fbpx ГОЛОМТ БАНК: “ВИТАМИН ₮” урамшуулалт аяны супер азтан автомашинаа гардан авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 24 секунд

ГОЛОМТ БАНК: “ВИТАМИН ₮” урамшуулалт аяны супер азтан автомашинаа гардан авлаа

Бид амьдралын зөв хэв маягийг хэвшил болгож, шаардлагатай витаминуудыг хэрэглэснээр эрүүл, эрч хүчтэй байж чаддагийн адилаар хуримтлалыг зуршил болгох нь санхүүгийн дархлааг дэмжиж, ямар ч сорилттой цаг үеийг ажралгүй давах санхүүгийн витамин болж өгдөг билээ. Тэгвэл Голомт банк иргэдийг хуримтлалтай болгох зорилготой “Витамин ₮” урамшуулалт аяныг 2 дахь жилдээ хэрэгжүүлж эхлээд байна. Энэ удаад Голомт банкны зүгээс нийт 102 азтай харилцагчийг тодруулахаар төлөвлөсөн юм.

Харин 2021.11.06-ны өдөр энэхүү аяны супер хонжворын эзнийг Боловсрол сувгаар шууд дамжуулан тодруулсан ба азтаны шагнал болох “Nissan–Leaf” цахилгаан автомашиныг гардуулан өглөө. Супер азтан О.Балжинням нь УБТЗ-д ажилладаг ба гэр бүлийн хүрээнд хуримтлалыг зуршил болгож чадсан нэгэн юм. Бид азтантай уулзаж, түүнтэй хэдэн хором ярилцсаныг та бүхэнд хүргэж байна.

О.Балжинням: Хуримтлалынхаа ачаар ийм сайхан автомашинтай болсондоо маш их баяртай байна

- Супер хонжворын эзэн болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Баярлалаа. Азтан болсноо мэдээгүй байхад гэнэтийн, сайхан үйл явдал тохиолоо. Маш их баяртай байна. Манай гэр бүлийн хувьд том бэлэг болж байна.

- “Витамин ₮” урамшуулалт аянд хэрхэн оролцох болсон бэ?

Анх 2 сарын өмнө хадгаламж нээлгэж, байрныхаа мөнгийг хадгалж байсан юм. Тэр үед урамшуулалт аянд оролцох эрх үүсэж байгаа гэж хэлж байсан. Гэхдээ үнэхээр азтан болно гэж төсөөлсөнгүй ээ.

- Хуримтлуулах зуршлыг тань урамшуулсан байна шүү дээ. Хуримтлал үүсгээд удаж байна уу?

Би Голомт банктай харилцаад 20-иод жил болж байна. Энэ удаа шинээр хадгаламж нээлгээд байрныхаа мөнгийг хийсэн ч хуримтлал бол эртнээс үүсгэж эхэлсэн. Хүүхдүүдийнхээ нэр дээр ч тус бүр хадгаламжтай. Манай гэр бүл ч анхны машин, байраа хуримтлалаараа худалдан авч байсан түүхтэй.

- Хуримтлалыг зуршил болгож чадсан хүний хувьд хуримтлалын давуу талыг юу гэж хардаг вэ?

Хуримтлалтай хүн ямар нэг гэнэтийн асуудал гарахад санхүүгийн эрсдэлгүй даван туулах боломжтой байдаг. Хуримтлуулж байгаад амьдралдаа шаардлагатай том зүйлээ худалдан авна, чухал зорилгоо биелүүлнэ, дээрээс нь хүүгээ нэмж авна гээд давуу тал ихтэй. Гэр бүл болон хүүхдийн маань хувьд ирээдүйн санхүүгийн баталгаа гэсэн үг шүү дээ. Хуримтлалынхаа ачаар ийм сайхан автомашинтай болсондоо маш их баяртай байна.

- Таны хувьд хуримтлуулж сурсан өөрийн гэсэн арга бий юу?

Манай гэр бүлийн хувьд анх нэг хүний цалингаа сарын хэрэгцээндээ зарцуулаад, нөгөө хүний цалингаа хадгаламждаа хийдэг байлаа. Хүүхдүүдийнхээ төлөө гээд тэгж хадгалдаг байсан нь хуримтлуулж сурахад их нөлөө үзүүлсэн гэж боддог.

- Голомт банкнаас хэрэгжүүлж буй “Витамин ₮” урамшуулалт аяны талаар өөрийн бодлоо хуваалцахгүй юу?

Цаг үе ороо бусгаа ийм үед хүн бүр хуримтлалтай, хадгаламжтай байх хэрэгтэй гэж би боддог. Ийм зөв зүйлийг уриалж, дээрээс нь урамшуулж, том бэлгээр шагнаж буй “Витамин ₮” урамшуулалт аян болон үүнийг зохион байгуулж буй Голомт банкны хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж байна.

- Супер шагналын эзэн болсон азтай харилцагч танд дахин баяр хүргэе. Цаашдаа ч бас хуримтлуулж, санхүүгийн дархлаатай иргэн байгаараа гэж хүсье.

Маш их баярлалаа. “Витамин ₮” аян бол үнэнч, шударгаар азтанаа тодруулж, олон хүнийг баярлуулдаг юм байна. Энэхүү аянд оролцож буй бусад хүмүүст ч бас амжилт хүсье. Та бүхэн ч бас дараагийн автомашины эзэн болох боломжтой шүү. Та бүхнийг ч бас аз ивээх болно оо гэж хэлмээр байна.

Нэмж дурдахад “Витамин ₮” урамшуулалт аяны үргэлжлэх хугацаанд супер хонжворын 2 азтаныг тодруулах юм. Бид сүүлийн супер азтаныг тодруулах тохирлын арга хэмжээг ирэх оны 1-р сард Боловсрол сувгаар шууд дамжуулан зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Эрүүл мэндийн дархлаагаа амьдралын зөв хэмнэл, витаминаар дэмждэгийн нэгэн адилаар харилцагч та ч бас “Витамин ₮” аянд оролцож санхүүгийн дархлаатай болох хөдөлгөөнд нэгдээрэй.

Хэрэв та Голомт банкнаас гаргадаг хугацаатай хадгаламжуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

#СанхүүгийнДархлаагааДэмжье #Витамин₮

Гавьяат тамирчин Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ
Гавьяат тамирчин Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ
 
Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул
Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Эсрэг тэсрэг байр суурь

Эсрэг тэсрэг байр суурь

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​