fbpx Нөхөн сонгуульд ялалт байгуулсан Ц.Идэрбат, Э.Батшугар нар тангараг өргөлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Хэзээ
2021/10/21
Унших
0 минут 46 секунд

Нөхөн сонгуульд ялалт байгуулсан Ц.Идэрбат, Э.Батшугар нар тангараг өргөлөө

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явуулсан нөхөн сонгуульд ялалт байгуулсан Ц.Идэрбат, Э.Батшугар нар тангарагаа өргөлөө.

Шинээр сонгогдсон хоёр гишүүн "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангарагаа өргөснөөр УИХ 76-уулаа боллоо.

Сошиал од болоод буй иргэн Бадар-Ууганыг цусны хорт хавдартай гэв
Цэнхэр үст Цэрэн дуучин Нарагийн талд оров
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