fbpx АН Их хуралд бүлэгтэй үлдэх үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
7 минут 18 секунд

АН Их хуралд бүлэгтэй үлдэх үү?

Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд УИХ, орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгууль, сая 18, 28 дугаар тойрогт болсон нөхөн сонгууль гээд дараалсан олон ялагдлыг тун ч эв түнжингүй туулав. Өөрөөр хэлбэл, тус намын задрах явц ялагдлынх нь гол шалтгаан болсоор ирэв. Өчигдөр л гэхэд АН хоёр гишүүнээ, тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг УИХ дахь бүлгээсээ хөөж байгаагаа бүлгийн дарга Д.Ганбат нь мэдэгдсэн. Энэ шийдвэрийн бэх нь хатаагүй байхад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан нар хариу мэдэгдэл хийн Д.Ганбат гишүүнийг АН-ын бүлгийн даргаас чөлөөлж, түүний оронд бүлгийн дэд дарга Н.Ганибалыг томилсноо зарлав. Тэдний хэлж буй үндэслэл нь “УИХ-ын тухай хуульд тухайн гишүүн өөрөө хүсэлтээ өгсөн тохиолдолд бүлгээс гарна. Түүнээс бүлгийн дарга болоод хэн нэгэн зарласнаар гишүүдийг бүлгээс гаргадаггүй” гэв. Тэгэхээр бүлгийн дарга Д.Ганбатын өмнө нь хөөх шийдвэр гаргасан бие даагч Н.Алтанхуяг, АН-ын хуучин гишүүнчлэлээ сэргээж орж ирсэн С.Ганбаатар нар ч АН-ын бүлгээс гараагүй бололтой. Хэрэв гарсан гэж үзвэл тэдэн дээр нэмээд нэг гишүүн хөөхөд л тус нам УИХ-д бүлэггүй болохоор байгаа юм. Үүнийгээ тайлбарлаж байгаа нь бас сонин. Ирэх сарын 5-нд болох АН-ын “Эв нэгдлийн их хурал” угтсан зохион байгуулалттай үйл ажиллагаа хэмээн УИХ-ын гишүүн Д.Ганбат ч, Л.Цогтгэрэл ч хэлж буй. Үүнд эрх баригч нам нөлөөлж байгаа, учир нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах өлсгөлөн зарласан гишүүдийн гарын үсгээр Д.Ганбат нар наймаалцаж гурван сайдын суудал авах гэж байсан. Энэ бичигт нэр бүхий хоёр гишүүн гарын үсгээ зураагүй учраас хөөгдөхдөө тулсан гэхчлэн бусад руу буруугаа чихэхээ ч бас мартсангүй. Үүнийг өөр өнцгөөс тайлбарлаж байгаа нь ч бас байна. Тэр нь юу вэ гэвэл, хөөгдсөн нэртэй намаасаа гарч МАН-ын ивээлд багтан АТГ дээрх хэргээ хаалгах сонирхолтой нөхдүүд ч бий гэлцэнэ.

Ямартай ч өнгөрсөн хугацаанд АН-д өрнөж ирсэн үйл явдлуудаас дүгнэхэд тус намынхан Монголын улс төрд, нэг нам дангаараа үнэмлэхүй олонх болсон УИХ-д хүчтэй сөрөг хүчин байхын төлөө бус нам доторх эрх ашиг, намын даргын эрх мэдлийн төлөө л өвөр зуурын тэмцэл, ойр холын өс хонзонгоор “амьдарч” ирэв. Задрах болсон шалтгааныг лавлавал АН өнгөрсөн 30 жилийн түүхэнд огт шинэчлэгдээгүйд оршиж байгааг судлаачид хэлдэг. Тэгэхээр өнөөдрийн АН-ын талцал, бутралын эх сурвалжийг ойроос биш холоос хайх хэрэгтэй болж байгаа юм.

