fbpx Б.Чинзориг Казахстаны тамирчинтай ДАШТ-ий хүрэл медалийн төлөө хүч үзнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
0 минут 47 секунд

Б.Чинзориг Казахстаны тамирчинтай ДАШТ-ий хүрэл медалийн төлөө хүч үзнэ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сeрби улсын Белград хотноо үргэлжилж байгаа боксын ДАШТ-нд хүчээ сорьж байгаа ОУХМ Б.Чинзориг Мeксикийн тамирчинг Марког 5:0-ээр ялж, хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.

Тэрбээр өнөөдөр 2021 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Казахстаны боксчинтой тулалдахаар таарсан байна. Энэ удаагийн ДАШТ-д Монголын баг тамирчдаас 8/1 шигшээд 2 тамирчин тунаж үлдсэн билээ.

Өнөөдөр орой /11.02/ ОУХМ Г.Ган-Эрдэнэ 48 кг-д Беларусийн боксчин Яахени Кармилчуктай тулалдах бөгөөд ялбал медалийн төлөө өрсөлдөх юм.

Д.Өлзийсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

У.Хүрэлсүх: Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулна
У.Хүрэлсүх: Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулна
 
Ж.СОРОНЗОН: 30 ЖИЛ БАГШИЙН ЭРЭЛД
Ж.СОРОНЗОН: 30 ЖИЛ БАГШИЙН ЭРЭЛД
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