fbpx Э.Тэмүүжин: Монголын анхны электрониксийн үйлдвэр 11 сард нээлтээ хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 21 секунд

Э.Тэмүүжин: Монголын анхны электрониксийн үйлдвэр 11 сард нээлтээ хийнэ

“Эхлэл Электроникс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Монголын анхны электрониксийн үйлдвэр тун удахгүй албан ёсны нээлтээ хийх гэж байгаа юм байна. Үйлдвэрийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Эхлэл брэнд компани дотроо 9 салбартай. 2019 оны 9 сарын 19-нд чихэвч, USB угсрах тоног төхөөрөмж оруулж ирснээр манай электрониксийн салбарын үйл ажиллагаа эхэлж байлаа. Анх 5 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан. Харин одоо үйл ажиллагаа маань өргөжиж шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлэн 1200 мкв талбай бүхий үйлдвэртэй болсон. Бүтээгдэхүүний төрөл ч нэмэгдэж 15 нэр төрлийн утасны дагалдах хэрэгслийг эх орондоо үйлдвэрлэж байна. Адаптер, чихэвч, цэнэглэгч кабел үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжүүдийг оруулж ирснээр орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болсон байгаа. Манай компани ODM хэлбэрээр бүтээгдэхүүнээ хөгжүүлж гаргадаг. Монголд үйлдвэрлэх боломжгүй бүтээгдэхүүнийг захиалж хийлгэнэ. Гэхдээ загвар, материал, техникийн шаардлагыг манай мэргэжилтнүүд, инженерүүд гаргана. Apple, Nike гээд дэлхийд алдартай компаниуд миний сая хэлсэн ODM хэлбэрээр бүтээгдэхүүнээ хөгжүүлж гаргадаг. Монголын анхны электрониксийн үйлдвэрийн нээлтийг ирэх 11 сард хийхээр төлөвлөсөн байгаа.

- “Эхлэл Электроникс” компанийн онцлох бүтээгдэхүүнийг нэрлэ гэвэл аль бүтээгдэхүүнээ онцлох вэ?

-Хамгийн анх probazz 21 бэлэгтэй чихэвч гаргаж байсан. Энэ чихэвч нь Монголдоо угсарч үйлдвэрлэсэн анхны бүтээгдэхүүн маань болохоор бидний хувьд маш үнэ цэнтэй. Зах зээл дээр хамгийн эрэлттэй байгаа бүтээгдэхүүн гэвэл Type-C USB кабел цэнэглэгч, Bluetooth чихэвч байна.

- Онлайн худалдааны дэлхийн топ сайтуудын нэг Алибабагаар “Эхлэл” брэндийн бүтээгдэхүүнүүд арилжаалагдаад эхэлсэн байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

- Манай компанийн алсын хараа бол электрониксийн салбарт Монголыг түүчээлэн дэлхийд брэндээ таниулах юм. Энэ хүрээнд Казахстан, Өвөрмонгол руу бүтээгдэхүүнээ экспортлох ажлыг эхлүүлсэн. Алибабагийн онцгой компанийн эрх гэж байдаг. Энэ эрхийг аваад бүтээгдэхүүнээ Алибабад байршуулсан. Цаашид Амазон, АлиЭкспресс гээд олон улсын худалдааны платформууд дээр бүтээгдэхүүнээ гаргах зорилготой ажиллаж байна. Казахстан, Польш улс руу экспорт хийхээр борлуулагч нартай гэрээ хийх судалгааны ажлыг эхлүүлсэн байгаа.

- Электрониксийн үйлдвэр хэчнээн ажлын байр бий болгож байгаа вэ?

- Одоогоор 50 гаруй хүнийг ажлын байраар хангаад байна. Цаашид үйл ажиллагаа өргөжихөөр энэ тоо өснө. Монголчууддаа хандаж хэлэхэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байж улс орон хөгжинө. Ажлын байрыг бий болгож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг бүтээдэг үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжиж эх оронч худалдан авалт хийдэг бүх хүмүүс дээ баярлалаа гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

“Витамин ₮” урамшуулалт аяны ээлжит азтанууддаа баяр хүргэе!

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​