fbpx Тэвдсэн Д.Мөнх-Эрдэнэ “тэмцэгч“ болсон уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 28 секунд

Тэвдсэн Д.Мөнх-Эрдэнэ “тэмцэгч“ болсон уу?

“Жийп сервис”-ийн захирал Даваагийн Мөнх-Эрдэнэ гэж улстөрч бий. АН-ын харьяалалтай. Сүүлд Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суух Ерөнхий консулаар томилогдсон. Тэгээд эгүүлэн татагдсан.

Мань эр сүүлийн үед сүрхий “гүйдэл” орсон. Хотын даргын орлогчийн өрөөнд орж, Улсын циркийг танилцуулж, Сүхбаатарын талбайд “жагсаж” буй дуучин С.Жавхлан дээр очсон. Эцэст нь УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхийн албан тушаалд томилогдлоо.

Тэр тэвдэж яваа ажээ. Учир нь Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байхдаа холбогдсон асуудал нь шалгагдаж явсаар шүүхэд шилжихэд бэлэн болсон юм байна. Тиймээс ингэж “тэмцэгч” болж хэсэг гүйв. “Нөгөөдүүл” нь ч ойлгосонгүй. Болохгүй болохоор нь намаа бараадсан нь энэ бололтой.

Бид Д.Мөнх-Эрдэнэ Ерөнхий консулаар хэзээ томилогдсон, тэнд очоод ямар асуудалд орсон, БНХАУ юу гэж үзсэн, хоёр улсын хооронд ямар “яриа” болсон, хэдийд эгүүлэн татагдсан, Монголын хууль хяналтын байгууллага яагаад түүнийг мөрдөж шалгах болсон талаарх үйл явдлуудыг он сартай, товч тодорхой хүргэж байна.

2016.1.11. Засгийн газрын 46 дугаар тогтоолоор Д.Мөнх-Эрдэнийг Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суух Ерөнхий консулаар томилжээ.

2019.1.7. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын зөвлөх Ли Шян-г хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын зөвлөх Ли Шян “...Манай ГЕГ-аас Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суугаа Ерөнхий консул хууль бусаар автомашин хилээр оруулж, худалдаалах гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа талаар бидэнд мэдэгдсэн. Энэ нь хоёр улсын харилцаанд таагүй хэрэг юм. ...Манай ГЕГ-т байгаа баримтаас үзэхэд Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ энэ үйл ажиллагаанаас тодорхой хэмжээний ашиг хүртсэн нь тодорхой байна. Энэхүү хэрэгт холбогдсон манай улсын дөрвөн иргэнийг Контрбандтай тэмцэх газраас барьж хорьсон. Д.Мөнх-Эрдэнэ энэ үйл ажиллагаанд шууд оролцсон нь тогтоогдсон. Энэхүү үйлдэл нь гэмт хэрэг гэж тодорхойлогдож байна. Өнгөрсөн жил 2018 оны арванхоёрдугаар сарын 2, 26-ны өдрүүдэд манай ӨМӨЗО-ы Гадаад харилцааны албаны дэд дарга Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэтэй тус тус хамтарч ажиллахыг хүссэн боловч тэрбээр эсэргүүцэх хандлага гаргасан. Өнөөдөр Элчин сайд тантай уулзаж байгаа нь Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг орон нутгийн Контрбандтай тэмцэх байгууллагатай хамтран ажиллуулж, энэ хэргийг аль болох эрт шийдвэрлэхэд дэмжлэг хүсэх гэсэн юм” гэжээ. Үүнд Элчин сайд Д.Ганхуяг “...Аливаа улсын Ерөнхий консул хүлээн авагч улсын Цагдаагийн газарт ямар нэг тайлбар, мэдүүлэг өгөх үүрэггүй гэдгийг та бүхэн мэднэ гэж бодож байна. Миний хувьд эдгээр хууль бусаар оруулсан гэх машинуудыг буцаан гаргах тал дээр Хөх хот дахь Ерөнхий консулын газрыг шахаж ажиллаж, шийдвэрлэх боломжтой” гэж хариулсан байдаг. Ингэхэд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын зөвлөх Ли Шян “...Ерөнхий консулын конвенцийн дагуу дархан эрх ямба эдэлж байгаа гэдгийг ойлгож байна. Хүндэтгэн үзэж байна. Гэхдээ Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ манай улсын хууль тогтоомжийг хүндэтгэн дархан эрх ямбаа хэтрүүлэн, буруугаар ашиглахгүй байхыг хүсч байна. Энэ асуудлын наад цаадахыг бид сайтар бодолцсоны үндсэн дээр аль болох чимээ шуугиан гаргахгүйгээр зохистой шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. ...Бид Д.Мөнх-Эрдэнэд арга хэмжээ авах гэж буй асуудал биш юм. Харин бидний хэрэг шалгах ажилд тусалж, энэ хэрэгт холбогдсон БНХАУ-ын этгээдүүдийг хатуу шийтгэх ёстой гэж үзэж байна. ...Хөх хот дахь Ерөнхий консулын газрын дөрвөн автомашиныг манай ГЕГ-ын Контрбандтай тэмцэх газар хураан авсан. Цаашид эдгээр автомашин Ерөнхий консулын газрын өмч биш болно. ...Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчиж, автомашин худалдаалсан асуудлыг төвдөө уламжилж, аль болох хурдан хариу ирүүлэхийг хүсье” гэсэн байна.

