fbpx ЭМЯ: Коронавируст халдварын 1,744 тохиолдол шинээр батлагдаж, 16 хүн нас барлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/10/21
Унших
0 минут 48 секунд

ЭМЯ: Коронавируст халдварын 1,744 тохиолдол шинээр батлагдаж, 16 хүн нас барлаа

ЭМЯ-наас коронавирусийн халдварын тархалтын талаарх тоон мэдээллийг танилцууллаа.

Өнгөрсөн хоногт Улаанбаатарт 917, орон нутагт 827 тохиолдол нэмэгдэж, мөн хугацаанд 6,064 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,744 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Харин 0-80 гаруй насны 16 хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,534 хүн эндлээ.

Коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18,764 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 51,946 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

“Эрдэнэс Монгол“ ХХК-ийн захирал Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа
Сошиал од болоод буй иргэн Бадар-Ууганыг цусны хорт хавдартай гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