fbpx “COVID19”-ийн хариуцлагыг М.Оюунчимэг гишүүнтэй өөртэй нь ярих ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 12 секунд

“COVID19”-ийн хариуцлагыг М.Оюунчимэг гишүүнтэй өөртэй нь ярих ёстой

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг уржигдар байнгын хорооныхоо хуралдаан дээр “...COVID19 тусаагүй, дархлаагаа сайн дэмжээд өөрийнхөө төлөө хариуцлагатай байгаа 2.7 сая орчим иргэндээ талархлаа илэрхийлж, тэр хүмүүстээ нэг удаагийн дэмжлэг юм уу, сувилалд хамруулдаг ч юм уу, 2022 оны төсөвт иймэрхүү хүмүүстээ яаж хандах талаар бодолцох хэрэгтэй. Нийгэмдээ хариуцлагаа ухамсарлаад, цар тахлаас өөрийгөө болоод эргэн тойрноо хамгаалаад явж байгаа 2,7 сая хүндээ бид талархах ёстой. Хүмүүс хараад, биеэ зөв авч явдаг, эрүүл байдаг, дархлаатай байдаг хүмүүсээ ингэж гоё урамшуулдаг юм байна, бид бас анхаарах ёстой юм байна гэсэн ёс зүй төлөвшүүлж, төсөв төлөвлөгөөтэйгөө уях ёстой” гэж ярилаа.

Тэр юу гээд хэлчихэв ээ. “...COVID19-ийн халдвар авагсад бол биеэ буруу авч явдаг, өвчтэй, дархлаагүй, өөрийгөө болон эргэн тойрондоо халдвар тараадаг, хамгийн гол нь хариуцлагагүй иргэд” гэж байх шиг байна. Үгүй л дээ. Яахав, болгоомж алдсан тохиолдлууд багагүй байдаг байх. Гэхдээ агаар дуслын замаар дамжин халдварлаж, өдөртөө арав гаруйгаар нь авч одож буй цар тахлыг тусах үгүй нь хамаагүй гэх сэтгэл зүй ер нь байхгүй дээ. Учир нь дэлхий нийтийг нөмрөөд буй COVID19 цар тахлын тархалт, түүнийг халдварлах чадварын талаар ийм хэмжээний албан тушаалтан байтугай дунд сургуулийн бага ангийн хүүхдүүд ч ойлгодог болсон. Бид чинь цар тахалтай ертөнцөд хоёр жил гаруй амьдарчихлаа шүү дээ. Аюулыг нь ойлгочихсон. Тэр утгаараа энэ цар тахлын халдварыг хэн ч хариуцлагагүйдээ халдварт өртөөгүй гэдэг нь тодорхой юм.

М.Оюунчимэг бол УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдож, хоёр дахь дээрээ Нийгмийн бодлогын байнгын хорооны даргын албан тушаал хашиж байгаа хүн. Даргалж байгаа байнгын хороо нь хүн амын хөгжлийн бодлого, нийгмийн хамгаалал, нийгмийн даатгал, халамжийн бодлого, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөдөлмөрийн харилцаа, мэргэжлийн боловсрол, сургалт, жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, эрүүл мэндийн бодлогын асуудлыг эрхэлдэг. Тэр утгаараа М.Оюунчимэг гишүүний үгийг халдварт өртсөн Монгол Улсын иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх, эрх чөлөөнд халдаж, ялгаварлан гадуурхсан гэж ойлгож болохоор байна.

Уг нь тэрбээр уржигдрын энэ “мэдэгдэл”-ийг Нийгмийн бодлогын байнгын хорооны даргын бус улстөрчийн үүднээс хийсэн бололтой юм. Бүр тодруулбал, бусдад таалагдах буюу PR шинжийн улс төр хийсэн нь энэ гэж ойлгогдож байна. Улс төрийн болхи шоу гэхэд болно.

Улс төр хийж болдог, болдоггүй сэдэв гэж бий. Гэтэл М.Оюунчимэг гишүүн хариуцсан байнгын хорооныхоо үйл ажиллагааны шууд эсрэг агуулгатай зүйл ярив. Ямар ч байсан “мэдэгдэл”-д нь хоёр сонгогдсон гишүүн улстөрчийн мэдрэмж огт алга. Ер нь бол М.Оюунчимэг гишүүн энэ COVID19-ийн хор, хөнөөлийг ойлгодог эсэхт эргэлзээ төрж байна. COVID19-тэй холбоотойгоор хариуцлага ярих гэвэл М.Оюунчимэгтэй өөртэй нь ярих ёстой.

Одоогоос сарын өмнө энэ гишүүн хэдэн гишүүний хамт тав, зургуулаа Солонгост очоод ирсэн. Хамт явсан нэг гишүүнээс нь халдвар илэрч тэнд тусгаарлагдсан. Харин М.Оюунчимэг гишүүн хэл ам хийж, бараг зугтах шахам онгоцонд суугаад Монголдоо ирсэн байдаг. Араас нь Солонгосоос манай ГХЯ руу ноот бичиг ирүүлсэн гэсэн мэдээлэл гараад алга болсон. Зарим томоохон хэвлэлд нэр усгүй мэдээлээд өнгөрсөн л дөө. Хэрэв ийм үйл явдал болсон бол УИХ, Засгийн газар чимээгүй дараад өнгөрөх ёсгүй юм. Одоо ч цаг нь оройтоогүй.

Нөгөө талаас Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга нь ийм цаг үед маш хариуцлагагүй үйлдэл гаргаж, туйлын хариуцлагагүй үг ярьж суугаад УИХ-ын удирдлагууд ч дүгнэлт хийх биз ээ. Бас Онцгой комиссынхон М.Оюунчимэг гишүүнд COVID19-ийн хор, хөнөөлийн талаар “хичээл” заах хэрэгтэй.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Монгол улс Оюутолгойн 66%-ийг худалдан авах уу?
Монгол улс Оюутолгойн 66%-ийг худалдан авах уу?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​