fbpx Г.Дамдинням: Л.Халтар сайд бидэнтэй яг л гөлөг төөрүүлж байгаа юм шиг харьцаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
9 минут 46 секунд

Г.Дамдинням: Л.Халтар сайд бидэнтэй яг л гөлөг төөрүүлж байгаа юм шиг харьцаж байна

Өнөөдөр УИХ-ын Байнгын хорооны хурлаар Дарханы замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар ЗТХ-ийн сайд Л.Халтарын мэдээллийг сонссон. Энэ талаар тус Байнгын хорооны гишүүн Г.Дамдиннямтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Дарханы чиглэлийн замыг ирэх оны 10 сард ашиглалтад оруулна гэж байна. Энэ хэр бодитой тооцоолол вэ?

-Шуудхан хэлэхэд үүнд итгэхгүй байна. Монгол орны найман аймаг болон босоо чиглэлийн төв магистраль замын ажил эхлээд 3 дахь жилдээ ороод явж байна. Гэтэл гүйцэтгэл нь 50 хувьдаа ч хүрээгүй байна. Би бол үүнд үнэхээр сэтгэл дундуур байгаа.

Азийн хөгжлийн банк /АХБ/ болон Европын сэргээн босголтын банк /ЕСББ/-наас хэдэн зуун сая долларын зээл аваад хэрэгжиж байгаа төсөл. Энэ ажлыг тухайн үед ЗТХ-ийн дэд сайд байсан, одоо ЗТХ-ийн сайд Л.Халтар анхнаас нь хариуцаад явж байгаа хүн. Одоогийн байдлаар ЗТХЯ, АХБ, гүйцэтгэгч компаниуд гэсэн үндсэн гурван оролцогч тал байгаа.

-Та Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүний хувьд энэ замын ажилд ихээхэн анхаарч байх шиг харагддаг.

-Дарханы зам гэхээр би л нэг үүнтэй холбогдчихсон, ЗТХ-ийн сайдтай асуудалтай хүн шиг зууралдаад явдаг байлаа. Тэгээд аргаа бараад Орхон, Сэлэнгэ, Төв, Дархан уул аймгаас сонгогдсон гишүүдтэйгээ хамтраад Эдийн засгийн байнгын хороонд асуудал оруулаад ажлын хэсэг байгуулан ажиллахаар болж байна. Ирэх долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны тогтоол нь гараад баталгаажаад явна. Өөрөө ажлын хэсгээ ахлаад явна.

-Салбарын яамтай хэр гар нийлж ойлголцож байна вэ?

-Миний хувьд ЗТХЯ-тай харилцахад үнэхээр хүнд. Сайдыг нь дуудахаар ирэхгүй. Байнгын хорооны хурал дээр дуудаад асуулт асуухаар хариулт өгөхгүй, эсвэл гараад явчихна. Албан бичгээр асуулт явуулахаар асуусан асуултаас тэс өөр хариулт өгдөг. Яг л нэг гөлөг төөрүүлж байгаа юм шиг байдлаар харилцаж байна л даа.

Засгийн газрын болон УИХ-ын тухай хуулиар сайд нар УИХ-д хүндэтгэлтэй хандах үүрэгтэй. Яагаад гэвэл ард түмэн биднийг төлөөлөөд ажилла, шаардлага тавь, хэрэгтэй хууль тогтоомжийг боловсруулж батла гээд сонгоод явуулсан. Тийм учраас бид нар энэ дээр ажиллах ёстой, сайд нарыг шахаж шаардах үүрэгтэй. Энд хувийн ямар нэгэн асуудал алга. Надад зам тээвэртэй холбоотой бизнес ч байхгүй. Тэднээс хүсч байгаа юм байхгүй. Ганцхан энэ зам л дуусах ёстой. Өнгөрөсөн зуны туршид үндсэндээ хоёр сарын хугацаанд ЕСББ-ны санхүүжилт гацсан.

-Яагаад...

-ЗТХЯ энэ төслийн нэгжээ байгуулаагүй учраас гацсан. Төсөлд шаардлагатай мэргэжилтнүүдээ авч чадаагүй байсан. Ингээд Сангийн сайд ЕСББ-тай тусгайлан уулзаж хүсэлт тавьсаны үр дүнд нэг удаагийн санхүүжилт аваад явж байна. Дараа нь Хятадын ямар ч туршлаггүй, машин техникгүй, ажиллах хүчгүй компанийг тендерт сонгон шалгаруулчихсан. Энэ компаниуд нь Монголын компаниудыг туслан гүйцэтгэгчээр авч ажиллуулчихаад төлбөр мөнгийг нь төлдөггүй.

Тэгээд та нар яагаад ийм юм хийгээд байна вэ гэхээр бид нар Ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчийн ажилд оролцохгүй ээ. Тийм хууль эрх зүйн зохицуулалт байхгүй гэдэг.

Ер нь энэ замын ажлын 50 хувийг анхнаасаа ямар ч машин техникгүй, ажиллах хүчгүй, чадваргүй компанид өгчихсөн юм билээ.

-Тэр чинь аль багц билээ?

-Азийн хөгжлийн банкны хоёр, дөрөвдүгээр багц дээр асуудал яригдаж байна гэсэн үг. Тэгээд хоёр жил боллоо. Одоо хохирлын асуудал яригдаж байна. Энэ тендерийг хэн ямар шийдвэрээр ийм чадваргүй компаниудад өгчихсөн юм, захиалагчийн хувьд ЗТХЯ шууд болон шууд бус хохирол тооцсон юм байна уу, үүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулсан юм байна уу гэхээр “Бидэнд ямар нэгэн хохирол тодорхойгүй байгаа учраас хэнийг яаж шалгуулах учраа олохгүй байна” гэж урдаас хариулдаг. Ийм л сайдтай сууж байна л даа.

