбэрээр халамжийн сангаас тэтгэмж авч байна. Энэ нь Монгол Улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлж байна. Тиймээс халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлэхээс өөр гарцгүй юм. Хамгийн сайн халамж бол чанартай ажлын байр гэдэг зарчмын дагуу хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн Халамжаас-хөдөлмөрт шилжих цогц шинэчлэл хийнэ. Цар тахлын үед зүрх судас, амьсгалын тогтолцоо, хавдар, хоол боловсруулах эрхтний суурь өвчлөл, нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж, иргэн бүр жил бүр эрүүл мэндийн бүрэн оношилгоонд хамрагдах тогтолцоонд 2022 оны төсвийн жил шилжинэ. Чанартай боловсролыг хангах зорилгоор Боловсролын салбарын шинэчлэлийн багц хуулийг өргөн бариад байгаа бөгөөд цахим боловсрол, үр дүн, гүйцэтгэлд суурилсан шинэчлэлийг мөн 2022 оны улсын төсөвт тусгажээ.

ХОТ ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ЗОХИСТ ТЭНЦВЭРИЙГ ХАНГАНА

2022 онд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээнд зориулж 420 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхгүйгээр нийслэл хотын төсөвт үлдээсэн.

Мөн Богдхаан уулыг тойрсон төмөр замын бүтээн байгуулалт, Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн Хөшигийн хөндийн эдийн засгийн бүсийн дэд бүтцийн асуудал, нийтийн тээврийн шинэлэг шийдэл болох баганан тулгуурт тээврийн хэрэгслийн бүтээн байгуулалт, Нийслэл Улаанбаатар хотыг тойрсон хурдны замын ажлууд ирэх жил эхэлнэ гэв. Нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийн асуудал бол хөдөөгийн хөгжлийн түвшин тааруу байгаатай шууд холбоотой. Тиймээс хот хөдөөгийн тэнцвэрийг хангах зорилгоор шаталсан санхүүгийн тогтолцоо, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засгийн төслүүдтэй уялдуулах, Дарханы арьс ширний цогцолборын ажлыг эхлүүлэх зэрэг томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг хийхээр тусгажээ.

Б.Төгс

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Модель Ж.Энэрэл, Г.Анархүү нар нийлж дуучин Ануг гутаав
Модель Ж.Энэрэл, Г.Анархүү нар нийлж дуучин Ануг гутаав
 
МАН-ЫН БАГА ХУРАЛ: Заалнаас Ерөнхий сайдад Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлснээр, Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар дээр санал хураахаар боллоо
МАН-ЫН БАГА ХУРАЛ: Заалнаас Ерөнхий сайдад Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлснээр, Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар дээр санал хураахаар боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

МАН-ЫН БАГА ХУРАЛ: Заалнаас Ерөнхий сайдад Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлснээр, Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар дээр санал хураахаар боллоо

МАН-ЫН БАГА ХУРАЛ: Заалнаас Ерөнхий сайдад Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлснээр, Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар дээр санал хураахаар боллоо

Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ

Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ

МАН-ынхан Ерөнхийлөгчдөө бухимдаад л байна, Бага хурал дээрээ яадаг бол доо?

МАН-ынхан Ерөнхийлөгчдөө бухимдаад л байна, Бага хурал дээрээ яадаг бол доо?

Баабар: Төрийн тогтворшил

Баабар: Төрийн тогтворшил

Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?

Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?

Н.Энхбаяр: Дангаараа Засгийн газраа байгуулах нь Үндсэн хуулийн зарчимд нийцнэ

Н.Энхбаяр: Дангаараа Засгийн газраа байгуулах нь Үндсэн хуулийн зарчимд нийцнэ

Ерөнхий сайд итгэл үзүүлэх санал хураалтыг илээр явуулах хүсэлт гаргана

Ерөнхий сайд итгэл үзүүлэх санал хураалтыг илээр явуулах хүсэлт гаргана

Л.Ямалтай байгуулсан гэрээг 6 жилээр сунгажээ

Л.Ямалтай байгуулсан гэрээг 6 жилээр сунгажээ

Прокурор асан Э.Амарбат нарыг шүүнэ

Прокурор асан Э.Амарбат нарыг шүүнэ

Путин барууны үйлчилгээг “боомилох“ хэрэгтэй гэв

Путин барууны үйлчилгээг “боомилох“ хэрэгтэй гэв

“Сургуулиудад түүхий эд хадгалах стандартын агуулах байхгүй байна”

