Өнөөдөр хуваарь ёсоор УИХ дахь нэамын бүлгүүд хуралддсан. АН-ын бүлгийн хурлын дараа бүлгийн даэрга Д.Ганбат мэдээлэл хийх үеэрээ "УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нар нь намын эсрэг үйл ажиллагааг удаа дараа явуулсан нь тогтоогдсон тул Үндсэн дүрмийн хорооны аравдугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Өнөөдрөөс эхлэн АН-ын бүлэг найман гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулна" гэж мэдэгдсэн. Харин үүний дараа АН-аас хөөсөн гэх Ж.Батсуурь, Н.Ганибал, Ц.Туваан нарын гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал “Бүлгийн хурлаар шийдвэр гаргалаа. УИХ-ын тухай хуулийн дагуу АН-ын бүлгийн үйл ажиллагааны дагуу УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг бүлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.
Бүлгийн даргын албан тушаалыг бүлгийн дэд дарга Н.Ганибалд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Өнөөдөр манай бүлэг 13-уулаа болоод байгаа. Гишүүн бүлгээс гарах, шинээр орох бүх асуудлыг УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр тодорхой заасан. Бүлгийн гишүүн өөрөө хүсэлтээ өгсөн тохиолдолд бүлгээс гарна. Бусад тохиолдолд хэн нэгэн иргэн, бүлгийн дарга зарласнаар бүлгээс гарахгүй” гэсэн юм.