-Цаг хугацаа алдаж байгаа нь хохирол биз дээ?

-Тэгэлгүй яахав. Цаг хугацаа алдана гэдэг асар их хохирол. Энгийн нэг прусстэй жолоочоор жишээлэхэд Баянчандманиас Урьхан орох замаар яваад үз. Тэр замаар жижиг тэрэг 50 км/цагаас доош хурдтай явах байтугай бараг танк ч явахад хэцүү зам болчихсон байгаа. Дараачийн хэсэг нь байна. Баруунхараагаас Хонгор хүртэлх зам. Түр замынх нь асуудлыг одоо болтол шийдээгүй. Би иргэддээ ний нуугүй хэлье. Ирэх хавар, зун энэ хоёр хэсэг дээр зорчиход мөн ч их зүдрэнэ дээ.

-Нийтдээ 90 км бил үү?

-Тийм.

- Энэ багцууд дээр ажиллаж байгаа гүйцэтгэгч компаниудыг солих талаар Эдийн засгийн байнгын хороон дээр ямар нэгэн шийдвэр гарсан уу?

-Гүйцэтгэгч компанийг саяхан сольсон. Үндсэндээ сарын дотор хоёр гүйцэтгэгч нь солигдоод шинэ гүйцэтгэгч нар ороод ажлаа эхлээд явж байна.

Ер нь цаашдаа бид дотоодын аж ахуйн нэгжүүдээрээ хийлгэж буух эзэн буцах хаягтай компаниудаар л гүйцэтгүүлж байх нь зөв юм байна.

-Одоо энэ багцуудын ажил хэдэн хувьтай явж байна.

-Нийт багцуудын ажил төлөвлөгөөнөөс дунджаар 40 хувийн хоцрогдолтой яваа. Нийт 10 багцаас гурван багцийнх нь ажил дуусах шатандаа явж байна. Бусад нь болоогүй байна.

-Тэгэхээр ирэх оны 10 дугаар сард хүлээлгэж өгнө гэдэг эргэлзээтэй л юм байна...

-Шууд л хэлье. Эргэлзээтэй гэж дээ, бараг л худлаа даа.

-Ингэж хоцрогдож яваагийн гол шалтгаан нь юу вэ?

-Хоцрогдлыг гурван шалтгаанаар тайлбарладаг. Нэгдүгээрт, байгаль цаг агаарын улмаас гэж. Зарим хэсэг дээр 64 хоног бороо орсон гэдэг мэдээлэл ирдэг юм. Үүнийг УЦУОШГ-аас асуухад өнгөрсөн жил ердийн үеийнхээс 1,7 дахин их бороо орсон. Тэгэхээр энэ тоо үнэн гэдэг юм. Үүнийг бол хүлээн зөвшөөрнө, ойлгоно. Хоёрдугаарт, коронавирусийн халдварын улмаас гэдэг. Гэтэл бид ийм халдварын нөхцөл байдал дунд хоёр жил ажиллаж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл эрсдэл угаасаа тодорхой. Бид нар үүнтэй хамт байна. Ийм нөхцөл байдал тодорхой байхад энэ асуудлыг зохицуулж бүтээн байгуулалтаа үргэлжлүүл гэж энэ хүнийг сайдаар томилж ажилуулж байгаа. Тэгэхээр сайд өөрөө хариуцлагаа хүлээгээд зохицуулаад, чадаж байгаа юмаа чадаад, чадахгүйгээ үнэнээ хэлээд ажиллах ёстой байхгүй юу. Тийм атал коронавирус гээд нэг эзэн биегүй юм руу хамаг бурууг чихээд байдаг. Угаасаа бүгд л коронавирусийн нөхцөл байдалд ажиллаж байгаа шүү дээ.

-Тэгэхээр та Дарханы замын гацаа салбарын сайдтай холбоотой гэж хэлэх гээд байна уу?

-Зохион байгуулалтын асуудал. Энэ бол хоцрогдлын гурав дахь шалтгаан. Сүүлийн энэ хоёр асуудлыг хүлээн зөвшөөрч болохгүй. Учир нь нэгдүгээрт, коронавирусийн асуудлыг тооцож төлөвлөж ажлаа зохицуулах ёстой. Хоёрдугаарт, олон нийтэд мэдээлж байх ёстой. Энэ ард иргэд чинь бас ажил амьдралаа төлөвлөх хэрэгцээ байгаа .

Иргэдийг харахаар би энэ хүнтэй л нэг асуудалтай юм шиг үзээд байна гэж харагддаг байх. Бодит байдал дээр Л.Халтар энэ яамыг гурван жил толгойлж байгаа хүн. Нэгэнт энэ салбарыг хариуцаж байгаа бол хариуцсан шиг л хариуцах ёстой.

УИХ-ын гишүүн гүйцэтгэх засаглалын ажлыг хийгээд яваад байж болохгүй. Тиймээс шахна, шаардана. Иргэдийн бухимдал байдлыг илэрхийлнэ. Хэлнэ. Энэ утгаараа би үндсэн ажлаа хийгээд л явж байгаа байдал нь энэ.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа

ГОЛОМТ БАНК: Санхүүгээ зөв удирдах 50/20/30 дүрэм гэж юу вэ?
ГОЛОМТ БАНК: Санхүүгээ зөв удирдах 50/20/30 дүрэм гэж юу вэ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​