Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,719 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 346,455 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 964 нь Улаанбаатар хотод,
- 755 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 19 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Энэ нь нэг өдрийн хугацаанд хамгийн олон хүн эндсэн тохиолдол юм.
Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,553 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18,841 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 52,399 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.