2019. 5.17. БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд “Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэд холбогдох автомашин хууль бусаар дамлан худалдаалсан асуудлаар тайлбар” хүргүүлсэн байна.

Түүнд “...БНХАУ-ын ГЕГ-ын Контрбандтай тэмцэх газар 2018 оны арваннэгдүгээр сард Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийн нэр дээрх LandRover (дугаар ..А005Ү9) болон Ерөнхий консулын газрын нэр дээр бүртгэлтэй гурван Benz (..A395NH, ..A1234, … A1137N) зэрэг дөрвөн автомашиныг БНХАУ-ын иргэд хөрөнгө гарган худалдан авч, урт хугацаагаар ашиглаж байгаа бөгөөд Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ энэ дундаас тодорхой ашиг хүртсэн болохыг олж тогтоосон. “Консулын харилцааны тухай Венийн конвенц” болон “БНХАУ-ын Консулын онцгой эрх болон хариуцлагаас чөлөөлөгдөх тухай журам”-ын дагуу Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ нь БНХАУ-ын хууль тогтоомж, дүрэм журмыг хүндэтгэх үүрэгтэй. Үүний зэрэгцээ “Дипломат автомашиныг удирдан зохицуулах журмын дагуу Консулын газрын автомашиныг зохицуулах болон дугаарыг шинэчлэх тухай ноот бичиг (2018 оны 25 тоот)-ээр мэдэгдсэний дагуу хэрэгт холбогдсон автомашин нь Консулын газырн автомашин гэж үзэхгүй бөгөөд мөн Консулын газрын өмчид харьяалагдахгүй тул БНХАУ-ын ГЕГ-ын Контрбандтай тэмцэх газраас хуулийн дагуу нэгэнт саатуулан шалгаж байгаа болно.

