Зам, тээврийн салбарт болж бүтэж байгаа зүйл алга. Л.Халтар сайдын үед авлига, хууль бус тендер, ашиг сонирхлын зөрчил, ажлын хариуцлагагүй байдал энэ салбарт хавтгайрлаа.
Ганцхан баримт дэлгэе. УБТЗ-ын Үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Баяраа ажлын байрандаа архидан согтуурч жирийн ажилтнуудаа дарамталж агсам тавьж буй бичлэг ил боллоо. Угтаа бол үйлдвэрчний эвлэл нь төмөр замчдынхаа эрх ашгийг хамгаалах ёстой. Гэтэл “Миний төлөө зүтгэсэнгүй. Чамайг нулимна. Хэн ч биш болгоно” гэх зэргээр дарамталж байх юм.
Дарханы замыг барьж, нүүрс тээврийг зохицуулж чаддаггүй юмаа гэхэд хариуцсан салбартаа ёс зүй, хариуцлага, сахилга батыг бий болгооч Л.Халтар сайд аа!!!