Ардын жүжигчин, ОХУ-ын Буриадын урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн хүндэт профессор Д.Ухнааг нас барсан гэх худал мэдээлэл цахим орчинд тараад байгаа билээ.
Ямар учраас энэ худал мэдээлэл тархсан нь тодорхойгүй ч түүнийг нас бараагүй, бие нь зүгээр байгааг ар гэрийнхэн нь хэлж байна. Мөн “Амьд сэрүүн зүв зүгээр байгаа хүнийг өөд болчихлоо гэсэн мэдээлэл цацагдсанд маш их харамсаж, бухимдалтай байна ” гэжээ.