...Консулын газрын автомашины зохион байгуулалт нь БНХАУ-ын үндэсний аюулгүй байдал, олон нийтээр дагаж мөрдөх журам болон нийгмийн тогтвортой байдлыг хангах асуудалтай холбоотой байдаг. Д.Мөнх-Эрдэнэ нь Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консулын хувьд ДТГ-ын тэргүүний байвал зохих удирдах болон зохицуулах үүргээ биелүүлээгүй төдийгүй автомашин хууль бусаар дамлан худалдаалах хэрэгт шууд оролдцож, БНХАУ-ын хууль тогтоомжийг нэгэнт зөрчсөн. Энэхүү хэргийг зохистой байдлаар шийдвэрлэж, хоёр талын харилцаанд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэхийн тулд Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ 2019 оны тавдугаар сарын 24-ний өдрөөс өмнө БНХАУ-ын Гадаад хэргийн яаманд ГЕГ-ын Контрбандтай тэмцэх газрын албан тушаалтантай уулзаж, энэхүү хэргийг мөрдөн шалгах, баримтжуулах ажлыг бодитоор дэмжин хамтран ажиллах зохион байгуулалтыг хийж өгөхийг ЭСЯ-наас хүсэж байна” гэжээ.

2019.6.28. Засгийн газрын 262 дугаар тогтоолоор БНХАУ-ын Хөх хотод суух Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татжээ. Тэр тогтоол дээр “...Хүлээн авагч улсын хууль, журмыг хүндэтгэх үүргээ зөрчсөн” хэмээн тодорхойлсон байна.

2019.9.26. Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргаж “...Д.Мөнх-Эрдэнэ нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж, суугаа орныхоо хууль дүрмийг зөрчин өндөр үнэтэй тээврийн хэрэгслийг БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлж, тус улсын иргэдэд ашиглуулсан зөрчил гаргасантай холбогдуулан Д.Мөнх-Эрдэнийн дипломат эрх ямба, дархан эрхийг цуцлах хүсэлтийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас манай Гадаад харилцааны яаманд албан ёсоор тавьсан” гэсэн байдаг.

2019.1.25. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс Үндэсний аудитын газраас уг үйл явдалтай холбоотой ирүүлсэн материалтай холбогдуулж Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 22.1.1./ Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

2020.9 сар. АТГ-т Хөх хот дахь Ерөнхий консулын газраас санхүүгийн анхан шатны баримтуудыг ирүүлжээ.

2020.10 сар. ШШҮХ-гээс дээрх баримт материалуудад дүгнэлт шинжилгээ хийх шинжээч томилжээ.

2020.11 сар. ШШҮХ-гийн шинжээч “...Дүгнэлт гаргахад нэмэлт материал шаардлагатай” гэж АТГ-т мэдэгджээ.

2021.7.2. Шинжээчийн хүсэлтийн дагуу Хөх хот дахь Ерөнхий консулын газраас нэмэлт материалууд ирүүлсэн байна.

2021.9.1. ШШҮХ-гийн нэмэлт шинжилгээ хийх шинжээч томилогджээ.

2021.9.30. ШШҮХ-гийн шинжээч дүгнэлтээ гаргав.

Эндээс:

-Д.Мөнх-Эрдэнэ нь БНХАУ-ын Хөх хотод Ерөнхий консулаар сууж байхдаа 2017-2019 онд байрны түрээсийг төсвөөс гаргуулсан.

-Жил бүр төсвөөс 80 мянган юань гаргуулж, өөртөө давуу байдал бий болгосон.

- 2016-2019 онд Д.Мөнх-Эрдэнийн хүүхдийн сургалтын төлбөрийг жил төсвөөс гаргуулж өөртөө давуу байдал бий болгосон.

-2018 онд эх орондоо буцахад галт тэргээр буцах журамтай байхад нислэгээр гэр бүлийн хамт зорчиж өөртөө давуу байдал бий болгосон.

-2018 оны зургадугаар сард Консулын газрын гурван автомашиныг шинэчилсэн бүртгэлд хамруулсан байхад 2018 оны долдугаар сарын 31-нд БНХАУ-ын иргэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж ашиглуулсан.

