Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,636 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдсан гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд хэллээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 356,765 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын бүгд дотоод халдвар бөгөөд
- 965 нь Улаанбаатар хотод,
- 671 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 12 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,626 хүн эндээд байна.
Нас барсан иргэдийн 77.3 хувь нь халдвараас гадна архаг хууч өвчин хавсарсан оноштой байжээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17,349 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 53,095 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.