fbpx Гурван жил дуншсан Дарханы замын 113 километрийг хучжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 27 секунд

Гурван жил дуншсан Дарханы замын 113 километрийг хучжээ

Хэдэн жилийн өмнөөс л дөрвөн урсгалтай болгохоор яригдаж эхэлсэн урт түүхтэй Дарханы замын энэ жилийн ажил үндсэндээ шувтарч байна. Гэтэл хэдийн ашиглалтад орж хөдөлгөөнд нэвтрэх байсан замын таван багцын ажлууд 2-97 хувийн гүйцэтгэлтэйгээр оны сүүлд хүрлээ. Тэгвэл Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын одоогийн нөхцөл ямар байгааг сурвалжлав.

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын шинэчлэл, өргөтгөлтэй холбоотой ажлын санхүүжилтийг Азийн хөгжлийн банк, хөнгөлөлттэй зээлээр шийдсэн. Дарханы хуучин замыг шинэчлэн хатуу хучилт хийх ажлыг Азийн хөгжлийн банкны 83 сая ам.долларын санхүүжилтээр харин хоёр талаар нь өргөтгөн шинээр тавьж буй замын ажлыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 137 сая ам.долларын санхүүжилтээр гүйцэтгэж байгаа. Дарханы зам бол Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн болон нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжийн ажил үйлстэй салшгүй холбоотой. Бүр тодруулбал, олон улсын транзит тээвэр дамжин өнгөрөх, босоо тэнхлэгийн чухал зам. Өдөрт дунджаар 5800 автомашин энэ чиглэлд зорчдог, бусад ижил зэрэглэлийн замтай харьцуулахад ачаалал 1.4-2.7 дахин их гэхээр Монголын хамгийн их хөдөлгөөн, ачаалалтай замуудын нэгд зүй ёсоор багтаж байгаа юм.

сонин mn

АЖЛЫН ЯВЦ МЕНЕЖМЕНТТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ

Дарханы замын олон жил үргэлжилсэн энэ асуудлын хамгийн гол шалтгаан нь гүйцэтгэгч компанийн сонгон шалгаруулалт, салбарын яамны менежмент. Тухайлбал, Дарханы замын ажилд долоон өөр гүйцэтгэгч компани ажиллаж байна. Ажлын гүйцэтгэлээс харахад өөрсдийн тоног төхөөрөмж, ажиллах хүчинтэй компанийн гүйцэтгэл төлөвлөсөн хугацаандаа, тооцоолоогүй эрсдэлээс өөр хоцрогдолгүй байгаа юм. Тэгэхээр анх тендер зарлахдаа чанартай, сайн компанийг сонгон шалгаруулсан бол "Мянгуужингийн үлгэр" эхлэхгүй байх байсныг үгүйсгэхгүй. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Дарханы замд үүсээд буй одоогийн нөхцөл байдал нь менежментийн алдаа. Учир нь ажлын туршлагагүй, тоног төхөөрөмж, ажиллах хүчингүй компанид чухал ажлыг өгсөн нь төслийн ажлыг удаашруулсан. Гэвч энэ алдаагаа Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төсөл дээр дахин давтлаа. Жишээлбэл, энэ таван багцын хоёр, гуравдугаар багцыг Хятадын компанид өгчихсөн. Ажлын хоцрогдолтой. Мөн Баянчандмань сумаас Урьхан хүртэлх 25 орчим километр зам нь Дархан чиглэлийн зорчиход хамгийн хэцүү хэсэг. Ирэх хавар энэ замыг бүрэн хааж замын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Гэтэл газрын бүтцээс шалтгаалан түр зам нь трансынхаа дагуу явах боломжгүй. Түр замыг хэрхэн тавих нь одоо хүртэл тодорхойгүй байгаа нь том асуудал” гэсэн юм.

БАРУУН АЙМГУУД РУУ САЛАХ ТОЙРГООС 37 КМ ЗАМЫН ХУЧИЛТ БҮРЭН ХИЙГДЖЭЭ

Улаанбаатар хотоос гарах хэсэг буюу нэгдүгээр багцын хувьд замын ажил ерөнхийдөө жигдэрчээ. Баруун аймаг салах тойргоос Хар модотын давааны ар хүртэлх 37.2 километр нь нэгдүгээр багцад хамаарна. Нэгдүгээр багцын замын хучилтын ажил бүрэн дууссан одоогийн байдлаар заслын ажлууд хийгдэж байгаа юм байна. Харин замын ажилд тендерт заасны дагуу 407 хүн хүч, 166 машин техниктэй ажиллаж байгаа аж. Ирэх оны наймдугаар сард бүрэн ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Үргэлжлүүлэн тавигдсан замын хажуугаар салж нийлж явсаар хоёрдугаар багцын хэсэг буюу Дарханы зам руу орлоо. Харин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байгаа таван багцын өргөтгөлийн ажил 16-45 хувийн гүйцэтгэлтэй, 10-40 хувийн хоцрогдолтой байна.

Ажлын хоцрогдлын үндсэн шалтгаан нь цаг агаар, COVID-19 байгааг хэлж байлаа. Тухайлбал, энэ зуны хувьд харьцангуй их бороо хуртай, зарим ажлын хэсгүүдэд 60 гаруй хоног бороотой байсан нь замын ажлыг хийж гүйцэтгэх хүндрэл үүсгэсэн гэсэн юм.

