fbpx Д.Мөнх-Эрдэнийн контрбандын асуудлыг Монголд шалгаагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 55 секунд

Д.Мөнх-Эрдэнийн контрбандын асуудлыг Монголд шалгаагүй

"Жийп сервис"-ийн захирал, АН-ын гишүүн, Хятадын Хөх хот дахь Ерөнхий консул, УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч гэсэн товч намтрын эзэн бол Д.Мөнх-Эрдэнэ юм.

өнөөдөр мань эр тэмцэгч болчихоод байгаа юм. Яав ийв гээд сонирхвол, Д.Мөнх-Эрдэнэ нь Ерөнхий консулаар ажиллаж байхдаа гаргасан санхүүгийн зөрчил шинжээчдийн дүгнэлт, мөрдөгчдийн хийсэн ажлын дүнд Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэгдэх гэмт үйлдэл хэмээн үзжээ. Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнэ нь БНХАУ-ын Хөх хотод Ерөнхий консулаар сууж байхдаа 2017-2019 онд байрны түрээсийг төсвөөс гаргуулсан. Мөн жил бүр төсвөөс 80 мянган юань гаргуулж, өөртөө давуу байдал бий болгосон. 2016-2019 онд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг жил төсвөөс гаргуулж өөртөө давуу байдал бий болгосон. Ерөнхий консул Хятадаас Монгол руу галт тэргээр ирэх журамтай атал Д.Мөнх-Эрдэнэ 2018 онд онгоцоор гэр бүлийн хамт зорчиж өөртөө давуу байдал бий болгосон.

Түүнчлэн 2018 оны зургадугаар сард Консулын газрын гурван автомашиныг шинэчилсэн бүртгэлд хамруулсан байхад 2018 оны долдугаар сарын 31-нд БНХАУ-ын иргэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж ашиглуулсан. Өөрөөр хэлбэл, Д.Мөнх-Эрдэнийн эдгээр үйлдэлд мөрдөн шажах ажиллагаа хийж, Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

Хамгийн гол нь "...Түүнийг ингэж "тэмцээд" эхлэхээр эрүүгийн хэрэг тохлоо", "... Хятад дахь хэргийг Монголд шалгаж яллалаа" гэсэн шүүмжүүд яваад байгаа бололтой. Аль нь ч биш ажээ. Хууль хяналтын байгууллагынхан аль 2019 оноос Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой тодорхой үйлдлүүдийг шалгаж эхэлжээ. Үндэсний аудитын газрын шалгалтын материалд үндэслэж, 2019 оны нэгдүгээр сарын 25-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс Үндэсний аудитын газраас уг үйл явдалтай холбоотой ирүүлсэн материалтай холбогдуулж Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 22.1.1 -д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

2020 оны есдүгээр сард АТГ-т Хөх хот дахь Ерөнхий консулын газраас санхүүгийн анхан шатны баримтуудыг ирүүлжээ. ШШҮХ-гээс 2020 оны аравдугаар сард дээрх баримт материалуудад дүгнэлт шинжилгээ хийх шинжээч томилж, түүнээс сарын дараа шинжээчид “...Дүгнэлт гаргахад нэмэлт материал шаардлагатай” гэж АТГ-т мэдэгджээ. Шинжээчийн хүсэлтийн дагуу Хөх хот дахь Ерөнхий консулын газраас 2021 оны долдугаар сарын 2-нд нэмэлт материалууд ирүүлсэн байна. Үүний дараа 2021 оны есдүгээр сарын 1-нд ШШҮХ-гийн нэмэлт шинжилгээ хийх шинжээч томилогдож, шинээр томилогдсон шинжээч нь сарын дараа дүгнэлтээ гаргасан байна. Улмаар мөрдөх ажиллагаа ч дуусаж хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байгаа юм. Д.Мөнх-Эрдэнэд холбогдох ийм хэргүүдийг өнгөрсөн хоёр жилд шалгасан гэсэн үг. Харин Д.Мөнх-Эрдэнийн БНХАУ-ын иргэдэд Монгол Улсаас автомашин зарсан гэх контрбандын асуудлыг нь манай хууль хяналтынхан шалгаагүй байна. Дуулгахад Д.Мөнх-Эрдэнээс автомашин авсан Хятадын иргэд нь тэндээ шалгагдаад ял шийтгүүлсэн.

Хоёр жилийн өмнө дэгдсэн тэр хэргийн талаар БНХАУ-ын ГХЯ-наас манай ГХЯ-нд ирүүлсэн албан бичигт "...БНХАУ-ын ГЕГ-ын Контрбандтай тэмцэх газар 2018 оны арваннэгдүгээр сард Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийн нэр дээрх Land Rover (дугаар..А005Ү9) болон Ерөнхий консулын газрын нэр дээр бүртгэлтэй гурван Benz (..А395NН,..А1234,...А1137N) зэрэг дөрвөн автомашиныг БНХАУ-ын иргэд хөрөнгө гарган худалдан авч, урт хугацаагаар ашиглаж байгаа.

Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ энэ дундаас тодорхой ашиг хүртсэн болохыг олж тогтоосон. “Консулын харилцааны тухай Венийн конвенц” болон “БНХАУ-ын Консулын онцгой эрх болон хариуцлагаас чөлөөлөгдөх тухай журам”-ын дагуу Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ нь БНХАУ-ын хууль тогтоомж, дүрэм журмыг хүндэтгэх үүрэгтэй. Үүний зэрэгцээ “Дипломат автомашиныг удирдан зохицуулах журмын дагуу Консулын газрын автомашиныг зохицуулах болон дугаарыг шинэчлэх тухай ноот бичиг (2018 оны 25 тоот)-ээр мэдэгдсэний дагуу хэрэгт холбогдсон автомашин нь Консулын газрын автомашин гэж үзэхгүй бөгөөд мөн Консулын газрын өмчид харьяалагдахгүй тул БНХАУ-ын ГЕГ-ын Контрбандтай тэмцэх газраас хуулийн дагуу нэгэнт саатуулан шалгаж байгаа болно.

...Консулын газрын автомашины зохион байгуулалт нь БНХАУ-ын үндэсний аюулгүй байдал, олон нийтээр дагаж мөрдөх журам болон нийгмийн тогтвортой байдлыг хангах асуудалтай холбоотой байдаг. Д.Мөнх-Эрдэнэ нь Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консулын хувьд ДТГ-ын тэргүүний байвал зохих удирдах болон зохицуулах үүргээ биелүүлээгүй төдийгүй автомашин хууль бусаар дамлан худалдаалах хэрэгт шууд оролцож, БНХАУ-ын хууль тогтоомжийг нэгэнт зөрчсөн" гэж тодорхойлсон байдаг билээ.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

ЭМЯ: Коронавируст халдварын 1,669 тохиолдол шинээр батлагдаж, 12 хүн нас барлаа
ЭМЯ: Коронавируст халдварын 1,669 тохиолдол шинээр батлагдаж, 12 хүн нас барлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​