fbpx УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/10/25
Унших
1 минут 6 секунд

УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ

Орос, Монголын хамтарсан Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн даргад манай талаас Г.Сэрээнэндорж, Ц.Хүрэлбаатар, Н.Даваасүрэн нарын хүмүүсийг санал болгосон ч ОХУ-ын тал дээрх хүмүүсийн зарим нь шаардлага хангахгүй хэмээн буцаасан гэх мэдээлэл бий.

Тэгвэл өдгөө Ашигт малтмал газрын тосны газар /АМГТГ/-ын даргаар ажиллаж буй Х.Хэрлэнг УБТЗ ХНН-ийн даргаар томилох саналыг манай тал гаргаж, ОХУ руу тус саналаа явуулжээ. Харин Оросын тал энэ талаар хуралдаж тодорхой шийдвэр гаргаагүй байгаа аж. Гэтэл тус томилгоог төмөр замчид эсэргүүцэж, шаардлагатай бол “ажил хаялт зарлана” гэдгээ дотоод группдээ мэдэгдэж эхэлсэн байна. Тодруулбал, Орос хэлгүй, төмөр замд нэг өдөр ч ажиллаж үзээгүй, Монгол Улсыг түлш, шатахуунгүй болгосон нөхрийг халаад УБТЗ-ийн даргаар томилох нь” зэргээр түүнийг шүүмжилж эхлээд байна.

Tourism Forum Mongolia-2021 арга хэмжээ маргааш болно
БШУ-ы сайд ховд аймагт ажиллалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. зочин

    Зөв шүү, ажил хаяаад хөөж явуул

  2. фан

    Албан тушаалын үнийг МАН хэд гэж байгаа юм бол? Би дарга болох юмсан.

  3. төмөр замчин

    УБТЗ-ын даргаар мэргэжлийн хүнийг тавих ёстой, Хэрлэн мэтийн ажил унагдаг мөнгөний цүнхнүүд ирвэл зөмчид минь хөөж явуулах ёстой, хаалгаа түгжээрэй.

Шинэ мэдээ