fbpx ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мал аж ахуйн менежмент, бэлчээрийн талаар илтгэл тавилаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 46 секунд

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мал аж ахуйн менежмент, бэлчээрийн талаар илтгэл тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Монгол Улс-ногоон хөгжил” уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын 26-р бага хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. НҮБ-ын 26-р бага хуралд Монгол Улсын Засгийн газрын бүтээлч оролцоог дэмжих зорилготой тус урьдчилсан хэлэлцүүлэгт холбогдох олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн амлалт, хувь нэмрийн тухай санал солилцлоо.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тус хэлэлцүүлэгт мал аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлт, зохицуулалтын хүрээнд бэлчээрийн талаар баримталж байгаа бодлого, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл тавьж, оролцов.

Мал аж ахуйн салбарын гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2020 онд 5.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос өссөн дүнтэй байна. Хэдийгээр салбар өсөлтөө хадгалж байгаа ч бэлчээрийн мал аж ахуй уур амьсгалын өөрчлөлтөөс шууд хамааралтай хэвээр байгаа юм. Сүүлийн 75 жилийн хугацаанд Монгол орны хэмжээнд агаарын температур 2.24 хэмээр өссөн нь манай улсыг уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий орны тоонд оруулж байна. Агаарын температур нэмэгдсэнээр хур тунадасны хуваарилалт өөрчлөгдөж, говь болон тал хээрийн бүс нутагт хуурайшилт нэмэгдэж, бэлчээр, усны нөөцөд сөргөөр нөлөөлж байна.

Энэхүү байгалийн аюулт үзэгдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үндсэн арга зам бол бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, шар шороон шуурга, элсний нүүдэл зэргээс хамгаалах ойн зурвас байгуулж бэлчээрийг хамгаалах явдал юм. Энэ хүрээнд аймаг, сумын удирдлага, иргэд, малчдыг “Нэг тэрбум мод” хөдөлгөөнд идэвхтэй оролцуулах, үр суулгацаар хангах, арга технологид сургах ажлыг үе шаттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллах шаардлагатай.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн оршин тогтнох үндэс нь байгалийн бэлчээр бөгөөд малын тэжээлийн 90 гаруй хувийг бэлчээрээс хангаж байна.

Монгол орны бэлчээр, хадлангийн талбай 112 сая га бөгөөд нийт газар нутгийн 74.6 хувийг эзэлдэг. Малын тэжээлийн үндсэн эх үүсвэр болох бэлчээрийн газар сүүлийн 10 гаруй жилд (2010 оныхыг 2019 оныхтой харьцуулахад) 925 мянган га-аар буурсан дүн гарчээ.

Малын тоо толгойн албан татварын тухай хууль 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан. Энэ хууль орон нутагт 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр малчид албан татвар төлж эхлээд байна.

Энэ хууль хэрэгжсэний үр дүнд малын тоо толгойн албан татвараас бүрдсэн орлогыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн салбарын яамнаас хэрэгжүүлж буй малын чанар сайжруулах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, инженерийн хийцтэй худаг гаргах, бэлчээрийн менежмент болон бэлчээр хамгааллын бодлогын арга хэмжээнд орон нутгийн удирдлагууд захиран зарцуулж байхыг “Төсвийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын 60.2.8-д тодорхой зааж өгсөн давуу тал бий боллоо.

Ингэснээр зун намрын бэлчээрт худаг барьж байгуулах, ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх, бэлчээрийг хуваарьтай ашиглах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, хадлангийн талбайг хаших зэрэг ажлуудыг төлөвлөн улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөр хамтарсан хөрөнгө оруулалт хийгдэх, малчид дундын бэлчээрээ ашиглах явдалд илүү хариуцлагатай хандах шинэ бодлого хэрэгжиж эхлээд байгааг тэмдэглэж байна.

Мал аж ахуйн салбарын тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг хангахад Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтаар хангах, уялдаа холбоог сайжруулах, төсөв, хөрөнгийг үр ашигтай зарцуулах чиглэлд зарим арга хэмжээг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх шаардлага бий.

Дархлаажуулалтын цэг болон 24 цагийн эмийн сангийн байршлыг тодорхойлох аппликэйшныг хэрхэн ашиглах вэ?
Дархлаажуулалтын цэг болон 24 цагийн эмийн сангийн байршлыг тодорхойлох аппликэйшныг хэрхэн ашиглах вэ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​