Монголын рок поп ертөнцийн хаан, хатан гэгддэг С.Ононбат, Т.Нансалмаа нарыг мэдэхгүй хүн цөөн биз ээ. Тэд бол урлагийн ертөнцийн амьд түүхүүдийн гэрч мөн Монголын сайхан хосуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Залуу халуун наснаасаа үерхсэн хосууд өдгөө зохиогдож буй олон тэмцээн уралдааны шүүгчээр ажиллаж урлагтаа цаг үргэлж өөрсдийн туршлага, ур чадвараа үлгэрлэсээр ирсэн билээ.
Тэгвэл эрхэмсэг, хүчирхэг хатагтай Т.Нансалмаа On&Off продакшныхаа студийг тансаг чимэглэж, томоохон дуучид, уран бүтээлчдийг хуран цуглуулж төрсөн өдрийн баяраа нэжгэр тэмдэглэжээ.