“Сургуулиудад түүхий эд хадгалах стандартын агуулах байхгүй байна”

Төр ба нам

Төр ба нам

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү

Улсын төсвийн хэмжээг ч гадарлахгүй хүн УИХ-ын гишүүнээр ажиллаж байна

Улсын төсвийн хэмжээг ч гадарлахгүй хүн УИХ-ын гишүүнээр ажиллаж байна

Х.Тэмүүжин: АН дахиж Засагт хамтрахгүй. Хөөгдөж гарчихаад зомби амилуулж байгаа биш дээ...

Х.Тэмүүжин: АН дахиж Засагт хамтрахгүй. Хөөгдөж гарчихаад зомби амилуулж байгаа биш дээ...

Л.Оюун-Эрдэнийг нэг мөр улс төрийн “үхдэл” болгохоор санаархагчид л “Үлдээе, үлд” гэж үнэнч шадар, анд нөхдийн дүр гаргаж байна

Л.Оюун-Эрдэнийг нэг мөр улс төрийн “үхдэл” болгохоор санаархагчид л “Үлдээе, үлд” гэж үнэнч шадар, анд нөхдийн дүр гаргаж байна

Орос, Украины хооронд олзлогсод солилцох ажиллагаа дуусжээ

Орос, Украины хооронд олзлогсод солилцох ажиллагаа дуусжээ

Д.Баярхүү: Австрийн коммунизм руу татах гэж хөглөсөн түүх

Д.Баярхүү: Австрийн коммунизм руу татах гэж хөглөсөн түүх

ТАНИЛЦ: ХОЁР САЙДААСАА “ХОРМОЙДСОН” ХҮН НАМЫН ТОМИЛГООНЫХОН

ТАНИЛЦ: ХОЁР САЙДААСАА “ХОРМОЙДСОН” ХҮН НАМЫН ТОМИЛГООНЫХОН

Баабар: Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь

Баабар: Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь

Хамтарсан Засгийн газрын үрэлгэн төсвийг анх илчилсэн хүн нь Г.Тэмүүлэн

Хамтарсан Засгийн газрын үрэлгэн төсвийг анх илчилсэн хүн нь Г.Тэмүүлэн

Монгол Улсын Ерөнхий сайдын огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөний учир шалтгааныг тайлбарлах нь

Монгол Улсын Ерөнхий сайдын огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөний учир шалтгааныг тайлбарлах нь

Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу?

Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу?

Л.Оюун-Эрдэнийн оронд хэн гэдэг “чих зөөлөн” эрхэм Ерөнхий сайд болох вэ?

Л.Оюун-Эрдэнийн оронд хэн гэдэг “чих зөөлөн” эрхэм Ерөнхий сайд болох вэ?

Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

“Л.Оюун-Эрдэнийн кабинет одоо ч ажлаа хийж байна, хүндэтгэлтэй хандана уу!“

“Л.Оюун-Эрдэнийн кабинет одоо ч ажлаа хийж байна, хүндэтгэлтэй хандана уу!“

Лу.Гантөмөр: АН-ын даргын ажлаа өгнө

Лу.Гантөмөр: АН-ын даргын ажлаа өгнө

Хамтарсан Засгийн газар огцорно

Хамтарсан Засгийн газар огцорно

Төр, засагт үүрэг, хариуцлагыг нь ойлгуулах сургалт болон хяналт, шалгалт хэрэгтэй байна

Төр, засагт үүрэг, хариуцлагыг нь ойлгуулах сургалт болон хяналт, шалгалт хэрэгтэй байна

Дунджаас дээш давхаргынхан л Улаанбаатарт машин унах нь

Дунджаас дээш давхаргынхан л Улаанбаатарт машин унах нь

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​