fbpx ЭМЯ: Коронавируст халдварын 1,021 тохиолдол шинээр батлагдаж, 10 хүн нас барлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

ЭМЯ: Коронавируст халдварын 1,021 тохиолдол шинээр батлагдаж, 10 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1,021 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 371,512 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 672 нь Улаанбаатар хотод,
  • 349 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 10 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,777 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11,310 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 28,589 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Хотын дарга түгжрэл бууруулах есөн бүлэг ажлаа Засгийн газарт танилцуулжээ
Хотын дарга түгжрэл бууруулах есөн бүлэг ажлаа Засгийн газарт танилцуулжээ
 
Ж.СОРОНЗОН: 30 ЖИЛ БАГШИЙН ЭРЭЛД
Ж.СОРОНЗОН: 30 ЖИЛ БАГШИЙН ЭРЭЛД
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