fbpx Халдварын голомтыг цэгцлэе
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 35 секунд

Халдварын голомтыг цэгцлэе

“Картаа дараач ээ, дандаа ингэж байх юм" гэж хянагч нар автобусны хаалгаар багтаж ядах хүмүүсийг зохицуулна. Гэтэл ар араасаа чихэлдэн орох хүмүүс юун хянагчийн үг манатай. Хүн хоорондын зай барих цаашаа, хөл дээрээ гишгэчих нь холгүй уралдан орцгооно. ЭМЯ-наас зөрөөд өнгөрөх төдийд л халдвар авч байгаа. Тиймээс нийтийн тээврээр зорчихдоо хүн хоорондын зай барихыг сануулах ч үүнийг тоож байгаа хүн алга. Цаашаа зогсооч гэх бүсгүйн өөдөөс найтааж, ханиаснаа “зай алга” гэж хэнэггүйтэх нэгэн, өөрөөсөө том цүнх үүрээд томчуудын дунд зогсох жаал хүү. Автобусанд яваа тэдний хэд нь COVID-19-өөр өвчилж, хэд нь эерэг гарсныг хэлж мэдэхгүй. Ханиасан, найтаасан хүн цөөнгүй.

Өнгөрсөн хавар автобусанд хүн хоорондын зай барьж, нэг суудал өнжөөд нэг хүн суух зохицуулалт хийсэн. Харамсалтай нь сандал дээр наасан бичгийг хүмүүс тоогоогүй. Үүнийг нийтийн тээврийн үйлчилгээний газар, нийслэлийн тээврийн албанаас тооцоолоогүй гэж хэлж болно.

Түүний нотолгоо нь автобусны сандал дээр “Суухыг хориглоно” гэсэн урагдаж, тасарсан бичиг. Ямартаа ч хэрэгжээд байсан хүн хоорондын зай барих зохицуулалт долоо хоног үйлчилсэн. Гэтэл одоо манай улсад халдварын тохиолдол ямар байгааг хүн бүр мэдэж байгаа. Амны хаалт халдвараас хамгаалж, тодорхой хувиар эрсдэлээс сэргийлнэ гэдгийг иргэдийн ихэнх нь андахгүй. Харин үүнийг мэддэггүй бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд энэ талаар зөвлөмж мэдээллийг нэмэлтээр хүргэх шаардлагатай байна.

Мөн нэг автобусанд 30-40 хүн сууна гэж тооцоход тэдний 20 орчим хувь нь бага насныхан. Хүүхдүүд халдварт өвчний талаар ойлголтгүй болохоор амны хаалтаа зөв зүүхгүй байх тохиолдол их. Мөн эцэг эхчүүд хүүхдээ гадуур дагуулж явахдаа ороолтоор эсвэл амны хаалтгүй авч яваа нь ажиглагддаг. Хойно нэг хүн ханиалгаж, зарим хүн суудал тавьж өгсөнгүй хэмээн уурлана. Утсаар чанга ярьж, инээлдэх охид, шилэн хүзүүн дээр амьсгалах хүмүүс гээд автобусны амьдрал цар тахалгүй үеийнх шиг. Мөн зарим хүн амны хаалтаараа амаа дарах төдий зүүж, хамраа ил гаргасан харагдана. Амны хаалт эрсдэлээс тодорхой хувиар хамгаална гэдгийг Эрүүл мэндийн яамнаас удаа дараа сануулж байгаа. Гэсэн ч зарим хүнд энэ сануулга чухал биш. Учир нь цар тахлаас айдаг, нуугддаг, сав саваар нь гурил будаа нөөцөлдөг үе ард хоцорчээ. Иргэд аль хэдийнэ "дасан зохицсон" байна.

Нийтийн тээврээр өдөрт дунджаар 90-120 мянган хүн зорчдог гэх статистик бий. Хувийн автомашиныг аль болох хязгаарлаж, түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийг нэмэхийг зорьдог ч даац нь хэтэрсэн нийслэлд энэ менежментийг хэрэгжүүлэх боломж байдаггүйг иргэд хэлж байлаа. Улаанбаатарт өнөөдрийн байдлаар 100 орчим чиглэлд 900 гаруй автобус явдаг. Тэдгээрээс холын чиглэлд зорчдог автобусны тоо хүрэлцдэггүйг иргэд байнга хэлж шүүмжилдэг ч хэн ч тоож хэлэлцдэггүй. Олон жил дуншсан түгжрэлийн асуудлыг цэгцэлж, нийтийн тээврийн шинэчлэлт хийхийг жил бүрийн хавар, намар ярьдаг. Гэсэн ч биеллээ олсон зүйл алга. Харин ч хүмүүс чихэлдсэн, зай талбайгүй, халдвар тархах эрсдэл өндөр орчин ажиглагдаж байна.

Халдвар хамгаалын дэглэм хаана хамгийн их алдагдаж байгааг хүмүүс өөрсдөө тунгаах хэрэгтэй гэсэн эрдэмтдийн багийн үг оргүй биш бололтой. Хэрэв иргэд хариуцлагатай байвал эрсдэл холуур байна. Харин цар тахлыг жирийн ханиад мэтээр бодож, хувийн ариун цэвэр болон хамгаалах хэрэгслийг тогтмол зүүхгүй бол богино хугацаанд хүндэрч байгаа юм. Автобуснаас хамааралтай COVID-19-ийн тохиолдол хэр их байгаа бол. Тоймлож гаргасан статистик байхгүй ч бага тоо биш байх. Хэрэв нэг халдвартай хүн нийтийн тээврээр зорчвол тухайн битүү орчинд агаар сэлгэлт муу учраас эрсдэл өндөр байна хэмээн ЭМЯ-наас мэдээлж байсан. Анх халдвар дотоодод бүртгэгдэхэд барих, хорих, хязгаарлах бодлого баримталж байсан бол өнөөдөр дасан зохицох шийдвэрийг Монгол Улс дэмжиж буй. Дэлхийн жишгийг дагаж болох ч нийтийн тээвэрт халдвар тархах эрсдэлийг тооцоолж автобусны тоогоо нэмэх үү эсвэл ариун цэвэр, орчин нөхцөлийг нь сайжруулах найдвартай арга олж зохицуулах шаардлагатай болжээ.

Д.Дарамбазар

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​