Д.Мөнх-Эрдэнийн эдгээр үйлдлүүдэд мөрдөн шалгах ажиллагаа хийж, Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

Харин БНХАУ-ын иргэдэд Монгол Улсаас автомашин зарсан гэх үйлдэл нь шалгагдаагүй байна. Д.Мөнх-Эрдэнээс автомашин авсан тус улсын иргэд нь тэндээ шалгагдаад ял шийтгүүлжээ.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

З.Мэндсайхан: Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй
З.Мэндсайхан: Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй
 
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо

Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо

Монгол —Жуулчдад ээлгүй орон болчих вий дээ...

Монгол —Жуулчдад ээлгүй орон болчих вий дээ...

Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

Х.Нямбаатар: Ус зайлуулах шугамууд их хэмжээний усыг зайлуулах зохицуулалтгүй

Х.Нямбаатар: Ус зайлуулах шугамууд их хэмжээний усыг зайлуулах зохицуулалтгүй

ХҮН намыг Засгийн газраас гаргаж, МАН-аас Боловсролын сайд томилох уу?!

ХҮН намыг Засгийн газраас гаргаж, МАН-аас Боловсролын сайд томилох уу?!

АН-ынхан рейтингээрээ МАН-ын дээр гарч, дотоод эв нэгдлээ ярьж эхэллээ

АН-ынхан рейтингээрээ МАН-ын дээр гарч, дотоод эв нэгдлээ ярьж эхэллээ

“Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”

“Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”

Уул уурхайн сайд болсон Г.Дамдинням “Ухаа худаг”-аас уяатай, “Онтре”-гоос оосортой юм биш үү?

Уул уурхайн сайд болсон Г.Дамдинням “Ухаа худаг”-аас уяатай, “Онтре”-гоос оосортой юм биш үү?

Ч.Номин: Би зарчмаа дагасан

Ч.Номин: Би зарчмаа дагасан

Д.Дагвадорж: Хичээгэрэй дүү минь. Эрх чөлөөт амьдрал руу дүүлэн нис Хакухо

Д.Дагвадорж: Хичээгэрэй дүү минь. Эрх чөлөөт амьдрал руу дүүлэн нис Хакухо

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9251 болжээ

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9251 болжээ

Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жил маш их ядарсан тул хэсэгтээ амрах юм гэнэ

Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жил маш их ядарсан тул хэсэгтээ амрах юм гэнэ

Улстөрчид УИХ-ын сонсголоор “байлдах” уу?!

Улстөрчид УИХ-ын сонсголоор “байлдах” уу?!

Гишүүдийг “...Л.Энх-Амгаланг дэмжихгүй бол АТГ-аар шалгуулна” гэж дарамталсан гэв үү?

Гишүүдийг “...Л.Энх-Амгаланг дэмжихгүй бол АТГ-аар шалгуулна” гэж дарамталсан гэв үү?

Гурван жилийн өмнө халах, 36 сарын тэтгэмж өгөх хоёрын аль нь төсөвт хортой вэ?!

Гурван жилийн өмнө халах, 36 сарын тэтгэмж өгөх хоёрын аль нь төсөвт хортой вэ?!

Бөх судлаач С.Давааням: Б.Бат-Өлзий, О.Хангай, М.Лхагвагэрэл, Б.Орхонбаяр нараас энэ жилийн түрүү бөх тодорно

Бөх судлаач С.Давааням: Б.Бат-Өлзий, О.Хангай, М.Лхагвагэрэл, Б.Орхонбаяр нараас энэ жилийн түрүү бөх тодорно

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 градус дулаан

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 градус дулаан

“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Ерөнхийлөгчийн ачаа хүндрэв үү?

Ерөнхийлөгчийн ачаа хүндрэв үү?

Б.Баасансүрэн: Барилгын салбарт дагнасан Олон улсын арбитрыг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна

Б.Баасансүрэн: Барилгын салбарт дагнасан Олон улсын арбитрыг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна

Х.Тэмүүжин: УИХ Засгийн газрын хуулийн тасаг шиг болчихоод байна

Х.Тэмүүжин: УИХ Засгийн газрын хуулийн тасаг шиг болчихоод байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​