Энэ талаар ЗТХЯ-ны Автозамын бодлогын хэрэгжилт, зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Оюундэлгэр “Нийт 204.12 километр замын ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүний гурван багц буюу Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх 113 орчим километр замын хучилтын ажил дуусаж заслын ажлууд хийгдэж байгаа. Нийгмийн хэрэгцээ, шаардлагын үүднээс хучилт хийгдсэн хэсгүүдийн хөдөлгөөнийг нээсэн. Гол анхаарал хандуулах асуудал нь хоёр, дөрөвдүгээр багцууд. Өнгөрсөн есдүгээр сард гэрээ байгуулсан ч гүүр хоолой, хучилтын ажлууд хийгдээд эрчимтэй ажиллаж байгаа. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх өргөтгөлийн ажлын суурь, гүүр, хоолойн ажлууд хийгдэж байна. Яамны зүгээс замын ажилд шаардлагатай тоног, төхөөрөмжийг хилээр саадгүй оруулахад анхаарч байгаа” гэв.

ДАРХАНЫ ЗАМЫН “ТҮГЖЭЭ” БОЛСОН ХЭСГҮҮД УЧРАА ОЛЖЭЭ

Хоёрдугаар багцын нийт замын урт 45.5 километр. Хар модотын давааны араас Тайсын хөтлийн өвөр хүртэлх буюу Баянчандмань сумаас Борнуур хүртэлх зам. Энэ хэсгийн шороон зам иргэдийн бухимдлыг төрүүлэхээс өөр аргагүй энхэл донхол ихтэй, зорчиход хэцүү, том нүхтэй байв. Ерөнхийдөө бол биднийг зорчиход түр замын арчлалт хийгдээгүй. Жижиг тэргүүд явахад бүр ч хүндрэлтэй. Ялангуяа, оройн цагаар тоос босож үзэгдэх орчин хязгаарлагдмал болдог нь зорчиход бэрх. Урд давхих машины тормосны бүдэг улаан гэрлээс өөр зүйл үзэгдэхгүй. Үүнээс үүдэж энэ замд өнгөрсөн зун олон хүн амь насаа алдаж эд хөрөнгөөрөө хохирсон. Тэгвэл энэ жилийн тухайд Дарханы замын ажлын гол “түгжээ” болоод байсан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх хоёр, дөрөвдүгээр багцыг гүйцэтгэх компанийг дахин сонгон шалгаруулж есдүгээр сарын сүүлээс ажил хийгдэж эхэлжээ. Эдгээр багцын зам гацаад байсан нь шалгарсан компанийн ажлын гүйцэтгэл нь шаардлага хангахгүй гэрээг цуцалсантай холбоотой. Энэ талаар Азийн хөгжлийн банкны төлөөлөгч Мохан Кумар Дангал “Тухайн үед хоёрдугаар багцын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан байсан компанийн ажлын гүйцэтгэл есөн хувьтай, дөрөвдүгээр багцын ажил таван хувьтай байсан. Үүний улмаас гэрээг цуцалсан. Мөн гүйцэтгэгч талаас гэрээг цуцлахад их хэмжээний мөнгө нэхэмжилсэн нь гэрээ цуцлахад хугацаа шаардсан. Тухайлбал, таван хувийн гүйцэтгэлтэй ч 3.5 сая ам.долларын нэхэмжлэх явуулсан” гэв.

сонин mn

Тэгвэл дахин шалгаруулалтаар сонгогдсон хоёрдугаар багцын замын ажлыг гүйцэтгэж буй “Арж капитал” компани есдүгээр сарын 3-наас ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ч хэдийн 29 километр гурван хувийн цементээр бэхчүүлсэн хөрсний суурь, 26 километр буталсан чулуун суурь, 9.8 километр асфальтан замаа тавьчихсан байв. Энэ жилдээ 61-ын гарам хүртэл 15.7 километрын замын хучилтыг бүрэн хийж хөдөлгөөнийг нээх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Гэрээнд зааснаар 2023 онд бүрэн ашиглалтад орох аж. Харин Зам тээврийн хөгжлийн яамнаас аравдугаар сарын 22 гэхэд таван багцын замын хучилтын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байгааг мэдээлэв. Түүнчлэн Бор толгой буюу Төв аймгийн Сүмбэр сум чиглэлийн авто замын уулзвараас Цайдамын хөндий хүртэлх буюу дөрөвдүгээр багцын замыг “Чайна Жео-Инженеринг Корпораци” өнгөрсөн сарын 29-нөөс хийхээр гэрээ байгуулж бэлтгэл ажлаа базааж таван гүүрийн ажил хийгдэж байгаа юм байна.

Цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан газар шорооны ажлыг эхлүүлэх, түр замын арчлалтыг хийхээр төлөвлөжээ. Тэгэхээр энэ хэсгийн замын ажил үндсэндээ бол энэ хэвээрээ оныг үдэх нь.

Энэ компанийн хувьд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр байгуулах тавдугаар багцын замыг хариуцан ажилласан. Тавдугаар багц нь 97 хувийн гүйцэтгэлтэй байгаа ганц багц. Цайдмын хөндийгөөс Дарханы тойргийн уулзвар хүртэлх 30.53 километр. Хуучин асфальтан замаас шороон зам руу орон гаран явсаар тавдугаар багцын шинэ замаар давхисаар Дархан хот оров. Ойролцоогоор Улаанбаатар хотоос Дархан хот хүртэл 4-5 цагийг зарцуулав. Шинэ зам бүрэн ашиглалтад орвол 2-3 цагийн дотор давхиад орох зай. Тэгэхээр олон нийтэд хүлээлт үүсгээд буй энэ зам ашиглалтад шуурхай орох нь эдийн засаг, нийгмийн хувьд чухал ач холбогдолтой. Ямар ч байсан урт түүхтэй Дарханы замын ажил өнгөрсөн жилүүдийнхээс хурдсаж 113 километр замаа цардаад авчээ.

Б.Бямбажаргал

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд /Дүүрэг бүрээр/
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд /Дүүрэг бүрээр/
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​