Ардчилсан намынхны 1990 онд хэлж, шаардаж байсан зүйлүүд зөв байсан гэдэгтэй өнөөдөр хэн ч санал нийлнэ. Харин түүнийгээ хэрэгжүүлэх шатанд алдаа гаргасантай нь маргах нэг ч хүн гарахгүй байх. Нэг үгээр хэлбэл, тухайн үед хувьчлал хийж цөөнх баяжсан бөгөөд өдгөө тэр л цөөнх АН-ын толгойд бүх эрх мэдлийг атгахын төлөө “алалцаж” байгаа юм.

Нааштай зүйл гэвэл энэ тэмцэл, тулаанаас ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг таньж авсан байх. Тиймдээ ч АН өнгөрсөн хугацаанд өрнөсөн бүх сонгуульд ард түмнээс “Үгүй” гэсэн дүн тавиуллаа. Эвлэрч чадахгүй л байгаа болохоос энэ бол бодит дүн юм.

АН-ын толгойд эрх мэдлээ тогтоох тулааныг хэн оройлж байна гэвэл өнөө л Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж тэргүүтнүүд байх жишээтэй. Монголчууд тэднийг таньчихаад удаа даара “Үгүй” гэсээр байхад бүгдийг нь зайлуулчихаад оронд нь шинэ залуусыг гаргаж ирэх ёстой баймаар. Гэтэл 1990-ээд онд намын толгойд байсан хүмүүс бүгд төрийн өндөр албыг сэлгээд байж байна. Жаахан завсар гарвал АТГ-ын босгыг элээж, цаашаа шоронгийн мухар руу шидэгдчих гээд байдаг учраас зуурсан мөчрөө тавихгүй, залууст зайгаа тавьж өгөхгүй үхэн хатан зүтгээстэй. Энд гол учир байгааг АН өнөөгийн байдлаараа улам батлан харуулсаар байна.

АН-ын залуус нь шинэчлэх, өөрчлөх тухай яриагүй биш ярьсан. М.Тулгат тэргүүтэй залууст итгэл үзүүлсэн үү үзүүлсэн. Гэвч олонх нь “Та нар ач, зээгээ хараад гэртээ суугаач, тэтгэвэртээ гараач” гэсэн утгатай ярилцлага өгөхөөс хэтэрдэггүй. Өөрөөр хэлбэл, өөрчлөлтөд бодитой хувь нэмэр оруулаагүй, олонх нь хошуугаа нэмэрлэсэн болохоос хуруугаа хөдөлгөсөн нь цөөн. Залуус нь нэг иймэрхүү хүчгүй байгаа учраас, нөгөөтэйгүүр зарим нь хууччуулын “цүнх баригч” хийж ирсэн тааруухан түүхэндээ татагдаж унасан тул АН сулрав. Дээрээс нь Монголын залуус ардчиллын төлөө тэмцэхээ больсон. Сонгуульд оролцох идэвх буурсан нь нөлөөлж байгаа юм. Үүнд нөгөө л АН-ын толгойд байж төрөөс идэж ууж, намынхаа нэр хүндийг хогийн сав руу шидсэн хүмүүсийн бохир түүх нэрмээс болж байна. Тэгэхээр магадгүй хууччуул нь уучлал хүсч, улс төрөөс бүрмөсөн явсан цагт л АН сэргэж мэдэх юм. АН ийнхүү уруугаа унаж байгаа нь өрсөлдөгчид болоод бусад улс төрийн хүчинд баярлаад байх сайн зүйл биш л дээ. АН хүчтэй байж эрх барьж буй Ардын нам яван чангарах бус уу. Түүний тулд УИХ дахь бүлгээ тараах бус бэхлэх ёстой юм. Ойр зуурын хэрүүл бус холыг харсан бодлого шийдвэрт анхаараасай. Тийм биш байх аваас Монголын хувь заяа хүндхэн байдал руу гулсана. Ирэх сард болох Ардчилсан намын “Эв нэгдлийн их хурал” үүнийг олж хараасай. Даргын суудлыг биш эв нэгдлийг дархлаасай.

Л.Гэрэл

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно
Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​